4

63 13 1
                                    

Ким эмч өрөөг гүйлгэн харан "Гэр бүлээс нь хүмүүс байхгүй хэрэг үү?" гэв.

"Хусогийн аав ээж эгч нь 4 сарын өмнө италиас ирж байхдаа онгоцны ослоор нас барсан юм"

Ким эмч толгой дохисноо намайг гүйлгэн харан "чи амрахгүй хэрэг үү? энд үлдэх гэж байна уу? тэр одоо зүгээр унтаж байгаа"

Би мөрөө хавчихад тэр хэсэг чимээгүй болон намайг ажиглаж байснаа "Хэрэгтэй юм гарвал надад хэлээрэй"

"Хоол"

Ким эмч гайхан "Юу?"

Би түүнрүү харан сулхан инээн "хоол авч ирээд өгөөч, би өлсөөд байна"

Ким эмч инээмсэглэн "за, би удахгүй ээ" гэсээр гараад явав.

Түүнийг гарсны дараа би уйлж эхлэсэн юм. Урьдын адил өвдөлт намайг бүрхэн авч би айдастай нүдээр чамайгаа ширтэнэ. Чи надаас илүү өрөвдөлтэй хувь тавилантай юм, Хусогаа...

Утас дуугаран би хоологйгоо засан утсаа аван өрөөнөөс гарав. Жү эмч санаа алдан "чи хаана байна?"

"эмнэлэг дээр"

"охины аав ухаан алдсан гэсэн үү?"

Би өдрийн явдлыг санан чичрэх гараа атган "тиймээ. Яасан?"

Жү эмч "Охин дөнгөж сая нас барчихлаа"

Дээрээс минь тэнгэр унаад ирэх шиг болов. Тэр бяцхан охин ээжийнхээ араас явчихжээ. Түүнийг минь ганцааранг нь үлдээгээд.... Ямар харгис юм бэ?

Би тэвчиж чадалгүй уйлж эхлэхэд Жү эмч "Би эмээ өвөөд нь хэлсэн тэд охины цогцсыг авахыг хүсээгүй"

Өөрсдийнх нь охинг үхэлд хүргэсэн гэж буруутгаж байгаа хэрэг үү?

Би нулимсаа арчин "Охинг цогцос хадгалах газар хэдэн хоног байлгаж өгөөч"

Жү эмч "гэхдээ төлбөрийг нь?"

Би зангирсан хоолойгоор "би төлье" утас тасрахад би ойрхон байх ариун цэврийн өрөөрүү хөлөө чирж ядан алхана.

Хусог сэрээд энэ мэдээг хэрхэн хүлээж авах бол? Охиныхоо сүүлчийн мөчид хамт байж чадсангүй гэж өөрийгөө буруутгах байх тиймүү? Яг над шиг.

Би хэсэг хугацаанд өөрийгөө тайвшруулан тэнд сууж байгаад буцан өрөөнд ирэхэд Хусог байхгүй байв. Түүнийг тийшээ явсан гэж бодож байна?

Хамаг бие минь сульдаж хүмүүс холхих хонгилоор чимээгүйхэн алхана. Надад ямар ч тамир тэнхээ үлдээгүй бололтой.

Хүйтэн шалан дээр бяцхан охины амьгүй болсон биеийг тэврэн уйлах энэ хүн зүрхийг минь хэдэн хэсэг болгож байгаагаа мэдэж байгаа болов уу?

Өрөөнд байх эмч сувилагч нар эсрэг талруу харан нулимсаа арчина. Жү эмч намайг харахдаа "Д-Дүинаа" гэсээр дуу алдав.

Би удаанаар алхан түүний хажууд очин зогсов.

Чи одоо энэ орчлонгоос явахыг хүсэж байгаа байх тиймүү? Чамд энд хорогдох зүйл ингээд байхгүй боллоо. Би хичнээн үлдээч гэсэн ч чи үлдэхгүй байх....

...Зүгээрээ чамайг явахаар би ч бас явах болохоор.

Би түүний чангаар тэврэн "З.Зүгээр дээ, Бүх зүйл зүгээр...Би энд байна Хусогаа. Би энд байна"

"Би үргэлж чиний хажууд байх болно"


Төгсөв. 

💚For You💚Where stories live. Discover now