9

31 6 1
                                    

"Тэр үнэхээр дүү чинь гэжүү?" гэсээр Тэхён чихэнд минь шивнэнэ. Би ширээний нөгөө талаас бидэнрүү муухай харах Хусог руу харан "Тиймээ, Түүнийг битгий тоо" 

Тэхён бид хоёр ойрын өдрүүдэд ойр ойрхон хамт хооллож нэг нэгнийхээ тухай илүү ихийг мэдэж авч байгаа. Богино хугацаанд маш хурдан дотносож байгаа даа хэн хэн маань баяртай байгаа. 

Гэхдээ Хусог бид хоёрын дунд дахиад л асуудал гарч эхэлсэн. Би Тэхёнтай ажил бас бус зүйлээс болоод гэртээ оройтож ирэх болсон харин Хусог эрт ирчихсэн надруу үхлийн гэмээр харц шидээд байж байдаг. 

Тэр намайг гарч ороход уурлаж, заримдаа бүр намайг утсаар ярихад ч уурлах болсон. Яг л хартай найз залуу шиг. 

Би Хусогын хацар дээр байсан будааг аван "Цэвэрхэн ид" гэхэд Тэхён надруу гайхан харах бол Хусог зөөлөн мишээх нь нүдний үзүүрт харагдав. 

Хусог гэнэт инээмсэглэн "Дүинаа хэзээ амралтаа авах гэж байна?" 

Би хоолондоо хахахад Тэхён нуруун дээр минь цохин ус аягалж өгнө. Тэр намайг нэрээр минь дуудсан уу? Байнга эгч гэдэг мөртлөө гэнэт яагаад? 

Хусог "Надтай хамт амармаар байна гэсэн шүү дээ. Би энэ долоо хоногт эхний шалгалтуудаа өгөөд дуусгачих болохоор ирэх долоо хоногт завтай байх болно. Яагаад хоёулаа тэр үеэр халуун рашаан орж амарч болохгүй гэж" тэр мушилзан нүднийхээ булангаар Тэхён рүү харна. 

Халуун рашаан. Тэр юу бодоод байгаа юм бэ?

Би хөмсөг зангидан "Жон Хусог". 

Миний ширүүн хоолойнд Тэхён Хусог хоёулаа надруу цочирдсон байртай харна. 

Би савхаа ширээн дээр хүчтэй тавин "Би чамд халуун рашаан руу явна гэж хэлээгүй шиг санагдаад байх юм. Бас би гэрээсээ хол аялалаар удаан явж болохгүй. Мэдээ алдуулагч эмч нар ямарч тохиолдолд бэлэн байх ёстой. Би ажилдаа хайнга хандахыг үзэн яддаг. Тэгээд ч миний амралт авах үгүй чиний анхаарал хандуулаад байх зүйл биш гэж бодож байна" 

Би тэднигй орхин  хоолны ширээнээс босохдоо Тэхёнд хандана "Гаргаж өгч чадахгүй нь бололтой. Миний толгой жоохон өвдөөд байна" гэв.

Тэхён толгой дохин "зүгээр дээ" гэсээр миний ардаас ширээнээс босно. 

Хоолны ширээний ард Хусог ганцаараа хөдөлгөөнгүй суухыг гэнэт би харахдаа саяны тэнэг үйлдэлдээ харамсаж эхлэв. Би яагаад уурласнаа мэдэхгүй байна. Ямартай ч Тэхёныг явуулаад эмээ уучихаад түүнээс уучлалт гуйх хэрэгтэй байх. 

Үнэндээ энэ толгойн өвдөлт хоол идэж эхлэхээс ч өмнө намайг тарчлааж эхэлсэн. Одоо харин улам хүчтэй болоод байгаа болохоор эм уух хэрэгтэй байна. 

Тэхён хаалгаар гарахтай зэрэгцэн Хусог ширээнээс босож ирэн намайг хананд шахан зогсов. Түүний гэнэтийн хурдан үйлдэлд би бага зэрэг цочирдон түүнрүү гайхан харав. 

Хусог уурлачихаж.

Хусог миний толгойн хоёр талд байсан гараа зангидсан байх ба хөмсөг зангидан намайг цоо ширтэх аж. 

Би түүний энэ төрхөөс айдаг юмсан. Би бага зэрэг чичрэх биеэ чангалан "Я.Яагаад байгаа юм? Холдооч" 

"Тэр новш биздээ?" 

Тэр Тэхёныг хэлээд байна уу?

"Юу яриад байгаа юм? чи яахаараа Тэхён-" 

"Түүний нэрийг. битгий хэл." Хусог өндөр дуугаар орилохтой зэрэгцэн толгойн өвдөлт минь ихсэж эхлэв. 

Би түүнд өвдөж байгаагаа харуулахыг хүсэхгүй байна. Хусогын сэтгэл өвдөнө шүү дээ. Яасан ч харуулж болохгүй өвдөж байгаагаа тэсэх хэрэгтэй. 

Би шүдээ зуун хувцаснаасаа чанга атган доош харан зогсоно. 

"Таний сүүлийн үед оройтож ирээд байсан шалтгаан  тань тэр новш биздээ? Намайг ч тоохгүй байсан чинь хүртэл түүнээс болсон биздээ?" 

Гэнэт түүний ууртай өнгө аяс зөөлрөн хоолой нь зангирах шиг сонсогдоход би дээш харав. 

Хусог өөрийгөө тайвшруулах гэж гүнзгий амьсгаа аван доош харан "Та түүнд сайн юмуу? Түүн шиг залуус  таньд таалагддаг юмуу?" гэв. 

"Хусог чи хардаад байгаа юмуу?". 

Тэр надруу харснаа "хэрвээ би тийм гэвэл та яах вэ?" 

Ийм зүйлс болж байгаад би итгэхгүй байна. Тэр надад сайн болсон гэжүү? Ой санамжаа алдсаныхаа дараа дахин надад... эсвэл түүний ой санамж эргээд ирж байгаа юм болов уу? 

"Би.. Би үнэндээ...-Аах" толгойн өвдөлт гэнэт хүчтэй болсоор би түүний хоолой надаас хэрхэн холдохыг сонсож байв. 

Энэ өвдөлт сайн зүйл биш. 

-------------------------------------------

"Тархины  хавдартай гэсэн" хэн нэгний уйлах дуу өрөөнд сонсогдох ба зангирсан хоолойгоор ингэж хэлэх нэгэн нь миний гарнаас атгана. 

Би нүдээ аажмаар нээхдээ Ким эмч болон Жү эмч мөн надруу хий гөлрөн зогсох Тэхёныг олж харав. Энэ өрөөнд Хусог алга байна.

Намайг сэрэхийг харсан Ким эмч чангаар тэврэн уйлж эхлэв. "Д-Дүинаа" түүний намайг өрөвдөх хоолой сэтгэлийг минь өвтгөх аж. 

"Тэгэхээр би удахгүй үхэх нь" 

Миний хэлсэн үгэнд бүгд урам хугарсан харцаар харах ба тэдний нүдэнд зовлон шаналал өрөвдөх сэтгэл харагдана. 

Бурхан үнэхээр надад дургүй бололтой... 

💚For You💚Where stories live. Discover now