5

33 6 0
                                    

"Эгчээ та ажилдаа явах гэж байна уу?" гэсээр тэр өрөөнөөсөө гарч ирэн хоол бэлдэнэ зогсох миний ардаас чангаар тэврэв. 

Би инээмсэглэн түүний толгойг илэн "өглөөний мэнд Хусогаа" 

Хусог "би өнөөдрөөс их сургуульд явж эхлэнэ биздээ?" гэсээр хөргөгчнөөс ус аван ууна. 

Тэр бүжиг дэглээч продюсерээр ажилладаг одоо ч тийм сонирхолтой байгаа болохоор би түүнийг урлагийн сургуульд оруулсан юм. Тэр одоо 28тай биш 19тай шүүдээ. Сургуульд сурдаг нас...

Би толгой дохин "Манай Хусог баяртай байна уу?" гэсээр хоолоо ширээн дээр өрнө. 

Хусог "Би догдлоод байнаа. Бас сандраад" 

"Угаасаа эхний өдөр тэгдэг юмаа. Эгч нь ч бас анх сургуульдаа очихдоо сандраад аймаар том алдаа гаргаж байсан" 

Хусог инээд алдан "Ямар алдаа юм бэ? Та надад хэлэхгүй юмуу?" 

"Яахав танхимын эрхлэгчийг өшиглөж унагааж байсан байхгүй юу"

Хусог уулга алдан "Хөөх та юу? яаж вэ?" 

"Хоолоо идэхгүй бол хөрлөө шүү" 

Хусог миний хажууд ирж суун "Тэгээд цааш нь юу болсон юм бэ? Та надад хэлэхгүй юмуу?" 

"онцын зүйл бишээ, чи намайг бодвол тийм алдаа гаргахгүй гэдэгт итгэлтэй байна" 

Хусог хошуугаа унжуулан "та надад үнэхээр хэлэхгүй хэрэг үү?" 

Би инээд алдан "оройдоо хэлж өгье за? чи ч бас анхны өдрийн тухайгаа яриад илүү шударга болно шдээ" гэхэд Хусог толгой дохин "Тийм юм байна" 

Би түүний дуртай хачирыг будаан дээр нь тавьж өгөн "амттай байна уу?" 

Хусог томоор инээмсэглэн эрхий хуруугаа гарган "янзтай" 

Жаргалтай байна...
Дахин төрсөн юм шиг санагдаж байна...
Түүний хажууд 6 жил байхдаа энэ аз жаргалыг өдөр болгон мэдэрдэг байсан..Гэхдээ тэрийгээ ухаарч чадаагүй өөртөө уур хүрч байна. 

Гэхдээ одоо ингээд тэр миний хажууд байх болно. Хусог намайг хайрлахгүй ч би түүнийг хайрлахад л болно. 

-------------------------------------------------------------

Би тэгж бодож байсан.

-------------------------------------------------------------

Хаалга дуугаран түүний орж ирэхдээ гаргаж буй чимээнүүд нь хүртэл намайг инээмсэглүүлэх аж. Би хийсэн догбуги гаа хоолны ширээн дээр тавин хажууд нь пиво тавихтай зэрэгцэн Хусог томоор инээмсэглэн орж ирэн "Эгчээ,Эгчээ" гэсээр намайг ирж тэврэн доороо үсрэнэ. Өнөөдөр түүнд их баяртай үйл явдал тохиолдсон бололтой. 

Би "тайвшир Хусогаа... Хоёулаа хоолоо идэнгээ ярья"гэсээр би аяга авахтай зэрэгцэн түүний цангинасан хоолой гэрийг дүүргэж орхив. 

"Би дурлачихлаа" 

Би яагаад бодоогүй юм бол? Ийм зүйл болж магадгүй гэж? Би тэрнийг дахин намайг хайрлана гэж найдсан байх тиймүү? Надаас өөр хүн байхгүй гэж би бодсон байх? 

Шал тэнэг юм. Чи үнэхээр тэнэг юмаа Дүинаа. 

"Эгчээ та зүгээрүү?" 

Би шалан дээр хагарсан аяганы хэлтэрхий рүү харан "З.Зүгээрээ. Чи зүгээр үү? Бэртээгүй биз?" 

Хусог хөмсгөө зангидан санаа нь зовсон байртай гарнаас минь атган "Эгчээ та үнэхээр зүгээр биздээ? Өдвсөн юмуу? Битгий өвдөөрэй гуйя" 

Би толгой дохин сулхан инээмсэглэнэ.

Жон Хусог намайг өвтгөж, зовоож, мөн инээмсэглүүлдэг хүн энэ дэлхий дээр чамаас өөр байхгүй шүү дээ. 

-------------------------------------------------------------
"Эгчээ би дурлачихлаа" 
-------------------------------------------------------------

Хажуугаас Ким эмч нудрахад би эрхлэгчийн үгэнд анхаарч эхлэв. Эрхлэгч яриагаа дуусган "За одоо шинэ эмчээ танилцуулья" 

Би чангаар санаа алдахад эмч нар надруу харах ба би бөхийн "уучлаарай" гэв. 

Би тайвширч чадахгүй нь түүнийг хэрэггүй сургуульд оруулсан юм. Зүгээр гэрт- үгүй ээ тэгж болохгүй. Энэ бүхний дараа тэр аз жаргалтай амьдрах хэрэгтэй шүүдээ. Магадгүй би түүний хажуугаас холдох-

Бодлыг минь таслан нэг гар урд минь гарч ирэхэд би гайхан дээш харахдаа цочирдож орхисон юм. 

Тэр залуу томоор инээмсэглэн ялдам харцаар надруу харан "Танилцахад таатай байна. Намайг Ким Техён гэдэг цаашид тусалж дэмжиж байгаарай" гэв. 

                                                                     -------------------------------------

Би түүний аажмаар хөрөх биеийг цасан дунд тэврэн уйлсаар "Тэхёнаа гуйя нүдээ нээгээч дээ..намайг битгий орхилдоо..гуйя тэхёнаа...КИМ ТЭХЁН"  гал авалзах машины хажууд цустайгаа холилдон хэвтэх түүнийгээ би чангаар тэврэн ихэр татан уйлна.

Гуйя хайрт минь...явах гэж байгаа бол намайг хамт аваад яваач 

                                                                      ------------------------------------

💚For You💚Where stories live. Discover now