2

62 12 1
                                    

Чамайг мартах гэж өдөр шөнөгүй ажиллах энэ 1 жилийн хугацаанд би хагас галзуу юм шиг байдлаасаа эцэст нь холдож чадсан. Чиний тухай гэсэн сайхан дурсамжуудаа л толгойндоо сийлэн хааяа хааяа түүнийгээ дурсан инээж мөн уйлна.

"Хэнийг бодож байгаа юм?" гэсээр ажлын хамтрагч маань миний хажууд ирж суув. Тэр бид хоёр сүүлийн үед их дотно байгаа. Ким Жисү.

Би түүний гарнаас кофег нь авч уухад "эээ, наадах чинь Ким эмчийнх шдээ" гэсээр хошуугаа унжуулан уурлана.

Би" Тэр угаасаа кофе уух дургүй шдээ"

"Худлаа яриад л тэр хар кофенд хэнээс ч илүү дуртай за, намайг сайн хүнийхээ тухай мэдэхгүй гэж бодоо юу?"

Би түргэн тусламжийн тасгийг гүйлгэж харан "Их мэдэх хэрэггүй гэж зөвлөе. Дараа тэр хүнээ мартах гэж зовох болно шүү"

"Ямар муухай юм бэ? Хүн нийлээчгүй байхад салгах талаар яриад байх юм"

"Салах талаар бас бодож байх хэрэгтэй. Хурдан эхэлсэн харилцаа хурдан дуусдаг болохоор"

Жисү миний нүүрлүү ойртоход би түүнийг цааш түлхэн "яагаад байгаа юм бэ?"

"Аргагүй л надаас олон үерхсэн тань мэдэгдээд байна даа"

Би толгой сэгсрэн " би хоёр удаа үерхэж байсан юм шүү тийм ч их биш байгааздээ" гэхэд Жисү мушилзан "худлаа яриад л"

Би "Үнэн юмсан"

"Гэхдээ та хосуудын харилцааны талаар үнэхээр их мэддэг шдээ. 2хон үерхсэн гэхээр"

Би өвчтөний мэдээллийг харахдаа "6жил хангалттай урт хугацаанд түүнтэй хамт байсан юм. Хамт байсан өдрүүдийн маань хэрээр зөрчилдөөн гарч ирдэг байсан"

"6 жилээ- одоо ч тэгж удаан үерхдэг хүмүүс бараг байхгүй байхаа. Хамгийн удаан гэж 4 жил үерхээд л гэрлэчихдэг болсон"

Би санаа алдан "4 жил бүү хэл 6 жил ч нэгнийгээ таньж мэдэхэд хангалттай хугацаа биш л байдаг юмдаа" гэсээр эргэхтэй минь зэрэгцэн авто ослоор ирсэн өвчтнүүд орж ирэв.

Би цустайгаа холилдон хэвтэх жирэмсэн эмэгтэй дээр очиход дотоод цус алдалт ихтэй байсан ба биеийн байдал маш хүнд байв.

"Хагалгааны өрөө бэлд Ким эмч, Жү эмчийг дуудаарай"

---------------------------------------------------------------------------

Хагалгааны орон дээр нас барьсан эх түүнээс төрсөн бяцхан охин энэ бүрхэг өдрийн золиос мэт санагдана.

💚For You💚Where stories live. Discover now