Happy 1st anniversary

269 23 1
                                    

Жэнни: Өө маяя гоод хайраа намайг түшдээ.

Тэхён: Юу болсон бэ? Хайраа доошоо тонгойж болохгүй гэж эмч хэлсэн шүү дээ. Намайг дуудаад л авхуулчихна биздээ. Энэ царайлаг нөхөр чинь байхад ёстой нээрээ.

Жэнни: Өө маая гааад! Энэ б-би яг нөгөө юу я-яая-

Тэхён: Хүүе ээ хайраа наад хар хөлс чинь цуваад юу болов? Хайр нь сайхан иллэг хийгээд-

Жэнни: Үхсэний чинь иллэг! Би төрөх гээд байна муу түлээ новшоо! Мэдрэлтээд хараад зогсоод байх юм. Т-Түргэн дуудаач эргүү минь.

Тэхён Жэнниг харан сандарсаар утсаа гартаа атгаад түргэн дуудах аж.

Тэхён: Гялс хүрээд ир. Болохоо байлаа.

Жэнни: Малаа! Би төрлөө!

Тэхён: Юу нөгөө хурдан ирэхгүй бол би төрлөө!

Түргэний эмч: Юу?

Жэнни: Энэ хүүхэд чинь намайг өвтгөөд аллааа!!!

Тэхён: Энэ хүүхэд маань төрөх гээд намайг өвтгөөд аллаа!!

Түргэний эмч: Та хаягаа хэлээрэй! Яаралта-

Жэнни: Ганнам дүүрэг!

Тэхён Жэнниг ингэж орилсоны дараа утсаа салгаж хажууд нь очоод тайвшруулах гэсэн ч өөрөө үсдүүлээд дуусав.

Жэнни: Новшоо! Би яг өвдөөд ү-хлээ!

Жэнни гэрээрээ дүүрэн орилж Тэхён харин сандарсаар хажууд нь зогсох ажээ.

Тэхён: Яая! Жэнни хайр нь өвдөөд үхлээ шдэ. Үс зулгаахаа бол-

____________

Жин: Ёооё ёстой хар өглөөгүүр гэнэт утасдахаар чинь тоосгодох гэж байлаа!

Жисү: Жэнни минь их л өвдөж байгаа даа.

Жин: Ингэхэд төрсөний дараа хэрэгтэй зүйлсийг авсан юм уу? Хүүхдийн өлгий, живх, эхнэртээ сайхан мөөгтэй-

Жисү: За солиороод бай! Авчихсан л байсан шд. Бүгд машинд нь байна лээ.

Төрөх өрөөний гадаа Жин Жисү Чэёон нар ирчихсэн байх бөгөөд, Төрөх өрөөгөөр дүүрэн Жэнни орилж, их л сүртэй юм болж байв.

Жин: Ер нь бол Тэхёнаа! Хүүхдийн живхийг ер нь их чанартайг нь сонгох хэрэгтэй байдаг юм. Бодъё! Ингээд нэг шөнө хүүхэд чинь уйлаад чи сэрж очоод живхийг нь тайлаад хартал хөөрхөн онжиго нь шээсэндээ түлэгдчихсэн байвал яах вэ?

Тэхён: Надад тийм зүйл ярих ухаан одоохондоо алга аа Сокжин!

Жин: Тэгвэл хөөрхий үрийн чинь онжигон дээр живхнээс болоод баахан юм туурчихсан байвал яах вэ? Мм??

Жисү: Дуугүй байгаад өгөөчдээ!!

Жин: Тийм болохоор л живх чухал шүү дээ!!! Хөөрхөн нялх үрийн чинь жижигхэн онжиго шээсэндээ түлэгдээд эсвэл баахан юм туурчихсан байвал хүүхэд хийсэн аавынх нь сэтгэл хэр өвдөхийг чи мэдэхгүй шд!

Удсан ч үгүй төрөх өрөөнөөс эмч хөлсөө арчин гарч ирээд зөөлөн инээмсэглэн

:3 хэл 200 хөөрхөн охинтой боллоо! Баяр хүргэе.

Тэхён баярлаад тэр хавиар баахан үсэрч дэвхцэж, Жинийг барьж аваад үнсэх аж.

Тэхён: Эцэст нь бидний бяцхан Тэхи төрлөө шүү дээ!!!

Жин: Баяр хүргэе гол нь жив-

Сокжинийг үгээ дуусгаа ч үгүй байхад Тэхён төрөх өрөөрүү орж, тэднийг Сокжин Жисү хоёр чимээгүйхэн инээмсэглэн ажиглах аж.

Жэнни Тэхён хоёр дөнгөж саяхан төрсөн жижигхэн охиноо ширтэн инээмсэглэж, Сокжин Жисү хоёр хуучин дурсамжаа санан жаргалтайгаар мишээнэ.

Цагийн зүү эргэлдэж, зарим хүмүүс нэгнээ олж байхад зарим нь нэгнээ алдаж байдаг. Зарим нь дөнгөж шинээр мэндэлж зарим нь хорвоогоос арчигдаж байдаг.

Гэсэн ч хүмүүс амьдарч буй тэр л хугацаандаа эргэн тойронд оршин буй хүмүүстээ жаргалыг бэлэглэж байдаг билээ.

●●●●

A/N: Happy 1st annyversary for _namigyu

Pʟᴀʏʙᴏʏ Aɴᴅ Pʟᴀʏɢɪʀʟ Where stories live. Discover now