Би: Ерөнхийдөө бол яг одоо би Жэнни болон Жунин нарын салсан баярт үйл явдлыг ярих гэж байна л даа...
Чэёон: Яахаараа баярт байдаг юм?
Би: Яагаад гэвэл би чинь Taennie team байхгүй юу. Тийм болохоор энэ чинь баярт үйл явдал.
Лиса: Аан Тэхён Жэнни хоёрыг дэмждэг ухаантай юм уу?
Би: Юу гээд байна аа? Хаана ялаа дүнгэнээд байна аа?
Би: Заза амаа үдэцгээ. Ерөнхийдөө бол сургуулийн аялал болж байсан юм л даа. Ким гурвал найзууд нөгөө л байдаг хөлдүү юмаа яриад явсан намрын нэгэн налгар өдөр байв.
Аялал болсон өдөр...
Жунин: Би Ким гурвал намын даргаас өөрийн хүсэлтээр оцгорч байна.
Тэхён: Юуны чинь оцгорох. Огцрох гээч.
Жэнни: Миний хайр хэзээ бядний дарга болчхоов.
Жунин Жэннигийн хэлэхийг сонсчхоод бага зэрэг ярвайгаад Жэннигийн гарнаас хөтлөв.
Жунин: Юу нөгөө... Жэнни хоёулаа уулзаадхая. Тэхён миний хөгшин хүлээж байгаарай.
Жунин Жэнниг дагуулан саравчинд очин суув.
Жунин: Кхм нөгөө юу л даа. Жэнни би нөгөө... Юу... Аххх... Юу гэх гэсэн бэ гэхээр...
Жэнни: Өө хайраа өнөөдөр хоёулаа орой хөтлөлцөөд энэ моднуудын доогуур алхвал ёстой гоё юм байна. Мэдээж орой маш их хосууд байх байх л даа. Гэхдээ хоёулаа гоё армаанчик байя.
Жунин: Юу Жэнни би нөгөө-
Жэнни: Аан тийм бас би хос усны хувцас авсан. Чамд яг таарна. Бас дээрээс нь хоёулаа хос тамирын хослолтой. Өдөр тийшээ ангийнхан ууланд авирахаар гарвал өмсөцгөөе. Өөр чинь юу бэлдлээ... Аан тэгээд Тэхёнтой гурвуулаа сууж байгаад шөнө гоё юм ярьцгаая.
Жунин: Жэнни намайг сонсоодох...
Жунин хөмсөг зангидан Жэннигийн мөрнөөс хүчтэй бариад түүнрүү ширүүн ширтэх аж.
Жэнни: Юу вэ яасан бэ? За тэгээд хэл л дээ. Юу юм би бүгдийг нь сонсож байна.
Жунин: Салцгаая.
Жэннигийн нүд томорч золтой л хашхирчихсангүй.
Жэнни: Яагаад?
Жунин: Би чамд сайн биш. Чамтай анхнаасаа Сүжоныг хардуулах зорилгоор үерхсэн.
Жэннигийн нүдэнд нулимс дүүрээд ирэв... Хариугүй урсчих шахлаа.
Жэнни: Аан тэгээд одоо эвлэрсэн болохоор намайг ингээд орхиж байгаа юм уу?
Яг үнэндээ Жэнни дэндүү гэмээр гэнэн бас цайлган нэгэн байжээ. Дөнгөж шилжиж ирсэн болохоор ч тэр үү? Жунинийг Сүжондоо үхтэл хайртай гэдгийг даанч мэдэхгүй аж.
Жунин: Тиймээ. Одоо дахиж бидний дунд ямар нэг онцгой, тийм тог цохим эсвэл оч маналзмаар тийм харилцаа байхгүй л дээ. Угаасаа анхнаасаа ч байгаагүй.
Жунин төвлөрч ядан гараа савчуулан ярих бол Жэнни дуугүй л доош харан суух аж.
Жунин: Болсон болохоор би явлаа.
Жунин ингэж хэлчхээд явах гэтэл гэнэт Жэнни ар нуруугаар нь гараа оруулаад тэврэх аж.
Жэнни: Хуурамчаар ч болтугай надад хайр ямар нялуун байдгийг мэдрүүлсэнд баярлалаа...
Жэнни ингэж хэлчхээд бушуухан л саравчнаас холдон гүйх аж.
Үнэн гэвэл Жэнни хайраар дутсан нэгэн... Эцэг эхийн хайр нэг их мэдрээгүй, зүгээр л мөнгөн дунд живж өссөн нэгэн...
Жэнни саравчнаас холдон гүйхдээ яагаад ч юм Тэхёны талаар бодох аж...
Тэр Тэхён дээр очоод шууд л тэврээд авсанд Тэхён бүр гайхаж орхив.
Тэхён: Яасан бэ? Үри Жэнни?
Жэнни: Чиний зөв байжээ Тэхён. Түүнд итгэх хэрэггүй байж.
••••
A/N: Хэт их жаргал дунд хэсэгхэн зовлон амттай!😅 Түдэе миний эморол хөгжилтэй бичвэрийг ч гунигтай болгох чадалтай ч энэ хэсэг дээр жаахан өрөвдчихлөө шүү!😄
YOU ARE READING
Pʟᴀʏʙᴏʏ Aɴᴅ Pʟᴀʏɢɪʀʟ
Fiksi PenggemarЖэнни: Би үргэлж чамайг боддог шүү дээ хонгор минь! Тэхён: Мэдээж би ч бас үргэлж боддог! Чамтай учирсандаа би маш их баярладаг. Ямар азаар би Плэебоё байсан юм! Playboy Playgirl хоёрын учрал. Жич: Энэ бичвэрийн үг хэллэг задгай ашиглагдах тул зад...