Тэхён: Хэрэггүй хүмүүсийг мартах нь үргэлж зөв байдаг.
Жэнни: Тийм шүү. Гэхдээ хэрэггүй хүмүүс ч хэрэгтэй болох үе байдаг болохоор тэднийг амьдралдаа үлдээх нь хааяа зөв.
Тэхён Жэнни хоёр хөнжил нөмрөн сууцгаажээ. Сургуулийн аялал бүхэл бүтэн долоон хоног үргэлжилж өнөөдөр энд хоноод маргааш буцаад Сөүл рүү явах билээ.
Жэнни: Гэхдээ. Бид яагаад нэгнийгээ шархлуулах үгсийг хэлдэг юм бол?
Тэхён: Харин л дээ. Би ч бас мэддэггүй. Заримдаа бас хэнд ч хэлэлгүй ганцаар шаналах нь утгагүй санагддаг.
Жэнни: Үнэхээр хэнд ч хэлж болохгүй, өөртөө хав дараад нуух асуудал байвал яах вэ?
Тэхён: Үгүйдээ. Бид л тэр асуудлаа нуухыг хүсдэг болохоос шаналах гуниглах ганцаардах чинь хүн бүрт л тохиолддог зүйл. Тэр үедээ л хүмүүстэй ярилцаж байх хэрэгтэй гэж ээж минь хэлж байсан.
Жэнни: Чи ч ээжийн хүүхэд юм аа. Аав чинь ингэхэд хаана байдаг юм?
Жэнни Тэхён хоёр нэг өрөөнд хамтдаа байрлаж байгаа бөгөөд тэд нэг нэг шар айраг гартаа барьсан байх аж. Жэнни хааяа нэг шар айрагнаас балган Тэхёны ярихыг хүлээн сууна.
Тэхён: Аав? Аав минь сайн хүн байсан. Ээж бид хоёрыг хувирашгүй хайраар хайрладаг нэгэн байсан. Байсан шүү. Нэг өдөр надад аав ээж хоёр хүүхэд асрагч авчихсан юм. Аав ээж хоёр их завгүй ажилтай байсан болохоор үргэлж намайг орхиод гадаадруу яваад өгдөг байсан болохоор тэр эгчтэй бид хоёр үлддэг байсан. Тэр эгч даруухан, эелдэг түүнийхээ дээр үзэсгэлэнтэй. Тэгээд л аав бага багаар ээжээс хөндийрөөд нэг л мэдэхэд миний ч харж байгаагүй аймар төрхөө гаргаад гэрээсээ өөрийн гэсэн бүх зүйлээ аваад асрагч эгчтэй хамтдаа яваад өгсөн. Ээж үлдээч гэж маш их гуйсан. Ээжрүү маань муухай харцаар ширтэж байсан. Гэсэн ч ээжрүү харж байгаа шигээ надруу хараагүй. Ээжрүү үзэн ядсан харцаар, харин надруу гэмшил дүүрэн харцаар харж байсныг би одоо ч мартдаггүй.
Тэхён хуучин тэр бараан дурсамжин дундаа аль хэдийнээ буцан очжээ. Нүд нь гуниг дүүрэн, гар нь чичигнэн үзэгдэх аж.
Тэхён шар айрагнаасаа бага багаар балгалан сууна.
Тэхён: Ээж долоон хоног хоолоо ч идээгүй. Тураад бүр туниа муутай болчихсон байсан. Тавхан настай байсан би түүнд ямар тус болж чадах вэ дээ.
Тэхён ахиад шар айрагнаасаа нэг балгав.
Тэхён: Ээж маань маш их зовсон. Би ээжийнхээ нойлын өрөөнд чимээ гаргахгүй гэсэндээ амаа дараад уйлж суусныг ч харж байсан. Шалтгаан нь аавын явуулсан зурвасаас болсон. Аав маань тэр өдөр ээжид охин хүүхэдтэй болж байгаагаа хэлсэн байсан. Надад мэдэгдэхгүй гэсэндээ тэр үргэлж шөнө орондоо уйлдаг байлаа. Би мэдчихдэг байсан л даа. Гэсэн ч ээж минь намайг хэнээс ч дутаагаагүй болохоор би ээждээ үнэхээр талархаж хайрлаж явдаг.
YOU ARE READING
Pʟᴀʏʙᴏʏ Aɴᴅ Pʟᴀʏɢɪʀʟ
Fiksi PenggemarЖэнни: Би үргэлж чамайг боддог шүү дээ хонгор минь! Тэхён: Мэдээж би ч бас үргэлж боддог! Чамтай учирсандаа би маш их баярладаг. Ямар азаар би Плэебоё байсан юм! Playboy Playgirl хоёрын учрал. Жич: Энэ бичвэрийн үг хэллэг задгай ашиглагдах тул зад...