2026 он 12 сарын 30.
Жэнни болон Тэхён нарын хуримын өдөр.
Жисү: Ви буюу топ зэрэглэлийн Жүжигчин Ким Тэхён солонгосын топ модел Жэнни Ким нарын хуримын ёслолд зуугаас дээш хүн ирэв. Тэдний хуриманд Twice Наёон Redvelvet Айрин нар Жэннигийн хуримын гэрч болон уригдав. Харин Тэхёны найзууд болох жүжигчин Чүэ Ү Шиг Пак Сожүн [Park Seo Joon] болон Seventeen Жошуа нар гэрч болон уригдав. Пэээх сүртэй сүртэй Жэнни минь!
Жисү: Гэхдээ та хоёр ч бас он удаан жил үерхлээ шүү.
Лиса: Дундуур нь нэгээс ч олон удаа салж нийлээд өөр хүнтэй үерхэж заваарсныг эс тооцвол.
Чэёон: Үгүй ээ тэгээд салж нийлж байж л нэгнийхээ үнэ цэнийг мэднэ шд. Өөр хүнтэй болзоод тэгээд нэг л болж өгөхгүй байгаагаа мэдээд эргээд Тэхён дээр очихдоо л яагаад Тэхёнаас бусадтай нь болоогүйгээ ойлгодог юм биш үү? Наад хүн чинь.
Жисү: Шалигийг нь хөхүүлэн дэмжээд байдаг наасан. Ингэхэд Ким Сүжин гуай хаачив?
Чэёон: Сая манай дүүтэй юм яриад зогсож байсан шд.
Лиса: Та одоо Сүжинийг хаашаа ч явсан хааччихваа гэчихсэн л явж байх юм. Хүүхдээ жаахан ч гэсэн тайван байлгаач одоо шилжилтийн нас нь ирчихсэн хүүхэд таныг хэтэрхий ингээд байвал таниас зугтаад л байна шүү.
Жэнни: Тийм л дээ. Манай Сүжин хэчнээн хөөрхөн охин билээ дээ. Бас хичээнгүй. Бас дээр нь дүүгээ сайн хардаг.
Жисү: Гэснээс нээрээ Согмин гуай хаачсан?
Лиса: Тэнд нэг охинтой л үзэж тарж байна лээ.
Жисү: Ай тэрсгэн хүүхдүүдтэй байх ч лүд юм аа. Нэг нь намайг арван долоотой байхад төрсөн. Нөгөөдөх нь арван наймтай байхад төрсөн. Тэгээд одоо хоёулаа 13 14тэй. Хүүхэд том болно гэдэг ч лүд юмаа. Гэснээс нээрээ Жэнни хэзээ хүүхэдтэй болно гэж бодож байна?
Жэнни: Явцдаа л болно доо эгчээ. Та мэднэ дээ би хүүхэд гэлгүй ажлаа урдаа тавьдаг хүн. Миний карер одоо эд цэцгэлж байхад чинь. Тэхён ч гэсэн яг цэцгэлдэг дээрээ явж байна.
Жисү: Тийм ч юм уу? Та хоёр ч угаасаа яг тэгж л амьдарч таарна дөө. Ингэхэд Чэёон минь чи бүр ханийн тэнгэргүй юм аа.
Лиса: Нэг гозойсон маанаг юм байсан яасан юм? Чанёол бил үү? Манвол ч бил үү?
Чэёон: Тэгээд маанаг юм болохоороо маанаг царайлаад байж л байгаа шд.
YOU ARE READING
Pʟᴀʏʙᴏʏ Aɴᴅ Pʟᴀʏɢɪʀʟ
FanfictionЖэнни: Би үргэлж чамайг боддог шүү дээ хонгор минь! Тэхён: Мэдээж би ч бас үргэлж боддог! Чамтай учирсандаа би маш их баярладаг. Ямар азаар би Плэебоё байсан юм! Playboy Playgirl хоёрын учрал. Жич: Энэ бичвэрийн үг хэллэг задгай ашиглагдах тул зад...