05. Дүү нь дээлтэй...

792 80 3
                                    

Би: Давхраатай алаг нүдтэй байна гэдэг чинь тэр чигтээ дампуурал!

Лиса: Тийм шүү!

Чэёон: Яагаад дампуурал гэж?

Лиса: Хэцүү шүү дээ. Нүдээ будахаас эхлүүлээд маш олон асуудлууд бий.

Жисү: Харин тийм ээ.

Лиса: Шороотой өдөр шороо нүдрүү явж ороод. Ёстой зовлон үздэг юм шүү дээ.

Чэёон: Гэхдээ миний нүд давхраагүйдээ яачихаад байгаа юм!

Лиса: Үри Чэёони гэхдээ чиний минийх шиг том биш.

Чэёон: Ханн. Больцгоо.

Жисү: Өнөө орой та нар юу-

Жэнни: Ааа!!! Ким багшаа та чинь яаж байгаа юм бэ?

Ким багш: Жэнни охин минь чи хэд гармаар байгаа юм? Багш нь 100 гаргах уу? 100 гаргавал чи багштайгаа унтах юм уу?

Жэнни: Юу яриад байгаа юм бэ!! Та чинь яасан аймар хүн бэ?

Ким багш: Битгий худлаа маяглаад байлдаа! Чамайг Жунин Тэхён хоёртой унтдагийг мэдэхгүй гэж бодоо юу?

Жэнни: Туслааа-

Би: Яана аа охидоо болохоо байх нь ээ! Эгч нь л очиж туслахгүй бол болохгү-

Тэхён: Муу хөгшин гаж донтон минь!

Жисүг тийшээ очихоос өмнө Тэхён амжин ирж түүнийг аварсан нь энэ байлаа.

Тэхён: Яадаг гаж донтон бэ? Энэ охиныг та зүгээр л нэг хүсэл хангагч гэж бодоо юу?

Ким багш: За яахвээ яахав. Ихэнхи багш нар л тэгж байгаа шүүдээ! Ганц багш тэгэхээр яавал гэж!

Тэхён: Муу гаж донтон чамайг дээш захиралд хэлнэ дээ!

Ким багш: Багштайгаа нэг унтчихаа багш нь 450 вон өгье!

Жэнни: Та чинь ямар аймар хүн бэ!

Тэхён: Жэнни тайвшир. Харин та манай сургуулиас зайлаад өгвөл сайн шүү! Жэнни! За битгий уйл би одоо энд байна шүү дээ.

Жэнни: Би ямар их айсан гээч!

-----

Жисү: Им Наёон би чамайг өөрийн найзаа л гэж боддог байсан шүү дээ!

Наёон: Намайг уучлаарай. Сокжинд хайртай болсон нь зуун хувь миний буруу.

Жисү: Хайрлахад ямар ч буруу байхгүй. Зүгээр л чи хамгийн буруу цаг үедээ хайрлачихсан байна.

Наёон: Тийм л байх гэхдээ Жисү! Жин намайг үнсээгүй! Би түүнийг үнссэн. Би түүнийг мартахын тулд эхлэсэн цэгтээ л дуусгасан хэрэг! Би удахгүй энэ сургуулиас бүр мөсөн алга болоод өгөх болохоор битгий санаа зовдоо найз минь. Ийм зүйл хийснийхээ дараа уучлал гуйгаад эвлэрцгээе гэж хэлэх нь хамгийн тэнэг л асуудал байх! Гэхдээ Жисү намайг уучлаарай бүх зүйлд уучлаарай.

Жисү: Мэдээж. Би ч бас чамайг уучилмааргүй байгаа ч. Яана даа охин минь чамгүйгээр би яаж амьдрах болж байна аа!

Наёон: Эцэст нь гэж хэлэхэд аль гурван долоо хоногийн өмнө. Жин надад нэг захиа өгөөд чамд өгөөрэй гэж хэлсэн ч мунхаг би чамд атаархаад өгч чадсангүй.

Наёон: Бас дээр нь охин минь! Би намайг хайрлах өөр сайн залууг аль хэдийн олчихсон хэрнээ анзааралгүй, түүнийг тоолгүй маш удчихаж. Хайрлах гоё. Гэхдээ хайрлуулах бүр ч гоё гэдгийг найз нь хэтэрхий оройтоод ухаарчихжээ. Жисү! Чамайг хайрлах хүн бол Сокжин гэдэгт би зуун хувь! Бишээ бүр мянган хувь итгэлтэй байна...

------

Пак захирал: Хумсаа нуусан муур шиг хэчнээг удаан нуугдах вэ? КИМ багшаа.

Эрхлэгч: Захирал аа. Муураа нуусан хумс шиг гэдэг шүү дээ.

Пак захирал: Хүн ахтай дээл захтай . Ах нь сургаж дүү нь сонсдог гэдэг байх аа КИМ багш гуай!

Энэ сургуульд ажилладаг бүх Ким багш: Захирал аа! Яг хэн нь?

Эрхлэгч: Кхм захирал аа! Дүү нь дээлтэй ах нь дээлгүй! Дүү нь сургаж ах нь сонсоно шүү дээ!

Захирал: Өө муу мангуунууд!! Уран зохиолын КИМ багш. Ахлах ангийн 3-2 Ким Жэнниг хүчирхийлэхээр завдсан! Тийм учраас бид таныг халах хэрэгтэй болох нь.

Ким багш: Нотлох баримт байгаа юм уу? Худлаа хүн гүтгэх гээд байгаа юм биш үү та нар!!!

Эрхлэгч: Итгэхгүй бол камерын бичлэг үзэж болно! Бас дуу хураагуурт хураасан бичлэг ч сонсгож болно.

Ким багш: Ю-юу яриад байгаа юм!

Дуу хураагуурт: Ааа Ким багшаа та чи-

Ким багш: Боль. Би хүлээн зөвшөөрье! Тийм ээ би хүчиндэхээр завдсан.

Хажуунаас нь өөр нэг Ким багш: Ким багшийн таньдаг хүн нь байсан юм биш үү??

Захирал: Математикийн ким багш Уран зохиолын Ким багш нарыг ажлаас нь хал!

●●●

A/N: Охидын хүчирхийллийн эсрэг хамтдаа жинхнээсээ хүчээ нэгтгэцгээе. Ойрд бичээчид нь их эмзэг тусаад байгаа асуудал.

Ба дээр Жисүгийн нэг жижигхэн хэсэг байгааг харж байгаа байх. Тэр чинь нэг юмны аймар том SPOILER за юу хахаха😂🤣😊🤣

Pʟᴀʏʙᴏʏ Aɴᴅ Pʟᴀʏɢɪʀʟ Where stories live. Discover now