•1• Хайртай бол хэлчхэж байхгүй юу дөө.

1.8K 110 8
                                    

"Одонд шивнэх эхний хүсэл маань тийм ээ би чамайг өөрийн болгомоор байна."

                                       ✨

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

                                      •••

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

•••

"Миний хөгшөөн, миний андаа."

"Бас яасан бэ?"

"Мань чинь дурлачихлаа."

"Өөрөө ер нь өдөрт хэчнээн хүнд дурладаг туучий вэ?"

"Энэ удаад яг дурласан болохоор намайг аан, уун гээд сонсож бай окэй?"

"Үгүй би айн гэж байгаад сонсоно."

"Тэгэхээр байгаа биз дээ. Юу вэ гэхээр."

"Өө ядаргаа. Хурдан яриад аль."

"Дээд ангид нэг хөвгүүн шилжиж ирсэн гэсэн юм. Тэгээд очоод хартал. Оо ма год. Тэр бүр үнэхээр царайлаг банди байсан. Бас хоолойг нь хальт сонссон л доо. Бараг л ухаан алдах дөхсөн шүү."

"За тэгэхээр хадагтай Бэра. Одоо харин намайг сонсож бай за юу? Нэгт чи найз залуутай. Хоёрт энийг чинь найз залуу чинь мэдвэл чи ч дуусах байхдаа?"

"Чи л хэлчихгүй бол юу ч болохгүй ээ мангар охин минь."

Тийм ээ, тийм. Бэра бол миний хар багын найз. Царайлаг залуусыг харах бүртээ дурлаж явдаг нэгэн. Угтаа бол Бэрагын найз залуу ч хүртэл царайлаг л даа. Даанч тэр өөрөө үүнийгээ мэддэггүй юм шиг байгаа юм. Түүний найз залууг У Сэүн гэдэг бөгөөд доод үеийнхнийгээ хуйлруулдаг нэгэн байгаа. Гэхдээ Сэүн тэр бүгдийг үл тоогоод Бэрад л хайр зарлаад байдгийг би одоо ч хүртэл гайхдаг.

"Андаа чамаас нэг зүйл гуйя." Бэра над руу харан хэлэхэд нь би хөнгөхөн толгойгоо дохилоо.

"Тэгэхээр байгаа биз зулзагаа, Сэүнд мэдэгдүүлэхгүйгээр за юу би тэр бандид сэтгэлээ илчилмээр байна."

"Юууу?"

"Дуугаа аяд л даа."

"Бэра энэ арай хэтэрнээ больж үз."

"Миний л асуудал."

"Тэгвэл надад битгий хэл."

"Гэхдээ чи миний сайн найз. Тиймээс чи тэр бандид очиж намайг түүнд сайн гээд хэлээд өг."

"Битгий сулиорррр. Чи өөрөө хэлэхгүй юу?"

"Заз. Тэгвэл би ч ингээд..."

"Байз Бэра би хэлээд өгье. Тиймээс наад үгээ битгий гүйцээгээрэй."

Бэра үргэлж миний сул талуудыг мэддэг байсан. Түүгээрээ ч хаяа далимдуулж зарим нэг дэмий зүйлсийг хийлгэдэг. Тиймдээ ч би яг одоо дээд ангид шинээр ирсэн бандийг зорин явж байна. Чамайг хараал идээсэй Бэра!

"Уучлаарай?"

"За?"

"Өөрөө шилжиж ирсэн шинэ сурагч мөн үү?"

"Тийм ээ. Яасан?"

"Юу вэ гэхээр. Чамд сайн..."

Хөвгүүн Сэхёны яриаг таслан "Дараа за юу? Угаасаа тэгээд надад хайртай л юм бол өдөр болгон ирээд хэлчхэж байхгүй юу дөө. Ичээд байх юу байх вэ тийм биз дээ? Яг одоо бол би завгүй байна. Гэхдээ маргааш заавал саяны үгээ хэлээрэй."

Түүнийг цааш явахад Сэхён гайхсаар үлдэх аж.

"Хөөе чи тэнэгээ буруу ойлгочихлоо шүү дээ. Би чамд биш Бэра чамд сайн гэх гэсэн юм за юу! Чамд сайн гэнээ Бэра гэж хэлэхийн хооронд ямар тэнэг банди вэ? Хүний үг гүйцэд сонсож сураач!"

Сэхён араас нь орилсон ч хөвгүүний бараа хэдийн тасарчээ.

Сэхён ангидаа орж ирсэн даруйдаа Бэрад бүх зүйлийг тайлагнаж байгаад "Бүх юм чамаас л болсон."

"Бэра гээд миний нэрийг эхлэж хэлэхгүй яасан юм? Хайран сайхан царайлаг банди. За яахав энэ удаад би чамд түүнийг өгье. Баярлаж яваарай бацаанаа."

"Зайл за! Хэн мэддэг юм тэрийг үг тасалж орж ирдэг гэдгийг. Би тэр бандиар чинь яах юм. Маргааш чи өөрөө учраа олоорой. Би явлаа."

"Миний хонгор сайн явж хариарай. Би найз залуутайгаа уулзлаа. Бака."


---

Hiii, cuties?
Удаан хугацаанд уулзсангүй шүү. Та нарыгаа санасан байна. Жоохон хөгжилтэй байлгах гээд албаар сул хэллэгүүд оруулсан байгаа шүү. Шинэхэн бичвэр маань таалагдана гэж найдаж байна>^^>. Би их мартамхай болохоор бичсэн үйл явдлаа мартаад хазайлгаад явчихдагаа мэдсээн. Зарим дүрээ бүр ор сураггүй яасан үгүй нь мэдэгдэхгүй орхичихдогоо бас анзаарч харсан. Дахиж алдаа гаргахгүйн тулд сайн хичээх болноо! Энэ бичвэрээ ч мөн удаалгүй оруулж байхаа энэ удаад яг амлаж байна. ❤️

Зохиолд гарч буй дүрүүдийн зан ааш, үйлдэл нь бүгд миний оюун санаанаас гарч байгаа болно.

All credits: lixz_xy

B E T T E R W I T H Y O U [Completed]Where stories live. Discover now