•3• Эмэгтэй нь найрсан үерхэл удаан байдаг гээ биз дээ?

674 84 9
                                    

Сэрүүлэг дуугарах дуунаар би хараал урсган бослоо. Энэ сэрүүлгийг бүтээсэн хүнийг үгүй хийнэ дээ!

Нойрмог байгаа болоод ч тэр үү бэлхүүсэн дээр хүнд зүйл байгаа юм шиг санагдаад байв. Биеэ хүчлэн босох гэтэл тэр хүнд зүйл улам л намайг чанга тэвэрнэ. Байз тэврэлт? Би төвөггүйхэн түүнийг Жисон байх гэж бодлоо.

"Яа Жисон босооч! Өрөөндөө очиж унтаач. Бас наад гараа ав. Би хичээлдээ явмаар байна."

"Мм дахиад тавхан минут."

Байз. Би буруу сонссон уу? Эсвэл энэ үнэхээр Жисоны хоолой биш байв уу?

Гайхан эргэн хартал ватафак? Фэликс үү дээ? Тэр миний өрөөнд миний хажууд юу хийж байгаа юм?

Айсандаа басхүү гайхсандаа түүнийг цааш нь жийн унагааж орхилоо.

"Ёоё, жийгээд байхдаа яахав дээ?"

"Хөөе чи миний өрөөнд юу хийж байгаа юм?"

"Чамайг тэвэрч унтсан юм."

"Бараг л танихгүй хүндээ тэврүүлж унтах чинь ямар новшийн юм бэ? Яагаад Жисоны өрөөнд унтаагүй юм?"

"Жисон энд унтчихаарай л гэсэн шд."

"Би тэрнийг ална даа!"

"Сэхёнаа нэг зүйл хэлэхэд чамайг тэвэрч унтлаа гээд убба нь чинийх болчихгүй шүү. Тиймээс уббагаа найрч аваарай за. Би найрах гэсэн ч дэмий байх. Угаасаа эмэгтэй нь найрсан үерхэл удаан байдаг гээ биз дээ? Убба нь чамд найрагднаа."

"Яа муу новшоо. Үхсэний чинь убба. Миний өрөөнөөс гарч үз гаж донтон минь! Би тэгээд чамайг найрах ёстой юу? Хуцна биз. Зайл!"

"Уурлах хэрэггүй дээ."

"Яа Жисон!"

Өрөөгөөрөө дүүрэн чанга Сэхён орилоход Жисон нойрмог гүйсээр түүний өрөөнд орж ирэв.

"Мэдрэл юм уу? Хар өглөөгүүр чанга орилоод."

"Чи өөрөө мэдрэл юм уу? Фэликсийг яагаад миний өрөөнд хонуулж байгаа юм?"

"Би та хоёрыг гэрлүүлнэ."

"Найзтайгаа хөтлөлцөөд зайлаарай. Дүүдээ санаа зовдоггүй юм уу?"

"Чи миний дүү бил үү? Байнга л чи гээд байдаг шиг санагдах юм?"

"Дахиж чамтай харьцахгүй. Та хоёр хоёулаа гар! Би хувцсаа солиод сургуульдаа явах хэрэгтэй байна."

"Надтай хамт явах уу?" Фэликс эгдүүтэй гэгч нь инээн асуухад Сэхён өөдөөс нь инээмсэглэж байгаад секундын дотор харцаа өөрчлөн "Хол очиж хуцаарай. Гар!"

Сэхёны өрөөнөөс хөөгдөн гарч ирсэн хоёр "Дүү чинь гэхдээ арай л аймар уу?"

"Зүгээр ээ. Өөрийнх нь амьдралд хошуу дүрэхээр л ингэдэг юм. Түүнээс биш уг нь их дажгүй шүү. Бас чамайг заавал хүргэнээ болгоноо."

"Ганц андынхаа дүүд дурлахад нэг секунд. Би чамд хэлээгүй байхаа? Өчигдөр сэтгэлээ илчилсэн охин танай дүү байсан шд."

"Нээрээ юу? Сэхён анх удаа л хүнд сэтгэлээ илчилж үзжээ. Тэр нь бүр чи байдаг. Гэхдээ яагаад ингэж аймар уурлаад байгаан бол?"

"Анх удаа сэтгэлээ илчилж байгаа юм уу? Тэгвэл ичээд байгаа юм биш үү?"

"Мэдэх юм алга даа. Дүүгээ чамд даатгалаа шүү хөгшөөн."

Тэднийг ийн ярих зуур Сэхён хаалгаа онгойлгон гарч ирээд "Зам тавиад өгчихгүй юу төмснүүдээ?"

"З-за." хоёул сандран хэлээд түүнд зам тавьж өглөө.

Сэхён гэрээсээ гарсан даруйдаа Бэра руу залгав.

"Муу эргүү тэнэг чи ер нь миний найз мөн юм уу? Чамаас болж энд буруу ойлголт үүсээд. Шиба юм аа нээрээ."

"Хоони юу болсон юм?"

"Фэликс намайг өөрт нь сайн гээд бодчихож."

"Өхх, миний найз хүнийх болох нь ээ."

"Юу хуцнам. Буруу ойлголт гэж чи түүнд хэлээрэй."

"Чадахгүй ээ. Сургууль дээр уулзъя. Үнсье хоони."

"Муу хөгийн бацаан!" Сэхён амандаа бувтнах аж.

A/n- Хёнжин маань эргээд ирчихсэн болохоор бөөн баяр болоод байнаа кк~ ❤️

B E T T E R W I T H Y O U [Completed]Where stories live. Discover now