"Чи хэлэхгүй бол би бүгдийг нь өнөөдөр яг өөрөө хэлнэ шүү."
"Чаддаг юм бол тэгээ."
"Чадна за! Чамайг тайлбарлаад хэлчих юм болов уу гэж бодсон ч хэлэхгүй юм байна. Тиймээс би өөрөө бүгдийг Фэликст хэлэх болно."
"Худлаа хажууд хэлнэ чадна гээд суугаад байх юм. Тийм л их чадна гэж бодож байгаан бол одоо очоод хэлээч!"
"Яг тэдний анги руу очих гэж байсан юм за!"
Сэхён ангиасаа цухалдангуй гаран Фэликсийн ангийг зорин явна. Тэрээр Фэликсийн ангийнх нь үүдэнд ирсэн даруйдаа ангиар нь дүүрэн чангаар "И Фэликс!" хэмээн орилж орхив.
Түүний чанга дуунд ангид байсан бүх хүүхэд цочсон бололтой үүд рүүгээ харахад Фэликс суудлаасаа яаран өндийн боссоор Сэхёныг энгэртээ тэврээд царайг нь халхлаад ангийнхан руугаа инээмсэглэн харчхаад түүнийг дагуулан сургуулийн арын талбайд гарч ирэх аж.
"Үхсэнээ хийгээд хүн тэвэрч байгаа юм?"
"Чи л өөрөө бүх хүүхдийн анхаарлыг өөртөө татаа биз дээ? Ялангуяа манай ангийн хөвгүүд чамд дурлачихвал яана?"
"Дэмий зүйл ярихаа больцгооё. Хайран цаг минь урсан өнгөрч байна. Тэгэхээр чамд нэг зүйл хэлэх гэсэн юм."
"Уббадаа дурлачихсан юм уу? Одоо тэгээд надад сэтгэлээ илчлэх гэж байгаа биз дээ?"
"Айш! Чи ер нь яриа гүйцэд сонсож мэддэг хүн үү, үгүй юу? Тэр өдөр энэ байдлаас чинь болж л буруу ойлголт үүсэн юм за! Тэгэхээр эхнээс нь ярья. Би анхнаасаа чамд сайн байгаагүй! Байх ч үгүй! Тэр өдөр найз маань миний сэтгэлийг илчлээд өгөөч гэж гуйхаар нь л хүсэлтийг нь биелүүлж өгч байсан төдий. Гэтэл чи гэж нэг юм яриа таслаад буруу ойлгоод явчихсан. Чамд сайн гэнээ Бэра гэж хэлэхийн хооронд. Юу, юу гээд байлаа чи? Одоо ерөнхийдөө ойлгосон биз дээ? Би чамд тэр өдөр огт сэтгэлээ илчлээгүй." Сэхён бүхий л аргаараа Фэликст тайлбарлан хэлэхэд Фэликс ямар ч хөдөлгөөн хийхгүй зогсоно.
"Юутай ч ойлгосон гэж найдаж байна. Би ингээд явлаа." Сэхён бөхийсөөр түүнд хэлэн явах гэж байтал Фэликс гэнэтхэн "Хүлээ!"
"Тэгэхээр чи надад анхнаасаа сайн биш байсан юм байна тийм үү? Бэра гэдэг найз чинь надад сайн байсан юм уу?"
"Тиймээ тийм. Овоо ойлгосон бололтой."
"Тэгвэл Сэхёнаа Бэрад баярлалаа гэж хэлээд өгөөрэй. Би түүнийг танихгүй болохоор яаж хэлэхээ мэдэхгүй юм байна."
"Юунд баярлаад байгаа юм?"
"Миний ирээдүйн эхнэрийг над руу явуулж өгсөнд."
"Чи чинь бүр усан толгойт юм уу? Овоо ойлгосон гэж бодтол..."
"Тэгвэл чи эхлээд Бэра гэдэг нэрийг нь урд хэлэх байсан юм. Тэгэхээр чи ч гэсэн буруутайн бишин биш үү? Ямартай ч хохино. Би чамайг ярьснаараа авч сууна за! "
"Өө ма год. Бурхааан та энэ хүнд яагаад эрүүл ухаан өгч болоогүй юм бэ?!"
![](https://img.wattpad.com/cover/274541046-288-k614892.jpg)
ŞİMDİ OKUDUĞUN
B E T T E R W I T H Y O U [Completed]
Romantizm"Би чамд хүүхэд хийгээд ч болтугай өөрийнхөө хажууд авахдаа л авна." Started: 2021.06.25 Completed:2021.07.02