•16• Намайг үнс тэгээд үргэлжлэлийг нь чи мэднэ.

480 64 6
                                    

"Бүгдийг хийнэ... Чиний төлөө."

•••

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

•••

Би энэ амралтын өдрүүдэд хайртай. Гэртээ сайхан амрах минь. Ойрд хичээлээс залхаад ч байх шиг. Ядаж байхад Бэра, Сэүн хоёр бараг өдөр болгон болзож хүний атаархлыг төрүүлнэ.

Өнөөдөр гадуур гарч зугаалмаар байгаа ч цаг агаар тэгүүлэхгүй нь дээ. Тэнгэр бүрхэг бороо орж байгаа болохоор жоохон гунигтай л юм.

Би гал тогоонд очин аяга кофе найруулаад дээш өрөө рүүгээ зүглэв. Явах замдаа Жисоны өрөөгөөр ч шагайгаад амжлаа.

Фэликс, Жисон хоёр учир зүггүй наалдчихсан юм ярьж байх нь тэр. Би гайхсаар яриаг нь сонсохын тулд хаалгыг дахин жоохон нээгээд чихээ наан чимээгүй зогсоход өнөө хоёр маань баахан инээлдээд унав.

Би юунаас л хоцроод байна даа. Хаалганы бариулыг тавин эргэн өрөө рүүгээ явах гэтэл хөлөөрөө буруу гишгэж хаяад Жисоны өрөө рүү пад хийн унах нь тэр.

Гаран дахь аягатай кофегоо ч гар дээрээ асгаад хаячхав.

Азгүй ч болдоо Сэхён!

Жисон, Фэликс хоёр сандралдан гүйж ирсээр "Гар чинь түлэгдчихэж. Болгоомжтой байх нь яасан юм!" гэлээ.

"Харин сая буруу гишгээд..."

Фэликс гарыг минь илж байгаад зөөлөн үнсэх нь тэр.

"Угаалгын өрөө орцгооё. Гар чинь түлэгдээд улайчхаж. Хорсохоос нь өмнө би цэвэрлээд өгье."

Жисон түүн рүү хараад "Сэхёныг чамд даатгалаа. Би гарчхаад ирье. Харин чи." гэсээр над руу харснаа "Болгоомжтой явж бай за юу."

"За."

Фэликс намайг тэвэрсээр угаалгын өрөөнд орж ирэн намайг жижиг сандал дээр суулгаад шүүгээнээс эм тос гаргаж ирэн миний гаранд түрхэнэ.

"Өвдсөн үү?" би Фэликсийг ширтэн сууж байсан тул яриаг нь сайн сонсож чадсангүй.

"Сонсож байна уу?"

"Айн юу?"

"Би царайлаг гэдгээ мэднээ. Гэхдээ одоо ширтэхээ болиод гарандаа анхаарал тавь. Гар чинь өвдөж байна уу?"

"Гайгүй ээ."

"Сэхёнаа?"

"Мм?"

"Дахиж өөрийгөө гэмтээж болохгүй шүү. Чи минийх болохоор. Би өөрийнхөө зүйлсийг гэмтээхийг хүсэхгүй байна."

За би үхээд өгье өө. Зүрх ачааллаа дийлэхээ байх нь.

"Юу л даа Фэликс."

"За?"

"Иймэрхүү үгсээ гэнэт битгий хэлж бай за юу."

"Яагаад? Догдолсондоо үхэх гэж байна уу?"

"Яа!"

"Тоглосон юм даа."

Фэликс гарыг минь тосолж дуусаад дээш толгойгоо өргөхөд бидний хооронд их богино зай үлдсэн байв.

"Үзэсгэлэнтэй байна."

Ёоо бүр ичиж үхэхнээ ийм зүйлсийг шууд хэлэхээр чинь ямар ч эмэгтэй хүн зүрхний шигдээсээр нөгөө ертөнц рүү явах нь тодорхой биз дээ.

"Болио."

"Уучлаарай." Фэликс ийнхүү хэлснийхээ дараа "Ярилцъя."

"Юуг тэр в..."

Бурхан минь. Түүний уруул миний уруул дээр буучихлаа шүү дээ.

Би хэт гайхсандаа огт хөдөлгөөн хийж чадсангүй. Бас энэ бол бидний хоёр дохь үнсэлт. Фэликс намайг үнссэнийхээ дараа хойшлон "Уучлаарай."

Гэхдээ тэр юунд уучлалт гуйсан юм бол?

Фэликс угаалгын өрөөнөөс гарах гэхэд нь би түүний гараас татаж зогсоогоод "Хүлээ, намайг үнс тэгээд үргэлжлэлийг нь чи мэднэ."

Гарныхаа өвчинг ч умартан түүнд хэлж орхив.

Фэликс сонссон даруйдаа нүдээ томруулан "Юу? Нээрээ яриад байгаа хэрэг үү? Үнсэлцье гэсэн үг юм уу? Үнсэлцэхгүй ээ. Би л зөвхөн үнсэнэ. Тиймээс дараагийн удаа чамайг гэнэдүүлж байгаад үнсэх болохоор болгоомжтой байгаарай. Бас чи насанд хүрээгүй байгаа!" гэсээр угаалгын өрөөнөөс гарах нь тэр.

Хэн үнсэлцье гэсэн юм бэ? Үнс гээд байхад чинь. Балиар хачин амьтан чинь юу вэ зүгээр!

B E T T E R W I T H Y O U [Completed]Where stories live. Discover now