"Жисонаа танай найз чинь бүр шийдчихжээ?"
"Яасан юм?"
"Надад хүүхэд хийнэ гэж солиороод байна шд."
"Би бол та хоёрыг дэмжиж байгаа шүү."
"Та ч хүртэл ингэх гэж. Та хоёрыг үгүй хийнэ дээ!" Сэхён цухалдан том том алхсаар өрөө рүүгээ явна.
Жисон үүд рүү хараад "Орооч хөгшөөн. Битгий наанаа зогсоод бай. Чи гэхдээ үнэхээр Сэхёнтой гэрлэх гээд байгаа юм уу?"
"Заавал өөрийн эхнэр болгоно. Болохгүй бол хүүхэд хийнэ!"
"Яа! Муу ч сайн ч би түүний ах нь. Бас тэр хоёр жилийн дараа сургуулиа төгсөнө. Одоогоор иймэрхүү зүйл ярихгүй шүү андаа. Яахав би эрэгтэй болохоор гормоны талаар сайн мэднэ л дээ. Гэхдээ чи түүнд хайртай л бол тэвч за юу?"
"Би ямар юу юугүй хүүхэд хийчихвэл л гэж дээ. Санаа зоволтгүй. Сэхёнтой байх өөр арга ч олно."
"Сэхён чамд сайн гэчхээд одоо яагаад ингээд байгаа нь надад бас сонин санагдаад байх юм." Жисон үл ялиг толгойгоо гилжийлгэн Фэликс рүү харан хэлэхэд Фэликс мэдэхгүй ээ гэсэн шиг мөрөө хавчив.
"Энэ ч яахав. Тоглоё. Бүр уйдчихлаа."
"Очоод эхлүүлж бай."
"За."
Сэхён өрөөндөө орж ирсэн даруйдаа Бэра руу залган бүгдийг хэлэхэд Бэра түүнийг шоолж орхижээ.
"Чамаас л болж байгаа юм! Энэ нэг хачин юм манайд хэд хоног байхаар болсон тэгээд шөнө орой өрөөнд орж ирээд нээрээ хүүхэд хийчихвэл яана?"
"Харин ч азтай байна шд. Царайлаг нөхөртэй болох нь дээ миний ачаар."
"Хуц!"
"Гэснээс Сэхёнаа ойрд Сэүн надтай тийм ч их харьцахгүй байгаа шд. Муу бацаан чинь аягүй бол өөр охидтой болзоод байгаан байхдаа?"
"Чи ч бас тэгдэг шд. Ялгаа юу байна."
"Хэрвээ Сэүн өөр охинтой болзох юм бол би тэр охиныг нь хана руу савна."
"Зүгээр салчхаач?"
"Чадахгүй ээ. Сэүн маань дэндүү царайлаг. Ийм сайхан юмыг алдчихвал аманд орсон шар тосоо хэлээрээ түлхэнэ гэгчээр болно биз."
"Тэгвэл чи ч бас царайлаг хөвгүүн харах болгондоо үсчихээ болиод Сэүнд анхаарал тавиач."
"Би анхаарал тавьдаг шд."
"Тэгвэл чи яагаад түүний талаар мэдэхгүй байгаа юм?"
"Чи юм мэдэж байгаа юм уу?"
"Ай хорвоо У Сэүний зовлонд цадах болоогүй юу. Сэүн чамд бэлэг өгөх гээд цагийн ажил хийж байгаа. Тиймээс өөр шигээ бодохоо больж үз."
"Нээрээ юу? Миний жулжага ажил хийгээд байгаа юм уу?"
"Өөрөө залгаад яриа тасаллаа." утсаа тасалчхаад ор руугаа шидэн хувцсаа солих гэж байтал өрөөний маань хаалга онгойх нь тэр.
Хойш эргэн хартал Фэликс зогсож байлаа. Би "Яах гээд байгаа юм?"
"Жисонтой тоглож байгаад нойл ордог юм уу гэж бодоод наашаа ирж байхдаа давхар чамайг хармаар санагдаад. Тэгсэн вуа миний ирээдүйн эхнэрийн бие ч лаг юм аа."
"Гараач ээ гаж донтон минь! Битгий бие рүү минь ширтээд бай."
"Юунаас нь ичдэг юм? Миний бие бол чиний бие, чиний бие бол миний бие. Тиймээс ичих хэрэггүй."
"Муу... муу... Гар зайл! Муу гаж донтон. Дахиж чамтай харьцахгүй. Жисонаа ирж энэ хачин юмаа аваарай."
А/n-Энэ бичвэр маань таалагдаж байна уу? Би бас энэ долоо хоногт вакцинаа хийлгэх болохоор хэсэг амарч магадгүй байх. Гэхдээ өдөр өдөртөө шинэ хэсгээ өгөөд явнаа. Учир нь нэлээн хэдэн хэсгээ биччихсэн байгаа кк~
![](https://img.wattpad.com/cover/274541046-288-k614892.jpg)
KAMU SEDANG MEMBACA
B E T T E R W I T H Y O U [Completed]
Romansa"Би чамд хүүхэд хийгээд ч болтугай өөрийнхөө хажууд авахдаа л авна." Started: 2021.06.25 Completed:2021.07.02