•13• Том мөөмтэйгөө зайлаарай.

511 66 3
                                    

"Би чиний өвчин бас эм байхыг хүснэ."

                                ☆゚

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.

                                ☆゚.*・。゚☆゚.*・。゚

"Чи үнэхээр надад хайртай юм уу?" би нүдээ нарийсгасаар түүн рүү чухал царайлан асуухад Фэликс толгой дохисоор "Сэхёнаа чи бараг зуу дахь удаагаа асууж байна шүү. Би чамд зөндөө их хайртай."

Би түүний үгэнд нэг л итгэж өгөхгүй байна л даа. Сүүлд зааланд гэхээр хоёр хоногийн өмнө Надад булантай бол! гэдэг үгээ чангаар хэлсэнд нь би сонссондоо ичсээр даруй гарсан сан. Тэр явдлын дараагаар гэртээ ирэхэд Фэликс баяртай нь аргагүй гүйж ирж хүн тэвэрснээ "Ингээд минийх биз дээ?" гэхэд нь золтой л алгадаад авчхаагүй шүү. Бэра л түүнд миний өмнөөс зохиож хэлсэн. Би юу ч хэлээгүй дэг.

Харин одоо юу болоод байна вэ гэж үү? Би зүгээр л түүнийг надад яг бат хайртай эсэхийг нь лавлан асууж зогсоно. Түүний хэлснээр би бараг л зуу дахь удаагаа асууж байна даа.

Би Фэликсийн хариуг сонсоод нүдээ хэвийн болгон гараа энгэртээ зөрүүлэн бариад "Тэгвэл нотлоодох!" хэмээхэд Фэликсийн нүд хэвийн хэмжээнээсээ хэт дахин томроод бүлтэлзэн "Би яаж...?"

Ахх, ингээд хараад байсан хөөрхөн ч юм уу? Нүдээ бүлтэлзүүлж байгааг нь хараад байгаарай. Зүрх урслаа, бүр гоожлоо хөөе.

"Хэн мэддэг юм. Яаж ийж байгаад надад хайртайгаа нотло. Тэгвэл яахав би чинийх болж болох юм."

"Үнэн үү?"

"Намайг чин сэтгэлээсээ хайрлаж чадаж байгаа эсэхийг чинь мэдчихвэл ч болно л доо."

Энэ бардам занг хараал идээсэй!

"Долоон өдөр." намайг ийнхүү хэлэхэд Фэликс гайхсаар "Юун долоон өдөр?"

"Долоон өдөр миний өрөөнд орж ирэхгүй шүү!"

"Дэ фак? Үнэн үү? Би яаж? Энэ арай хэтэрнээ. Би чамгүйгээр унтаж чадахгүй шдээ."

B E T T E R W I T H Y O U [Completed]Donde viven las historias. Descúbrelo ahora