Би залхаж байна. Би ядарч байна. Яршиг зүгээр ер нь би яахаараа ингэж тамлагдах ёстой юм бэ? Аав, ээж хэзээ хоёр ирж энэ нэг хачин юм явах болоо? Жисон ч гэж Жисон. Тэнэг юм шиг дүүдээ санаа зовно гэж байхгүй шүү. Гэнэт энэ Фэликс нэг л өдөр хүн дараад авчихвал яах юм бэ? Хүүхэд хийнэ энэ тэр гээд байсан биз дээ? Нуулгүйгээр хэлэхэд бол би айжээн, дарамтанд оржээн.
"Надад дурла окэй?" гэснээсээ хойш надаас огт салахаа байчихсан. Би ер нь урьд насандаа ямар гэм нүгэл хийчихсэн юм бол доо хөөрхий. Өөрийгөө өрөвдчихлөө.
Цагийн зүү оройны арвыг заахад би нүүрээ цэвэрлэчхээд унтахаар зэхэв. Ойрд Фэликсээс болж олигтой амарч чадаагүй юм. Өрөөгөө дотроос нь түгжлээ гэхэд Жисон түүнд түлхүүр өгчихдөг. Тэр ер нь миний ах мөн юм болов уу даа?
Өнөөдөр л сайн унтаж амрахгүй бол яг үхэхнээ. Нүд анилдаад бүр ядарчхаж. Унтахаасаа өмнө ядаж хаалгаа түгжчихье дээ. Нэмэр болохгүй ч сэтгэлээ амар байлгах үүднээс...
Орондоо орсон даруйдаа нүдээ анихад нам унтаж орхилоо.
Шөнө дунд гэнэтхэн хөнжил сөхөгдөн салхи сийгч эхлэх нь тэр. Юу болохыг харах гэсэн ч нойр минь намайг ялж орхисон юм.
Өглөө болж нүдээ нээхэд бие минь өмнөх өдрүүдийг бодвол илт хөнгөрсөн байх аж. Ойрд ингэж сайхан амраагүй юм байна шүү.
Гэхдээ яагаад цээж хэсэг минь зөвхөн хүндрээд байнаа?
"Чинийх яасан жижигхэн юм бэ?" хэн нэгэн араас минь хэлж орхиход цочсондоо орноосоо огло харайн бослоо.
"Дахиад л чи юу? Энд юугаа хийж байгаа юм? Гараач!"
Орон дээр минь Фэликс өрвийсөн үстэй, нойрмог хэвтэж байв. Тэрээр хээв нэг "Чи миний нойрны эм шүү дээ Сэхёнаа. Гэхдээ ирээдүйн эхнэрийн маань..." гэсээр цээж рүү минь толгойгоороо дохиж байгаад "арай л жижигхэн юм аа."
Би түүний хийх үйлдэлд таг хөшиж орхилоо. Түрүүн цээж минь хүндрээд байсан гэхээр үнэхээр тэр миний хөхнөөс барьчихжээ? Аааа муу гаж донтон!
"Ч-чи үнэхээр үү! Яаж чадав аа? Яаж? Гар яг одоо! Миний өрөөнөөс гарч үз! Муу гаж донтон."
Үнэндээ би түүнийг өрөөнд минь орж ирээд унтахыг мэдэж байсан л даа. Гэхдээ миний хөхөнд хүрсэн гэхээр би яг уйлахнээ. Яаж? Эрэгтэй хүмүүс бүгд ийм гаж донтой хэрэг үү?
Намайг бараг л нулимс дуслуулах гээд зогсож байхыг минь Фэликс харсан даруйдаа сандран гүйж ирээд "Уурлачихсан юм уу? Надад гомдчихоо юу? Миний бяцханаа намайг уучлаарай. Миний буруу. Би хүрэх хэрэггүй байж. Ийм хүнд тусдаг гэж мэдсэнгүй. Цаашдаа би сайн анхаарах болноо. Энэ удаад уучлаарай. Би зөвхөн чамд хайртай шдээ. Тиймээс битгий уурлаж уйл л даа тэгэх үү? Чамайг уйлаад байхаар би бас уйлах гээд байна шдээ."
Фэликс намайг тэврэн ийн өгүүлэх аж. Би гомдсон л доо. Гэхдээ тэр энэ бүх үгсийг надад зориулж хэллээ гэж үү?
ESTÁS LEYENDO
B E T T E R W I T H Y O U [Completed]
Romance"Би чамд хүүхэд хийгээд ч болтугай өөрийнхөө хажууд авахдаа л авна." Started: 2021.06.25 Completed:2021.07.02