"Одонд шивнэх хоёр дахь хүсэл маань тийм ээ би түүнтэй үүрд хамт баймаар байна."
•••
"Хээе, юу байна даа хөгшөөн?"
"Андаа сая маньд нь нэг охин сэтгэлээ илчилсэн."
"Воооов, тэгээд юу болсон?"
"Чамтай уулзах гээд яарч байсан болохоор маргааш саяны үгээ ахиад хэлээрэй гээд хүрээд ирлээ."
"Дэ фаак? Ямар тэнэг юм юм бэ? Тэр охин чинь гомдсон бол яана?"
"Мань чинь гомдоохгүй ээ. Гэснээс юу хэлэх гэж дуудсан юм?"
"Өнөөдөр манайд цуг хонох уу?"
"Ээ би танайд ганц ч удаа очиж байгаагүй ш дээ. Үгүй ээ очихгүй."
"Зүгээрээ хоёулаа хамт манайд тоглоомоо тоглоцгооё л доо."
"Би айжээн. Би дарамтад оржээн."
"Юугаа хуцнам? Ээж, аав байхгүй ээ андаа. Дүү бид хоёр л байгаа. Манай дүү надаас нэг л насаар дүү болохоор намайг юу хийхийг минь тоодоггүй юм."
"Дүүтэйгээ л байгаа гэсэн үг үү?"
"Еэс. Тиймээс манайд ок биз дээ."
"За яахав би ээжид хэлж байгаад зөвшөөрөл аваад танайд очъё."
"Одоо хажууд асуучхаа?"
"Эвгүй ш дээ."
"Хурдлаа."
Хан Жисоны ятгалга дор Фэликс ээж рүүгээ залгалаа.
"Байна уу ээж?"
"Байна юу болсон миний хүү?"
"Миний ээж энэ хорвоогийн хамгийн хөөрхөн нь. Бас сайхан сэтгэлтэй."
"Юу гуйх гэсэн юм?"
"Аан ээж харин би найзындаа хонох гээд..."
"Тэгээ тэг."
"Нээрээ юу? Та яаж ийм хурдан..."
"Зөвшөөрөхөө байчих юм уу?"
"Хайртай шүү баяртай ээж."
Фэликс Жисон руу харахад Жисон инээсээр "За одоо бол бүр ок биз дээ? Явцгаая. Дүү очсон байх. Гэхдээ биднийг тэр тоохгүй байх өө. Өөрөөсөө бусад зүйлст тийм ч их анхаарал хандуулдаггүй юм."
"Аан."
"Андаа нээрээ манийхаа найз охины талаар манай дүүд битгий хэлээрэй."
"Дүү чинь мэддэггүй юм уу?"
"Угаасаа бусдын асуудалд тийм ч их анхаардаггүй юм аа. Тиймээс хэлээд хэрэггүй."
"Окэе."
Жисоны гэрт ирсэн даруйдаа Фэликс биеэ барьж эхлэх нь тэр.
"Дүүгээс өөр хүн байхгүй болохоор тайван бай."
"За."
Дээд давхраас хүн бууж ирэх дуу сонсогдоход Фэликс ахиад л биеэ бариад эхлэх нь тэр.
"Ирчихсэн юм уу? Жисонаа."
"Муу задарсан золиг. Муу ч сайн ч би чиний ах шүү Хан Сэхён гуай! Ах гэж дуудаач."
"Ядаргаа байгаа даа. Нэг насаар л ах байж. Аан бас найзтайгаа ирсэн бол хэлэхгүй дээ."
Жисон Фэликст хандан "Танилц манай дүү Хан Сэхён."
Биеэ барин зогсох Фэликс арайхийн тайвшраад "Сайн уу Сэхён. Ахаас чинь чиний тухай их сонссон. Намайг И Фэликс гэдэг." гэсээр гараа сунгахад түүний гараас Сэхён барьсангүйдкгайхан дээш харвал...
"Чи мөн биз дээ?"
Энэ удаад Сэхён балмагдаж орхив. Түрүүхэн буруу ойлголцсон нэгэн нь түүний өмнө зогсож байх нь тэр.
"Та хоёр танилцаж бай. Би дээш гараад хувцсаа солиод буугаад ирье."
"Жисонаа хүлээж байгаарай цуг дээш гаръя."
"Манай найзыг ганцаардуулах гээ юу?"
"Наадах чинь найзын чинь л асуудал."
"Ах нь чамаас гуйж байна ш дээ."
"Ах ч гэх шиг. Би л харин эвгүй байдалд байхад. За за тавхан минут!"
"Окэе би гялзнаа."
Жисон дээш гүйсээр гарахад Сэхён санаа алдсаар доор Фэликстэй хамт үлдлээ.
"Чи түрүүн сэтгэлээ илчилж байсан..."
"Дуугай бай! Мартаж үз. Тоох хэрэггүй."
"Хөөе. Надад хайртай л юм бол хайрласан шиг хайрлачхаач!"
"Нэгт. Энэ бол буруу ойлголцол.
Хоёрт. Тэр талаар битгий Жисоны хажууд яриарай!
Гуравт. Хүний үг битгий тасалж бай за юу.""Сэхён гэсэн байхаа. Жисон дүүгээ их ярьдаг байсан. Бодсоноос минь ч илүү хөөрхөн юм."
"Өөртэй чинь ярих хүсэл алга. Жисон удахгүй бууж ирэх байх. Би дээш гарлаа."
"Би хэлсэн шүү Сэхён. Хайрласан бол хайрласан шир хайрлаарай окэй? Би ч бас чамайг хайрланаа. Найзынхаа дүүтэй гэрлэвэл би баяртай байх болно."
Сэхён түүний хэлэх үгсийг сонсоод өөрийгөө мөн Бэраг үгүй хийчихмээр санагдах аж.
"Үхсэний чинь гэрлэлт. Чи өөрөө гэрлэлт! Ичиж үхмээр юм."
A/n~Өдөртөө нэг хэсэг өгөөд явахыг бодноо.❤️
ESTÁS LEYENDO
B E T T E R W I T H Y O U [Completed]
Romance"Би чамд хүүхэд хийгээд ч болтугай өөрийнхөө хажууд авахдаа л авна." Started: 2021.06.25 Completed:2021.07.02