3. Анхны учрал

2.2K 337 21
                                    

Бага насанд хөвгүүд охидыг дээрэлхэх шалтгаан нь ихэвчлэн нууцхан шохоорхол байдаг

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Бага насанд хөвгүүд охидыг дээрэлхэх шалтгаан нь ихэвчлэн нууцхан шохоорхол байдаг.

====================

Эмч "Ерөнхийдөө ойлгочихлоо. Яриагаа хамгийн энгийн зүйлсээс эхэлцгээе. Анхны учралынхаа талаар яриач. Тэр үед мэдэрсэн мэдрэмжээ эргэн санах гээд оролдоод үзэх үү?" хэмээн асуулаа.

=====================

Жүнмён "Бидний анхны учрал бага сургуулийн сүүлийн жил байсан юм. Би тэр өдрийг он сар өдөртэй нь тэр чигт нь санадаг. Учир нь тэр мөч миний амьдралын хамгийн нандин мөч болохоор тэр л дээ. Хэзээд хэвийн цохилдог зүрх минь түүнийг анх харсан тэр цаг мөчид л хэсэг хугацаанд зогсчих шиг болсон. Яг л цаг хугацаа зогсчихсон мэт. Бид ангиараа сургуулийн цэцэрлэгт хүрээлэнд бут янзалж байсан. Тэр үед багш биднийг дуудаад шинэ сурагч ирж байгаа тухай хэлээд түүнийг танилцуулсан. Түүгээр ч зогсохгүй түүнийг надтай нэг баг болж бут янзлах даалгавар өгсөн гээч" хэмээн ярихад түүний нүүрэнд инээмсэглэл тодорно.

Эмч инээмсэглэн чимээгүй сонсоно.

Жүнмён "Тэр үнэхээр хөөрхөн охин байсан. Би өмнө нь олон хөөрхөн охин харж байсан ч түүн шиг хөөрхөн охин хэзээ ч харж байгаагүй. Бут хайчлах ёстой боловч миний нүд түүний нүүрнээс салж чадахгүй байлаа. Үсээ хоёр сүлжчихсэн, цаг үргэлж инээмсэглэх нь ямар сэтгэл татам байсан гээч. . . даанч. . . даанч түүнийг надаас асуулт асуух үед зүрх минь дэлбэрчих шахан түргэн цохилж, тархи минь өөрийгөө удирдах боломжгүй болчихсон. Ямар нэг үг хэлэх юм бол шууд л түүний хөөрхнийг магтах гээд байсан болохоор сандарсандаа үсийг нь хайчилчихсан" гэх нь тэр.

Эмч бага зэрэг инээмсэглээд "Хөөрхөн юмаа, жаахан хүүхэд байсан болохоор тэр байх. Сайхан түүх байна"

Жүнмён "Төгсгөл нь аймшигтай ч гэсэн хэзээ ч мартаж чадахгүй мөч"

============================

Жүхён "Анхны учрал уу? жоохон төвөгтэй л дээ. Нөхөр минь бага байхын их ширүүн хүйтэн төрхтэй хүүхэд байсан. Гэхдээ л их царайлаг. Бага сургуулийн сүүлийн жил би шинэ сургуульд шилжиж очсон юм. Тэр өдөр хичээлийн өдөр биш сургуулийн цэцэрлэгт хүрээлэнд ажил хийх хуваарьтай өдөр таарсан юм. Багш намайг ангийнханд танилцуулаад дараа нь түүнтэй нэг баг болгож хуваасан. Анхны сэтгэгдэл гэвэл тэр том хүүхэд шиг дэгжин хувцасласан бас бага зэрэг дуу багатай хөндий юм шиг хүүхэд байсан. Гэхдээ их царайлаг байсан болохоор ерөнхийдөө надад их таалагдсан"

Эмч "Цааш нь"

Жүхён "Тэгээд бид бут янзлах даалгавартай байсан юм. Дөнгөж уулзсан болохоор би түүнтэй яриа өдөх гээд чадаагүй. Тэр юу ч дуугарахгүй байсан болохоор надтай нэг баг болсондоо жоохон дургүй байна гэж бодсон л доо. Гэхдээ л яриа өдөөд сайн танилцаад ирвэл дээрдэх байх гэж бодоод түүний хүрэмний халаасанд байсан роботыг хөөрхөн байгааг магтаад, хаанаас авсан тухай асуусан. Тэгээд хүрч үзэх гээд гараа явуултал тэр шууд л хоёр салаа сүлжсэн үсний минь нэгийг нь хайчлаад хаячихсан. Тэгээд үг дуугарахаас минь өмнө гүйгээд явчихсан. Ер нь бол их уурласан байх" гэх нь тэр.

Эмч "Сонирхолтой түүх байна. Бага насны хүүхдүүд байсан болохоор зөвөөр эхэлж чадаагүй байх л даа. Гэхдээ та хоёр төсөөлж байснаас минь ч удаан хугацаанд бие биеэ мэддэг урт хугацааны харилцаатай байсан юм байна. Магадгүй энэ харилцаа чинь та хоёрын гэрлэлтийг аварч байдаг нэг том шалтгаан байж мэднэ"

Жүхён "Тийм л дээ, гэхдээ л тэр олон жилд бидний дундах харилцаа жоохон адармаатай байсан" гэсээр санаа алдлаа.

/Дууссан/💋 Хачин хос 💋 [Short Story]Where stories live. Discover now