7. Гомдол

1.7K 260 17
                                    

Тайлбар: Цаашдаа ч бас эмчтэй уулзаж байгаа хэсэг дээр ижил асуултуудад зэрэг хариулаад явах болно. Гэсэн хэдий ч тэд тусдаа уулзаж байгаа гэсэн үг шүү. Асуулт адилхан болохоор ийм маягаар бичигдэж байгаа^^

Санаандгүй хэлсэн үг, хийсэн үйлдэл ч хэн нэгний хувьд хүнд тусаж болно

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Санаандгүй хэлсэн үг, хийсэн үйлдэл ч хэн нэгний хувьд хүнд тусаж болно. . .

============

3 дахь уулзалт (13:50 минут Жүнмён, 16.30 минут Жүхён)

Эмч "Өдрийн мэнд, 2 дахь даалгавар ямар байв?"

Үргэлж ширүүн төвийг сахисан төрхтэй байдаг Жүнмёны нүүрэнд инээмсэглэл аажмаар тодрон "Үнэндээ гайхалтай байсан. Өчигдөр шөнө ч тэр, өнөө өглөө ч бас. Та ойлгож байгаа биз дээ? үнэнийг хэлэхэд бид хэзээ хамгийн сүүлд үнсэлцсэнээ ч бараг санахгүй байна. Үргэлж л муудалцаж байдаг болохоор. Өчигдөр түүнийг үнсэхэд үнэхээр сайхан байсан. Бас би түүнийг уурлах байх гэж бодож байсан ч тэр юу ч хэлээгүй зүгээр л бүх зүйл тайван сайхан байсан. Тэгээд өглөөний хоол хурим хийснээс хойш идсэн хамгийн тухтай бас хамгийн сайхан хоол байхаа. Бид олон зүйл яриагүй ч бидний ярьсан үгс лав муухай байгаагүй. Надад таалагдсан" гэсээр яг л тэр үеийн сэтгэл хөдлөлдөө орчих шиг догдолсон байдалтай харагдана.

====

Жүхён бага зэрэг ичингүйрэн инээмсэглээд "Үнэндээ төсөөлөөгүй гайхалтай зүйл болсон. Өчигдөр яагаад тийм зүйл хийснийг нь би одоо ч мэдэхгүй л дээ. Гэхдээ л тэр намайг үнсчихсэн. . . Энэ хүчээр эсвэл бусдад харуулах гэсэн хуурамч үнсэлт байгаагүй. Тэр зөөлөн бас удаан үнссэн. Би хэзээ хамгийн сүүлд ийм их догдлолыг мэдэрснээ үнэхээр санахгүй байна. Нөхөрт минь юу тохиолдсоныг мэдэхгүй ч би өчигдөр хамгийн жаргалтай эмэгтэй байсан. Аан тийм бас. . . өглөө тэр миний хоолыг амттай байна гэж хэлсэн. Анх удаа л" гэсээр үнэхээр аз жаргалтай инээмсэглэл тодруулна.

==========

Эмч "Нааштай үр дүн өгсөнд баяртай байна. Өнөөдрийнхөө ярилцах сэдэв рүү орох уу?"

Жүхён "Тэгье ээ"

Жүмён "Мэдээж"

=========

Эмч "Өнөөдрийн сэдэв бол гомдол. Таныг хамгийн ихээр гомдоодог нөхөр/эхнэрийн тань үйлдэл?"

Жүнмён хэсэг чимээгүй сууснаа хөнгөн санаа алдаад "Харин л дээ, үүнийг хэлэх юм бол хэтэрхий жаахан хүүхэд шиг санагдаж мэдэх юм"

Эмч "Хэлээд л үз"

Жүнмён "Түүнийг их хатуу хүйтэн хүн гэдгийг танд хэлж байсан байх. Гэвч тэр надад л хамгаас илүү хатуу ханддаг юм. Бүх эрчүүдэд мөс шиг хүйтэн байдаг уу гэвэл үгүй. Тэр бусад эрчүүдтэй энгийн л харьцдаг. Сээтэн хаяад эсвэл наалдаж дотно ханддаггүй л дээ. Гэхдээ л тэдэн рүү над руу хардаг шигээ хүйтэн хөндий харж, хатуу үгсийг хэзээ ч унагаадаггүй. Зүгээр л энгийн харьцаж байгаа нь хүртэл атаархмаар байдаг. Найз нөхөд эсвэл танил хүмүүс гээд л өөр эрчүүдтэй уулзах үед түүний сонголт үргэлж өөр эрэгтэй байдаг. Дурын нэг залуутай хамт бид хоёр яг ижил зүйл түүнд санал болголоо гэхэд тэр нөгөө хүний өгсөн зүйлийг л авна. Хэзээ ч түүний сонголт би байдаггүй" хэмээн санаа алдлаа.

=======

Жүхён ч бас бодол хийлэн нэлээд удаан суулаа. Үүний дараагаар "Бэлэг. . . түүний өгдөг хэтэрхий үнэтэй бэлэг нь яг л намайг доромжилж байгаа юм шиг санагддаг. Түүний нүдэнд би мөнгө сорогч хар нүх шиг л харагддаг байх. Ямар ч хүний хувьд маш энгийн жижиг зүйл дээр хүртэл тэр хэдэн арван саяын үнэтэй бэлэг өгдөг. Мэдээж хэрэг тэр үнэтэй бэлэг нь баяр хүргэе, сайн байлаа, баярлалаа гэх хэний ч хэлж чадах энгийн үгсийг нь төлөөлдөг төдий. . . энэ. . . энэ үнэхээр муухай! хамаатны уулзалт дээр эхнэрүүд хоол хийж өгсөн юм. Хоол амттай, сайхан оройн зоог болсон. Бусад нөхрүүд сайхан хоол хийж өгсөнд талархаж эхнэрүүдээ үнсэх, тэврэх, эсвэл гараас нь атгаад баярлалаа гэж хэлэх гээд л хэн бүхний хийж болох зүйлийг л хийсэн. Гэтэл тэр надад 30 саяын үнэтэй ээмэг өгөөд  хоолны чинь төлбөр гэсэн. . . хэдий хайр сэтгэлээр гэрлээгүй ч яаж. .." гэсээр хоолой нь зангиран чимээгүй болчихлоо.

===========

Эмч "Өнөөдрийн цаг маань дуусаж байна. Дараагийн даалгавраа авах уу?"

Жүнмён "Тэгье ээ, юу байх нь сонирхолтой байна"

Жүхён "Мэдээж"

Эмч "Өнөөдөр өгөх даалгавар бол шагнал" гэх нь тэр.

/Дууссан/💋 Хачин хос 💋 [Short Story]Where stories live. Discover now