Зөв цаг мөч хэмээн мэдэрсэн бол хэзээ битгий эргэлзэж байгаарай. . .
======================
Жүнмён нэлээд гайхсан янзтай том харсаар "Нууц гэнэ ээ?" хэмээн асуухад
Жүхён нэлээд сандарсан байдалтай хоёр гараа өвдөг дээрээ авч суугаад доош харсаар "Би сэтгэл зүйч дээр очсон!! бидний харилцаа их муу байсан болохоор зүгээр л. . .. зөвлөгөө авах гэж очсон юм. Өөрийн амьдралаа бусдад ярина гэхээр эвгүй л дээ. Чи ч уурлаж магадгүй. Гэхдээ л надад сэтгэлээ онгойтол ярьж зөвлөгөө авах хүн хэрэгтэй байсан юм. Эхлээд зүгээр л ярилцаад л болох байх гэж бодож байсан ч тэр эмч арай өөр аргаар ажилласан"
Жүнмёны харц илүү нухацтай болоод "Ө-Өөр арга?? тэр чинь юу юм?"
Жүхён "Надад даалгавар өгдөг байсан. Би түүний зааврын дагуу зарим нэг зүйлийг хийсний дараа бидний харилцаа-"
Жүнмён хөмсөг зангидан "Илүү дээр болдог байсан гэж үү?" хэмээн асуув.
Жүхён "Тийм ээ, чи яаж?" гэсээр том харлаа.
Жүнмён "Сэтгэл зүйч чинь хаана байдаг хэн гэдэг хүн юм?"
Жүхён "Яагаад тэрийг?? даалгавар биелүүлсэн болохоор бидний харилцаа хуурамч гэж бодоод байгаа юм уу? тэр даалгавар үнэндээ ямар нэг хуурамч сэтгэл хөдлөл гаргах зүйлс байгаагүй! зүгээр л сэтгэлээ хэрхэн илэрхийлэхээ мэддэггүй надад арга замыг нь зааж өгсөн зөвлөгөө байсан юм" гэж хэлэхдээ Жүхён айсан бололтой хоолой нь бага зэрэг зангирч эхлэв.
Үүнийг анзаарсан Жүнмён түүнийг хурдхан тэврээд "Би тийм аймаар байна уу? яагаад уйлах гээд байгаа юм бэ?" гэж сандран асуухад
Жүхёны нулимс бөмбөрөн "Худлаа гэж бодоод дахиад надад. . . .надад дургүй болчихвол яах юм бэ?" гэж хэлэхэд
Жүнмён түүнийг өөрөөсөө түрхэн холдуулаад "Дургүй байсан удаагүй гээд байхад чинь, би л чамд хаягдчих байх гэж санаа зовох хүн нь шүү дээ" гэж хэлээд уруул дээр нь зөөлөн үнслээ.
YOU ARE READING
/Дууссан/💋 Хачин хос 💋 [Short Story]
Short StoryНэгэн хос сэтгэл зүйчид хандана. . . Тэдэнд шийдэж чадахгүй гэр бүлийн асуудал тулгарсан бололтой. . . Гэвч тэд асуудлаа хамт шийдэхийг хүссэнгүй. Тус тусдаа эмчид хандсан ч тэд нэг эмчийн үйлчлүүлэгч болсноо хэн хэн нь мэдсэнгүй. . . Тэдний асуудал...