Жижиг зүйлээс том сургамж авч болно. . .
====================
Минсокын гэнэтийн асуултад бага зэрэг балмагдсан Жүнмён "Ү-Үгүй дээ, тийм биш" гэж хариулахад
Минсок тийм ч итгэлтэй бус харагдах ба яг л түүнийг сонжих мэт хачин харснаа "За за тийм байж. Ор л доо. . . гэнэт ажилдаа ч явахгүй бас манайд байя гэхээр чинь гайхсан шүү" гэсээр түүнийг гэртээ урилаа.
Жүнмён яг л зусланд ирсэн шинэхэн хүүхэд шиг л гэрийг нь тойруулан харсаар бага зэрэг биеэ барьсан байгаа харагдана.
Тэднийг зочдын өрөө рүү нь орохтой зэрэгцэн Минсокын эхнэр буугаад ирлээ. Тэр ч бас нойрмог харагдах бөгөөд "Сайн уу? Жүнмён" гэсээр мэнд мэдэв.
Жүнмён "Сайн сайн уу?" гэхтэй зэрэгцэн
Минсок "Миний хэрэмхэн унтаж байхгүй яасан юм. Хайр нь өглөөний цайгаа бэлдэнэ гээд байхад чинь" гэсээр яг л жаахан хүүхэд эрхлүүлж байгаа мэт эхнэрийнхээ уруул дээр үнсэн хацраас нь зөөлөн чимхлээ.
Эхнэр нь бага зэрэг ичсэн бололтой "Хайр! зочинтой байж" гэж бувтнаснаа Жүнмёнд хандан
"Би хоол хийгээд өгье, гэртээ байгаа юм шиг тухлаарай" гэж хэлээд гал тогооны өрөө рүүгээ орчихлоо.
Эхнэр нь гарсны дараа Жүнмён байдгаараа том харсаар "Чи эхнэрээ хэрэм гэж дууддаг юм уу? энэ доромжлол биш үү?" гэж асуух нь тэр.
Түүний асуултад Минсок ч бас гайхсан бололтой "Чи жинхэнээсээ ийм асуулт асуугаад байгаа юм уу?" гэж асуухад Жүнмён толгой дохилоо.
Минсок бага зэрэг инээмсэглээд "Ер нь бол амьтны нэрээр дуудлаа гээд доромжлол биш л дээ. Харин ч өхөөрдөж байгаа хэрэг. Эхнэр минь хэрэм шиг эгдүүтэй болохоор би тэгж дууддаг. Чи эхнэрээ огт тэгж дууддаггүй юм уу?" гэхэд Жүнмён толгой дохилоо.
Минсок "Тэгээд хэн гэж дууддаг юм?"
Жүнмён "Нэрээр нь эсвэл чи гэж л. . . " гэсээр чимээгүй болоход
YOU ARE READING
/Дууссан/💋 Хачин хос 💋 [Short Story]
Short StoryНэгэн хос сэтгэл зүйчид хандана. . . Тэдэнд шийдэж чадахгүй гэр бүлийн асуудал тулгарсан бололтой. . . Гэвч тэд асуудлаа хамт шийдэхийг хүссэнгүй. Тус тусдаа эмчид хандсан ч тэд нэг эмчийн үйлчлүүлэгч болсноо хэн хэн нь мэдсэнгүй. . . Тэдний асуудал...