Бяцхан зориг бүхнийг эхлүүлж чадна. . .
====================
Бүтэн өдрийг яг л эмчийн хэлсэн шиг, бас Жүнмёний хийж байгаа зүйлсийг дуурайн хийсээр өнгөрөөсөн Жүхёний хувьд үр бүтээлтэй юу ч болж өнгөрөөгүй хэрнээ яагаад ч юм түүний сэтгэл санаа нэг л тайван, аз жаргалтай болсон байгаагаа анзаарав.
Магадгүй өмнө нь Жүнмёны хаях хог, замбараагүй болгох гэр зэргийг харан жижигхэн зүйл дээр дэмий стресстээд түүнтэй хамтдаа өнжих, хамтдаа өнгөрөөх сайхан мөчүүдийг анзаардаггүй байсан бололтой гэсэн бодол түүний толгойд бууна.
Учир нь өнөөдөр ээж шиг нь хамаг юмыг нь цэвэрлээд гүйх биш зүгээр л түрхэн зуур хойш суугаад түүнтэй хамт байх хамгийн жаргалтай мэдрэмжийг төрүүлж байлаа.
==============
Унтах цаг болоход Жүхён сурсан дадлаараа гоо сайхныхаа ширээний өмнө суугаад нүүр арчилгааны олон бүтээгдэхүүнээ эхнээс нь түрхэж эхлэв.
Ийм үед Жүнмён үргэлж түрүүлээд унтаад өгдөг боловч Жүнмён ч бас даалгавартай гэдгийг Жүхён мэдэхгүй.
Жүнмён энгийн өдрүүд шиг унтлагын хувцсаа өмсөж, шүд амаа угаагаад унтлагын өрөөндөө орж ирлээ. Толины өмнө суух Жүхён руу харсан чигтээ явсаар орон дээр очиж суув.
Жүхёны хувьд юу ч анзаараагүй бололтой нүүрээ цэвэрлэн сууна.
Жүнмён хэсэг чимээгүй сууж байснаа хоолойгоо нэлээд чанга заслаа "Хмм!" гэхэд
Жүхён нүүрээ арчих зуураа түүн рүү эргэж харан "Яасан бэ? ямар нэг хэрэг гараа юу?" гэж асуухад
Жүнмён нүдээ эргэлдүүлэн ийш тийш харцаа гүйлгэж байснаа "Би бас хиймээр байна" гэв.
Жүхён бага зэрэг гайхсан байдалтай "Юуг?" гэж асуухад
Жүнмён харц нь өөр тийш байх боловч гар нь Жүхёны байгаа газар руу заан "На-Наад юмаа миний нүүрэнд ч бас түрхээд өг" гэж хэллээ.
YOU ARE READING
/Дууссан/💋 Хачин хос 💋 [Short Story]
Short StoryНэгэн хос сэтгэл зүйчид хандана. . . Тэдэнд шийдэж чадахгүй гэр бүлийн асуудал тулгарсан бололтой. . . Гэвч тэд асуудлаа хамт шийдэхийг хүссэнгүй. Тус тусдаа эмчид хандсан ч тэд нэг эмчийн үйлчлүүлэгч болсноо хэн хэн нь мэдсэнгүй. . . Тэдний асуудал...