9. Аз жаргал

1.6K 306 21
                                    

Аз жаргал юунаас эхэлдэг вэ?

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Аз жаргал юунаас эхэлдэг вэ?

Аяга цайнаас...

=========
Жүхён өглөө сэртэл орондоо ганцаараа байв. Өчигдрийн тэврэлт, хамтдаа унтсан тэр бүх төсөөлөхийн аргагүй мэдрэмж зүүд мэт нэг л ер бусын...

Өчигдөр болсон явдлаа бодон хацраа дарсаар нүүр дүүрэн инээмсэглэн сууж байтал гэнэт хаалга нээгдэв. Сандарсандаа хойш хэвтэн нүдээ анихад хэн нэгний хөлийн чимээ ойртсоор түүний дэргэд ирж суулаа.

"Харчихсаан" гэх Жүнмёны дуугаар нэлээд ичсэн байдалтай нүдээ нээгээд

"Өглөөний мэнд" гэж хэлэн хөнжилдөө шигдэн тал нүүрээ нуухад

Жүнмён түүн рүү ширтэн инээмсэглээд "Өглөөний мэнд, чамд цай бэлдсэн юм" гэсээр цагаан өнгийг тавиур дээр тавьсан аягатай цай болон зөөлөн талх сүүн кремийг түүн рүү барилаа.

Жүхён гайхсандаа түүн рүү том харсаар өндийн суухад, Жүнмён өвөр дээр нь өглөөний цайгаа тавин "Өчигдөр гоё хоол хийж өгсөн болохоор чинь би ч бас чамд идэх юм бэлдэх гээд..." хэмээн ичсэн бололтой жаахан эв хавгүй хэлэв.

Жүхён цайнаас балгаад "Баярлалаа, амттай харагдаж байна" гээд талх авах гэснээ

"Энэ..." гэтэл

Жүнмён нэлээд чанга "Наадахаа битгий идээрэй! Түлэгдчихсэн юм. Уг нь би огт мөнгө зарахгүй чамд бэлэг бэлдэх гэж хичээсэн ч бүх талхаа түлчихсэн, тэгээд л шинэ зөөлөн талх авсан юм. Бэлэн талхнаас болоод өөрөө хийсэн юмгүй нэг л хачин санагдаад байхаар нь арай бага түлэгдсэнээс нь ганцыг тавьсан юм. Идүүлэх гэж биш зүгээр л сэтгэл~" гэсээр тайлбараа дуусгаж  амжаагүй байтал Жүхён яг нөгөө түлэнхий талхыг нь идчихлээ.

Жүнмёны нүд томрон "Заавал ингэх~"

Жүхён инээмсэглэн "Амьдралдаа идэж байсан хамгийн гоё талх байна" гэх нь тэр.

/Дууссан/💋 Хачин хос 💋 [Short Story]Where stories live. Discover now