Бусдын хувьд хэн байх нь тийм ч чухал биш. . .
Харин хайртай хүнийхээ хувьд хэн байх нь хамгаас чухал байдаг.
================
Жүхён өрөөнөөс нь гаран цахилгаан шатанд суусныхаа дараа өөртөө урам нь хугарсан бололтой уртаар санаа алдан доош харсаар зогсоно. Энд ирвэл хардана гэдгээ мэдэж байсан бас зөвөөр хэрхэн илэрхийлэх талаараа ч олон зүйл төсөөлсөн байсан атлаа юу ч илэрхийлж чадаагүй нь бас л уур хүрмээр өөрийгөө зэмлэмээр санагдана.
Урам муутай хөлөө зөөсөөр компаний байрнаас гаран алхахдаа машин зогсоолд байгаа өөрийн машин руу харан гунигтай алхана.
Удаанаар алхсаар машин дотор орж ирэн суугаад "Хөдөлцгөөе" гэж жолоочид хэлээд өөрийгөө сатааруулах гэсэн мэт утсаа гаргаж ирэн оролдож эхлэв.
Машин зогсоолоос хөдлөн төв зам руу явж байснаа гэнэт зогсчихлоо.
Жүхён бага зэрэг уцаартай "Жан жолоочоо, яваач ээ!" хэмээн сануулахад
Жолооч "Уучлаарай эзэгтэй, тэндээс захирал гүйгээд ирж байхаар нь л. . . " гэсээр цонх руу заалаа.
Жүхён гайхсандаа цонхоор харах мөчид Жүнмён үнэхээр тэдэн рүү гүйгээд ирж байлаа.
===============
Төд удалгүй. . .
Жүнмён "Ашгүй амжлаа, залгах гэсэн утсаа өрөөндөө үлдээчихсэн байна" хэмээн амьсгаадсаар машинд орж ирэн Жүхёны дэргэд суув.
Жүхён гайхсандаа түүн рүү том харан "Ч-Чи яагаад?" гэтэл
Жүнмён "Чиний гарахдаа хэлсэн үг. Надтай хамт байх гэж ирж байхад чинь би өөр хүмүүстэй хооллоод бүгдийг баллаад хаячихсан гэдгээ ойлгоод л. . ." хэмээн санаа зовсон төрхтэй түүн рүү харна.
Жүхён одоо ч ууртай хэвээр байсан тул "Зүгээр дээ, бид гэртээ уулздаг шүү дээ. Орж ажлаа хийдээ" гэсээр зөрүү харахад
YOU ARE READING
/Дууссан/💋 Хачин хос 💋 [Short Story]
Short StoryНэгэн хос сэтгэл зүйчид хандана. . . Тэдэнд шийдэж чадахгүй гэр бүлийн асуудал тулгарсан бололтой. . . Гэвч тэд асуудлаа хамт шийдэхийг хүссэнгүй. Тус тусдаа эмчид хандсан ч тэд нэг эмчийн үйлчлүүлэгч болсноо хэн хэн нь мэдсэнгүй. . . Тэдний асуудал...