Шинэ өрөөний хамтрагч

3.8K 222 34
                                    

Сайн байна уу, энэхүү бичвэр нь BxB буюу хөвгүүдийн хайрын тухай өгүүлэх тул ижил хүйстний хайрыг хүлээн зөвшөөрдөггүй мөн эмзэг ханддаг хүмүүс уншихгүй байхыг хүсье. 

...

Coral ахлах сургуулийн харъяа дотуур байр, өглөөний 7:16 минут

Залуухан хүү шарталтаасаа болж яраглан хэдэн тийш хөрвөөсөөр эцэст нь нэг юм нүдээ нээвэл дэргэд нь үл таних эр хэвтэж байх нь тэр.

Залуухан хүү шарталтаасаа болж яраглан хэдэн тийш хөрвөөсөөр эцэст нь нэг юм нүдээ нээвэл дэргэд нь үл таних эр хэвтэж байх нь тэр

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-Чамайг сэрэхгүй нь л гэж бодлоо. Одоо босохгүй бол хичээлээсээ хоцорно шүү

Үл мэдэг аялгатай яриа , сөөнгөдүүхэн атлаа наргиад ч байгаа юм шиг хоолойн өнгө Үёныг тэвдүүлж орхилоо.

Бурхан минь гэж, өчигдөр арай л хэтрүүлээд уучихаж.. Энэ залуу одоо хэн юм бэ?

Үён эргэн тойрноо нягталж харчихаад дотуур байрныхаа өрөөнд байгаагаа мэдмэгцээ бага ч гэсэн санаа амрах шиг, гүнзгий амьсгал аваад удаанаар хөнжлөө сөхвөл тэр ядаж л дотоожтойгоо байлаа.

Арай ч дээ, согтуудаа "нэг шөнийн явдал" хийчихсэн л гэж битгий хэлээрэй дээ. Өчигдөр уг нь тэгж их уугаагүй юмсан. Дотуур байрандаа хүртэл дагуулж ирчихээд яахаараа нэрийг нь ч санадаггүй байна аа?

-Уучлаарай, нөгөө..юу л даа..хоёулаа өчигдөр орой..нөгөө юу..

Үён үгээ зөөж ядан уруулаа хэмлэх зуураа ичингүйрэн харцаа буруулвал өнөөх эр түүн рүү гайхсан шинжтэй ширтэж байснаа гэнэтхэн ханын цаг руу хяламхийгээд даруй өндийн хувцаслаж эхэллээ.

-Өөрөө Жон Үён мөн биздээ? Би өрөөний чинь шинэ хамтрагч Чүэ Сан. Өчигдөр шилжиж ирсэн. Ном ёсоор нь танилцмаар байсан ч чи өчигдөр шөнө дунд шал согтуу орж ирчихээд миний орон дээр унтчихсан болохоор..Юутай ч хоёулаа одооноос эхлээд өрөөний хамтрагчид

Сан ханцуйныхаа товчийг товчлонгоо нэгэн хэвийнээр ийн өгүүлэх агаад эдгээр үгсийг хэлэхдээ Үён руу тоож ч харсангүй.

[ ANTI ROMANTIC ] completedWhere stories live. Discover now