Их үдийн завсарлагаанаар цайны газарт суух шаргал үст гарах хаалганы ойролцоо инээлдэн зогсох залуус руу нухацтай нь аргагүй ширтэнэ.
Үён Санд хандан ямар нэг зүйлийн тухай их л баясалтайгаар ярих агаад яриан дундаа инээд алдаж үе үе сээтэгнэсэн маягтай хэлээ хазлах аж.
-Хэн нэгэн атаархаад байна уу даа?
Ёсан тэр дороо давхийн цочсон ч цартай хоолоо барин дэргэд нь суусан танил хоолойны эзнийг хараад нүдээ эргэлдүүллээ.
-Больж үз, Чүэ Ёнжүн. Би бол азийн хамгийн эрэлттэй загвар өмсөгч. Хүмүүс л надад атаархана уу гэхээс би хэзээ ч хэнд ч атаархаж байгаагүй
Ягаан үст мөрөө хавчаад "Харин л дээ, надад бол чи атаархаад үхэх гэж байгаа хүн шиг л харагдаж байна" гэснээ гэмгүй инээмсэглэл тодруулвал Ёсан тэвчээр нь барагдсан аятай "Амаа татсан чинь дээр шүү" гэх нь тэр.
-Хөөх, хэн уурлаж байгааг хараач ээ? Кан Ёсан, чиний зэрэглэл азийн хамгийн эрэлттэй загвар өмсөгчөөс ахлах сургуулийн хүүд хаягдсан золгүй амьтан руу шилжчих шив
-Би чамайг амаа тат гэж хэлсэн байх аа!
Шаргал үст цухалдан дуугаа өндөрсгөхөд Ёнжүн санасандаа хүрсэн аятай инээвхийлээд "Үнэн үг хатуу байдаг гэдэг дээ?" гэчихээд хариу хүлээлгүй босоод явчих нь тэр.
Ёсаны харц эргэн гарах хаалганы зүг чиглэхэд энэ удаад Үён ганцаараа зогсож байлаа. Магадгүй Сан хоолны дараалалд зогсохоор явсан байж мэдэх.
Бренд нь тодорхойгүй хуучин цамц, элэгдсэн жийнс, дуураймал загварын гутал. Энэ хүүд надтай харьцуулагдах нь битгий хэл олны дундаас онцгойрох ганц ч юм алга.
Хараад байх нь ээ, ер эрүүгээ өргөхгүй юм. Бас хүмүүстэй харц тулгарахаас зайлсхийгээд. Ахх, жинхэнэ ноомой амьтан юм даа.
Шаргал үст тавагтайгаа ширээн дээр хаячихаад том том алхсаар хаалгаар гарахдаа албаар шахуу Үёныг мөрлөтөл өнөөх нь өөрийгөө хаалга таглаж зогссон гээд бодчихсон бололтой, үл ялиг толгойгоо бөхийлгөн уучлал гуйлаа.
YOU ARE READING
[ ANTI ROMANTIC ] completed
FanficНайз залуугаасаа салчих, бид өглөөг хамт угтаж болно шүү дээ. Яг л би чинийх юм шиг.. (BxB)