Пүрэв гарагийн үдэш Үён орон дээрээ атиралдан хэвтэнэ. Сэтгэл санаа нь таагүй үед яагаад ч юм бие нь хүртэл дагаад өвдчихдөг нь түүнийг тавгүйтүүлдэг олон зүйлсийн ердөө өнгөц хэсэг нь билээ.
Жаалхүү найдвар тээсэн харцаар утас руугаа ширтэн хэзээ ч ирэхгүй байж мэдэх тэр дуудлагыг хүлээнэ.
Сан өнгөрсөн өдрүүдэд түүн рүү зогсоо зайгүй зурвас илгээж, залгаж тэр бүү хэл хэдхэн хором ярилцах боломжийн төлөө зарим шөнө өрөөнийх нь гадна хонож байсан ч Үён түүнээс зугтсаар. Эцэст нь тэд их завсарлагаанаар үдийн цайны газарт тааралдсан ч жаалхан хөвгүүн бардам зандаа дийлдэн Саныг хэзээ ч таньдаг байгаагүй мэт үл тоон зөрсөнсөн.
Эцэст нь..одоо түүнээс сураг алга.
Дотор минь хачин тухгүй мэдрэмжүүд холилдон орооцолдсон чихэвч шиг гогцоо нь олдохгүйгээр бөөгнөрч амьсгал бөглөрөх шиг санагдана.
Хөвгүүн өрөөгөө онгичин өвчин намдаагч хайсан ч энэ өрөө угаас өөрийнх нь байгаагүй тул дэмий л дороо холхихоос өөрийг хийж чадсангүй.
Үён тэвчээр алдсан мэт амандаа хараал урсгаснаа хүйтэн усаар нүүрээ шавшиад эргэн хөнжилдөө шургалаа.
Чамайг уучилж чадалгүй түлхсэндээ өөрийгөө буруутгаад хоцорч болох ч алдаа хийдэг нь бид өөрсдөө болохоор чамд хайртай гэдэг үнэн минь яагаад ч далдлагдахгүй нь.
...
Энэ зуур шаргал үст унтаж чадахгүй хөрвөөн хэвтэнэ. Тэрээр танихгүй шахам эрийн хандлагад шаралхан цухалдах агаад түүнээсээ илүүтэйгээр сонирхол татам байдлаас нь болж танин мэдэх хүсэлдээ байж ядах аж.
Ёсаны хурууны өндөгнүүд халсан утсаа хэт удаан оролдсоноос болж халуу дүүгэн бадайрах агаад түүний утсан дээрх хайлтууд "Хван Хёнжин" гэсэн нэрээр дүүрчээ.
Хачирхалтай нь тэдний нүүрийг нь чимсэн сэтгүүлийн онцгой дугаар долоо хоногийн шилдэг борлуулалттай сэтгүүл болсон байх агаад шаргал үст интернэт, сурталчилгааны самбарууд гээд орчин тойрныхоо бүх зүйлээс өөрийгөө харж байлаа.
Хёнжин халуухан байрлалууд болоод Ёсаны хагас нүцгэн цээжний ачаар нилээдгүй алдартай болсон бол шаргал үст өөрийн анхны эрэгтэй хамтрагчийн нөлөөгөөр ахин солонгост байр сууриа тогтоожээ.
Жаалхан хөвгүүн "хараал ид" хэмээн бувтначихаад унтахаар хана руу харан эргэхдээ утсанд нь ирсэн мэдэгдлийн дуугаар ухасхийн бослоо. Тэгснээ гайхсандаа хөмсгөө өргөх нь тэр.
YOU ARE READING
[ ANTI ROMANTIC ] completed
FanficНайз залуугаасаа салчих, бид өглөөг хамт угтаж болно шүү дээ. Яг л би чинийх юм шиг.. (BxB)