Ангийн хаалга сэвхийн онгойж ягаан үст "Сүбинаа, би чамд сүү авчирлаа" гэсээр орж ирмэгцээ даруй хөмсөг зангидах нь тэр.
Сүбин нүүрээ нуухыг хичээн сандалдаа шигдэн нугдайх бол залуу эр түүний өмнө нэг хөл дээрээ өвдөглөн тонгойж "Наашаа хар даа" хэмээн аргадангуй өгүүлнэ.
Жаалхан хөвгүүний уруул сэтэрж зүүн шанаа нь хөхөржээ.
-Хэн чамайг ийм болгочихсон юм?
-Зүгээр..гадуур явж байгаад санамсаргүй ийм болгочихсон юм аа. Санаа зоволтгүй
Ёнжүний зовинонгуй хоолой хором мөч бүрт илүү ууртай, бачимдсан өнгөөр хувирна.
-Сүбинаа..улирал дундын шалгалт хүртэл хэн ч сургуулийн бүсээс гардаггүй. Тэгэхээр хэрэгтэн энэ сургуульд байгаа гэсэн үг. Надад хэн гэдгийг нь хэлчих. Тэгэх үү?
Жаалхүүг ам нээж амжихаас өмнө хаалга онгойн хэсэг бүлэг хөвгүүд орж ирэхэд Сүбин нүдээрээ тэдэн рүү дохилоо.
-Тэд чамайг надаас хол байлгахыг хүссэн, тэгээд л боллоо
Тэдгээр хөвгүүд бүгд Ёнжүний нэгэн адил дүрэмт хувцасныхаа гадуур элдэв янзын бренд чимэглэл зүүсэн байх агаад зарим нь үсээ тод өнгөөр буджээ. Залуу эр Үёнтой үерхэж байсан үеэсээ л тэдэнтэй нөхөрлөхөө больсон ч Ёнжүнд эдгээр эрчүүлтэй нэгдэн клуб хэсэж охидтой зугаацаж явсан удаа цөөнгүй бий.
Ойлгомжтой, тэд эртний танилаа ноомой ангийн даргаасаа холдуулахыг хүсэж.
Ягаан үст жаалхан хөвгүүний хориглохыг ч үл тоон бяцхан бүлгэмийнхаа нүүрэн талд зогсож байсан эрийг цээжин тус газар нь өшиглөөд унагачих нь тэр. Тэгснээ дээр нь өвдөглөж суугаад нүүр лүү нь хэдэнтээ цохиход шалан дээр тэрийн хэвтэх хүүгийн нүүр бөгжний ирмэгэнд зүсэгдэж орхив.
-Чи хэн болчихоод түүнд гар хүрж байгаа юм? Муу хараал идсэн новш, би яг одоо чамайг нөгөө ертөнц рүү илгээчихье л дээ!
Ёнжүн гарынх нь үенүүд цусанд будагдахыг ч үл тоон улангасан дайрахад Сүбин сандран болихыг гуйж, эцэстээ залуу эрийн энгэрээс зууран өөр лүүгээ татаад хоёр гараараа нүүрийг нь илбэх мэт шанаанаас нь атгалаа.
-Одоо хангалттай..гуйя..чи түүнийг алах нь
Залуу эр жаалхан хөвгүүний нулимс хурсан нүдтэй харц тулгармагцаа цочих шиг болж толгой сэгсэрсээр хариу хэлэлгүй гараад явчих нь тэр.
YOU ARE READING
[ ANTI ROMANTIC ] completed
FanficНайз залуугаасаа салчих, бид өглөөг хамт угтаж болно шүү дээ. Яг л би чинийх юм шиг.. (BxB)