Ангийн дарга

1.4K 155 52
                                    

Сан саяхан угаасан нойтон шалан дээр бүдчин гүйсээр хонгилын төгсгөл дэх шатаар уруудах Үёны шуунаас зууран зогсоолоо.

-Энэ чиний бодож байгаа шиг биш ээ, би тайлбарлая..тэгэх үү? 

-Би харсан зүйлдээ ямар тайлбар авах ёстой юм? 

Жаалхан хөвгүүн ийн ширэв татахад Сан түүнийг хүчээр шахуу татан тэвэрлээ.

Гунигтай төгсгөлтэй киноны нэг хэсэг мэт, миний эхлүүлсэн харилцаанууд бүгд л чихэрлэг эхлэлтэй ч сүүлдээ гашуун санагддаг шоколад шиг нэг ижил төгсгөлтэй байх юм даа. 

Залуу эрийн уруул татвалзаж цээж нь чичирхийлэх нь уйлах гэж байна уу гэлтэй.

-Намайг уучлаарай. Гуйя..энэ миний буруу. Би илүү болгоомжтой байх хэрэгтэй байсан юм. Ахиад яасан ч ийм зүйл болохгүй болохоор ганцхан удаа уучлаач дээ

Аргадангуй худал үгс, хэзээ ч биелэхгүй амлалт. Ахин дахин, ахин дахин давтагдсаар. Би мэднэ ээ, эргээд бодоход эцэстээ хоёул танихгүй хүмүүс болж үлдэнэ гэдгийг.

-Юу гээч, Сание? Чамд Ёнжүнээс ялгарах юм алга. Одоо намайг тайван орхи

Саны гар аажмаар суларч доош уналаа. Тэдний тэврэлт салахад залуу эр нэг алхам хойш ухрав. 

-Гуйя..

Залуу эр ийн шивэгнэхэд аньсага нь нулимсаар дүүрч тэрбээр бүхий л найдвараараа дэнчин тавьж байна уу гэлтэй, нүдээрээ өршөөл эрэх аж. 

Зугтмаар байна. Чамаас, түүнээс, бүх дэлхийгээс. 

Үён толгойгоо үл мэдэг сэгсрээд Саныг мөрлөн шатаар уруудлаа. 

Чүэ Ёнжүн миний анхны хайр байсан. Түүний надад мэдрүүлсэн зүйлс л хайр юм шиг санагдаад жинхэнэ хайрыг мэдэлгүй явж. Гэсэн ч жинхэнэ хайр гэдэг хүртсэн аз жаргалынхаа хэрээр төлөх ёстой зовлон юм бол..ахиад хайрлах хүсэл алга. 

...

Холдон одох хөлийн чимээг сонсон хонгилын төгсгөлд ганцаар хоцорсон хөвгүүн хүндээр санаа алдаад шатан дээр суулаа. Тэрбээр нэг гараараа шилэн хүзүүгээ атгах агаад нөгөө гараараа нүдийг нь булингартуулах нулимсан дуслуудыг шудрах аж. 

Түүний толгойд Үёны өрөөний хамтрагч болсон анхны өдөр нь бууна. 

Архи ханхлуулсан согтуу хүү хэрхэн зүүдэн дундаа мэгшиж байсан нь, орны зүүн талыг тэмтчин энгэрт нь шигдэхээр улайрсан нь, өглөө сэрээд алдаа хийчихэж гэж бодоод ичингүйрж хэвтсэн нь гээд..өрөвдөлтэй, сонирхол татам, хөгжилтэй. 

[ ANTI ROMANTIC ] completedWhere stories live. Discover now