Coral ахлах сургуулийн харъяа дотуур байр, Маргааш нь.
Ёнжүн өрөө лүүгээ оров уу үгүй юу хөшиж орхилоо. Түүний харц тогтож өгөхгүй нүднийхээ алиман дотор чичигнэж ам нь хагас ангайхад хацар нь үл мэдэг ичингүйрсний дохио мэт туяа татуулан ягаарна.
Залуу эр шалан дээр алдаж унагасан цүнхээ эргүүлж авахаар бохирохдоо хүртэл өмнө нь хувцсаа солин зогсох эрээс харц салгаж зүрхэлсэнгүй.
Цасан цагаан арьсных нь өнгө цонхоор нэвтрэх гудамжны гэрэлд тодорч цайвар үстэй нь хоршихдоо тун чиг үзэсгэлэнтэй харагдана.
Кан Ёсан.
Цайвар үст нүцгэн нурууг нь төөнөх ичгүүргүй харцыг мэдрэв үү гэлтэй, мөрөө давуулан харснаа тохуурхах мэт мушилзаж "Гөлрөөд зогсоод байлгүй ирээд энийг өмсөхөд туслаадахаач" хэмээн захирангуй өнгөөр тушаавал Ёнжүн сая нэг юм ухаан орсон аятай Ёсан руу дөхлөө.
Ёсан нэвт гэрэлтдэг уналттай материалтай нимгэн торон цамц углаад гадуур нь өмсөхөөр төлөвлөсөн дундад зууны үеийн бүсгүйчүүлийнх шиг ардаа олон давхар үдээстэй гоёлын корсетоо ягаан үстэд атгуулмагцаа дуулгавартай гэгч нь цонх руу ширтэн зогсоно.
-Яах гэж эргэж ирсэн юм?
Ёнжүн тайван өнгөөр ийн лавлахдаа цааш харан зогсох эрийн бүсэлхийгээр арьсан корсетийг нь гүйлгэн хэмжээг нь тохируулна.
-Мэдээ уншаагүй юм уу? Надад сургууль төгссөн гэсэн гэрчилгээ хэрэгтэй байна
-Намайг тэнэгтүүлэх гэж оролдох хэрэггүй. Кан Ёсан, чи нэг муу ноорхой цааснаас болж ажлаа хаях хүн биш шүү дээ
Ёсан дуугаа хураахад Ёнжүн ч мөн ахиж түүнийг шалгаасангүй. Угаас түүнд цайвар үстийн хэл амыг сугалахаас илүү төвлөрөх хэрэгтэй зүйл гарж ирсэн хэрэг.
Ягаан үст Ёсаны корсетын үдээсийг чангалах зуураа нимгэн торон цамцных нь цаанаас хавирга хоорондынх нь нугалам бүрийг хурууныхаа өндгөөр мэдрэхийг хичээх ба энэ нь түүнд урьдын нэгэн таашаалыг дурсан санагалзахад хүргэх аж.
YOU ARE READING
[ ANTI ROMANTIC ] completed
FanficНайз залуугаасаа салчих, бид өглөөг хамт угтаж болно шүү дээ. Яг л би чинийх юм шиг.. (BxB)