Зохиолч талаас
Гадаа хэдийн нартай байсан ч тэр хүний зүрхэнд үүл хурасан мөчид өдрийн гэрэл, гэрэл бус аятай.
Өдөр нартайд хийх оршуулгын ёслол хүмүүст сонин санагдаж магадгүй ч Мариад бол хэвийн л үзэгдэл шиг. Хэнийг нь ч мэдэхгүй нярай хүүхдийг оршуулж байхад Энигма бүлгэм бүхэлдээ уй гашууд автан нэргүй хөшөөний дэргэд чимээгүй зогсоно.
Хамгийн хачирхалтай зүйл нь Мариа өмнө нь хэний ч ёслол оролцож байгаагүй, бүүр төрсөн аавынхаа ёслолд ч очоогүй. Гэтэл энэ хүүхэд юугаараа түүнд ийм чухал байсан юм бол. Магадгүй түүний сэтгэлд оршиж үзээгүй утсыг татсан юм болуу?
Мариагын хажууд чимээгүйхэн зогсох Ви, түүний харцанд харагдах ганц л зүйл бол анх удаа сэтгэл хөдлөл мэдрэн зүрх сэтгэлтэй болсон охинд ингэж их шаналал авчирсан зүйлийг харна.
Хүүхэд
Ви үнэндээ айж байсан юм, тэд дахин хэзээ ч хүүхэдтэй болохгүй бол яана? Хэрэв Мариа хүсэхгүй бол яана? Тэд ийм л харгис ертөнцөд амьдарч байна, хүчтэй нь хзчгүйгээ барьж иддэг. Өөрийгөө ч хамгаалж чадахгүй хүүхдийг тэд барьж идсэн. Ви өөрийгөө араатан л болчихлоо гэж боддог байсан ч тэр араатан бус харин бусад араатанг хараад л ингэж бодсон хэрэг.
Мариа үг дуугүй цагаан сарнай хүүхдийн шарил дээр тавьчихаад урт өмссөн хар даашинзаа чирсээр машинруу зүглэлээ. Ви ч араас нь алахаад гүйцэн очиж гараас нь атгав. Мариа хажуу тийш харан сулхан инээмсэглээд тэд машиндаа суун гэрийн зүг хөдлөнө.
Харшид ирээд тэд хувцасаа солин нам гүм байх хурлын өрөөнд ээлжит нэгэн хурлаар цуглалаа. Мариа утсаар ярьсаар орж ирэхэд залуус нь аль хэдийн цугларчихсан, сургасан нохой шиг түүнийг орж ирэхэд тэрс хийтэл зэрэг босон мэндлэнэ. Харин Ви хамгийн толгойд суучихсан Мариаг харц алдалгүй ширтэн хажууд нь ирэх хүртэл харна.
Охинг ирэхэд Ви шуудхан гарнаас нь угзран татаад өвөрдээрээ суулган уруулыг нь их л шуналтайгаар озог авав. Мариа утсаа тасдаад Вигын ирүү толгойг гартаа барин өөртөө улам татан, харин залуугын гар түүний үс гуян дээр яг л өмчөө тодотгож байгаа аятай удаанаар гүйлгэнэ.
Хажууд нь суух эрчүүд өмнө нь болж байгаа халуухан үнсэлтэнд эвгүйрхэн бүгд харц бууруулан, ЖК Шюга хоёр хүртэл муухай харсаар дээш тааз өнөөх нь гадаах цонхруу харлаа.
Минут гарны дараа тэд салан амьсгадаж уруул нь хавдсан байдалтай бие биерүүгээ үнэхээр л хайрын гал гарсан харцаар харах нь хэн бүхэнд ил.
YOU ARE READING
<5> Энигма II
FanfictionӨшөө авалтын дүрэм №1 Тэдэнд хамгийн их айдаг зүйлийг нь өг №2 Хамгийн үнэ цэнэтэй зүйлийг нь булаан ав Цуст өшөөн авалт тэдний цангааг тайлах болов уу?