4

291 36 15
                                    

Зохиолч талаас

Мариа ажилаа дуусгачихаад гараа арчисаар машиндаа суун их л чимээгүй суух Витэй таарлаа. "Юу болоод дуугаа хураачихаав" гэж охин асуухад залуу санаа алдан цонхруу харсаар "Харьж байгаад хэлье" гээд л дуугарсангүй. Мариа гайхсаар бас чимээгүй болж ямар нэг асуудал гарсан эсэхийг бодно. 

Анир чимээгүй машинаас хосууд буун Ви Мариагын хажууд очоод гарнаас атган духан дээр нь энхрийлэн үнсэв. Мариагын сэтгэл хэсэг тайвширсан ч Вигын харц нэг л сэжигтэй санагдаад юм ч дуугаралгүй тэд гэрлүүгээ ороод бушуухан л Мариагын ажлын өрөөлүү явцгаалаа. 

"Ви юу болоов" гэж Мариа хаалгаа хааву үгүй юу шуудхан асуун Виг тэврэв. Залуугын гар үсийг нь зөөлхөн илэн "Удахгүй том хэрэг мандаж магадгүй юм шиг байна Мариа" гэхэд охин найз залууруугаа харан "Хэрэг ээ? хэн?" гэсээр хөмсгөө хуниралдуулан асуухад "ЖК өнөөдөр тагнуулд яван хэд хэлэн хүмүүсийн яриаг сонссон байна. Манай бүлгэмийн эсрэг хэд хэдэн хүмүүс нэгдэж байгаа гэсэн сураг гарлаа, түүний яриагаар бол эмэгтэй хүнээр удирдуулахыг хүсэхгүй, мөн чамайг хэтэрхий сул дорой гэж" Ви өрөөний голд байх буйдан дээр суун хэллээ. 

Мариа ч гайхсангүй харин ч чанга чанга инээгээд "Тэд нар тэгэж л байг, надтай нүүр тулж үзээгүй болохоор ингэж яриад байгаа юм. Хүрээд ирэг л дээ хэн нь хэнийгээ барьж идэхийг харна" гэж охин өнөөх мөсөн харцаараа хажуудаа байсан зургийг тас гөлрөөд тэр зураг бас л мөстчихсөнгүй. 

"Би наадхаас чинь л айгаад байна. Мариа чи одоо жирэмсэн болсон, өмнөх шигээ хүчтэй хөдлөн тэр бүү хэл зодолдож ч болохгүй" гээд гараа хавсран өвдгөн дээрээ тавиад ширүүхэн хэлчихлээ. Охин юу ч дуугаралгүй бодлогширон зогсоод "Тэгээд..... тэгээд би тэднийг хөдөлж эхлэхэд зүгээр л хараад суугаад байх уу?"

"Мариа удахгүй чиний гэдэс том болоод чи чөлөөтэй ч хөдөлж чадахгүй болно. Мөн бусад хүмүүсч гэсэн анзаараад хамгаалалтаа сул буулгасан үед дайрах болно. Тэд хэрэв үүнийг мэдвэл оновчтой цагыг хүлээнэ" гэж Ви аль болох санаагаа шууд хэлчихгүйхэн шиг тойруулан хэлж Мариаг уурлуулахыг хүссэнгүй. Тэр жирэмсэн болсноос хойш ааш нь 10 дахин нэмэгдчихсэн. 

"Намайг юу ч хийлгүй гэртээ зүгээр суу гэхгээд байна уу? гадуурч гарж болохгүй?" охин уурандаа зандрангүй Вирүү том том алхасаар түүний өмнө ирэн хэлтэл Ви ч гэсэн босон арай өндөр болохоор Мариагын дээрээс харан "Чиний аюулгүй байдлын төлөө Мариа, эхний хэдэн сар мэдэгдэхгүй байх хугацаанд бол гадуур явж болох ч сүүлийн саруудад чи хичнээн том хувцас өмслөө гээд нууж чадахгүй" 

<5> Энигма IIDonde viven las historias. Descúbrelo ahora