19

167 22 8
                                    

Анхааруулга

-Маш хүнд сэдэв орсон

-Хураангуйлсан хэсгийг орсуулсан / хүнд сэдэв байсан учир заримыг нь орууллаа




удаан шинэ хэсэг өгөөгүйд уучлаарайй намаййгааа 🥺😚 luv ya Athenas 💛

Доор хийсэн тодруулгыг бас уншаарай гэж хүсье


Зохиолч талаас

ЖК охиныг чирч гулдарсаар газар доор байх шорон гэмээр өрөөлүү дагуулан орлоо. Мариа ч араас нь чимээгүйхэн дагасаар өрөөний голд байх ганц цэвэрхэн сандал дээр суув. Царайнаас нь харахад юу бодож байгааг нь таамаглах арга алга, магадгүй хэрхэн тамлах, нууцыг нь хэлүүлхээ бодож байгаа байх тиймээ?

Харанхуй өрөө хэсэг хугацаанд анирчимээгүй. Хар могойн толгойлогчын охин ч Мариаг нүд салгалгүй харна. Харин энэ үед Ви гартаа камер бас тогтоогч хөлийг нь барисаар орж ирлээ. "Амных нь боолтыг ав" Ви хэлэн камерии байршуулж байхад ЖК боолтыг нь авна. 

Охин чилсэн амаа хэд хөдөлгөөн заналтай гэгч нь инээмсэглэн "Мариа.... Энигма гэж ийм хүн байсан байх нээ, аавын хэлдэг ч зөв байж, чи хатан болох хүч чадалгүй юм байна" гэв. Тэд ч тоосонгүй камераа байрлуулан түүний урд тавилаа. 

Мариа ЖКыг гар гэж заагаад бослоо. Түүний баруун гар ч үг дуугүй гарна.  "тэгээд одоо яах уу? надаас нууц төлөвлөгөө хэлүүлэх гэж үзэх үү хэдүүлээ?" гэж дооглосон байдалтай хэлэв. Ви өөрийн буландаа очин суугаад хутга эргүүлэн чимээгүйхэн ажиглахаар шийдсэн бололтой. 

Мариа түүнийг ажиглан харсан хэвээр тойрон алхаад байх нь охинд ядаргаатай санагдсан бололтой хөмсгөө зангидан "Юу ч хийхгүй ингээд алхаад байх юмуу? өнөөх алдарт тамлалт чин энэ үү?" гэлээ. Мариа бас л тоосонгүй, урд нь ирж зогсоод "Аав шигээ тэвчээргүй, ээж шигээ их зантай...." гэчихэв. 

"Тэр ө-өгчинг дурсаад үзээрэй" нэлээн шүд зуун ширүүхэн хэллээ. Мариа инээмсэглээд "ээжүүдийн асуудалд ч эмзэгшүү" гээд камераа асаалаа. 

"Тэгж л миний гарын амтыг мэдэрмээр байвал..." гээд шууд л эргэж хараад баруун чихрүү нь зузаан хар гутлаараа өшиглөөд охин газар нэлээн хүчтэй унагаачихлаа. Гараа ардаа хүлүүлчихсэн бас энэ гэнтийн дайралтанд бэлтгээгүй байсан охин шуудхан газар унан. Мариа буцааж суулгаад нүд рүү нь харж байгаа "Миний хамгийн дургүй зүйл юу гэдгийг мэдэх үү?" гэв. 

<5> Энигма IIOnde histórias criam vida. Descubra agora