Өмнөх хэсэгт
-Мариа буцаад ахлах сургуульд явах
-Тэхён араас нь явна
Зохиолч талаас
Мариаг ийм хөөрхөн байхад Тэхён түүнийг яг ганцааранг нь явуулна гэж бодож байна уу? Үгүй л байх даа.
Бараг л хэдхэн цагын дараа Ви Мариагын явсан сургуульд ирлээ. "Ахлах сургуулиа гэж төгсөөд удаагүй ч гэсэн маш олон жил өнгөрсөн юм шиг санагдаж байна шүү" гэж хэлээд эргэн тойрноо ажиглалаа. Хичээл нь орчихсон болохоор хүүхдүүд нэг ч байхгүй хоосон шат болон хөл бөмбөгийн талбай.
Ви хоосон цүнхээ нэр төдий болгон үүрсээр шууд л Мариагын сууж байсан ангид хаалгыг нь ялимгүй хүчтэй нээгээд ороод ирэв. Хичээл нь эд дундаа явж байсан болохоор унтаж байсан сурагчид хүртэл түүний энэ сүртэй дуунаар сэрнэ. Багш ч гайхсан бололтой "Хэн билээ?" гэж асуухад нь Ви хэнэг ч үгүй түүнийг хүн байна гэж тоолгүй ганцхан ангийг гүйлгэн хараад гуравдугаар салааны дундхан гараа эврэх нүдээ эргэлдүүлэн суусан Мариаг олж харлаа.
Вигын царай өнөөх нүд ялбам инээмсэглэлээрээ гэрэлтэн тэр ангид байсан охидын нүд нь сохорвуу яав бүгд түүнрүү тас ширтэж орхив. Магадгүй тэд амьдралдаа хэзээ ч түүн шиг царайлаг залуу харж байгаагүй байх. Өндөр булчинлаг бие нь хүртэл мөссөн дүрэмт хувцасных нь цаанаас анзаарагдахгүй байна гэж байхгүй. Царай зүсийг нь өөлөх ч зүйл байхгүй яг л бурхан гараа гарган уралсан баримал шиг залуу. Гялалзсан хар үс, цагаан царай, өндөр хамар, төгс уруул бас маш содон харцтай нүд нь тэднийг ховсдоод л авах шиг.
"Хэн болоод ингэж дураараа ангид орж ирээд байгаа юм, яг одоо гар" гэж багш уцаарлангүй хэлэхэд Ви одоо л нэг юм эргэж хараад бассан царай гаргаад тоолгүй Мариагын зүг алхаж эхлэлээ. Багш нь балмагдан түүнийг загнихаар араас нь явах гэтэл хаалгаар амьсгаадан орж ирэх захиралын нарийн бичиг эмэгтэй. "Багшаа та яг одоо захиралтай уулзах хэрэгтэй байна. Шинээр шилжиж ирсэн 2 сурагчын талаар маш чухал асуудал" гэж хэлээд багшийг ум хумгүй дагуулаад гарлаа.
Ви энэ үед Мариа дээр ирэн жуумалзан инээхэд Мариа ч нүдээ эргэлдүүлэн урагшаа харчихав. Ви гэнэт Мариагын хажуу эгнээд зэрэгцэн сууж байсан хүүрүү хараад "Зайл" гэж их л хүйтэн хоолойгоор хэллээ. Сууж байсан хүү шоокноосоо гарсан бололтой ум хумгүй юмаа аваад тэээр хойно байсан ганц хоосон суудалруу гүйчихэв.
Ви цүнхээ шидэн суугаад халаасандаа гараа хийн Мариаг нүд салгалгүй ажиглана. Тэр хоёроос болоод анги чив чимээгүй, гайхширсан хүүхдүүд л суув. Нэг ч хүүхэд ам нээж чадсангүй учир нь Мариа болон Ви хоёрын эргэн тойрон яагаад ч аюул гэсэн мэдрэмж энерги хашгирч байсан юм. Тэднээр оролдоор хэрэггүй гэдгийг ангийнх нь сурагчид хэнээр ч хэлүүлэлтгүй ойлголоо.
"Намайг ирсэн гээд гайхаж баярлахгүй байгаа юмуудаа" гэж Ви суусан чигээрээ Мариагын ширээрүү сунан түүнийг үсээр тоглоно. Анги нь олон хүүхэдтэй болохоор ширээ хоорондын зай гэж 2 хүн ч зөрж чадамгүй тийм давчуу.
"Ирэхийг чинь мэдэж байсан юм. Харин ч нэг цагаар хоцорлоо" гэж Мариа хэлэн Ви рүү өдсөн царай гаргаж хэлэхэд "Яалтай ч билээдээ миний хөөрхөн найз охиныхоо хажуу хачин царайлаад очиж болохгүй гэдгийг мэдэж байгаа биздээ" гээд найз охин гэсэн хэсгийг нь нэлээн чанга хэллээ.
"Тэнэг гэдэг нь " гээд Мариа шууд л Вигын зангианаас зулгаагаад уруулыг нь үнсэв. Одоо хэн ч тэр хоёр хос гэдэгт эргэлзэхгүй боллоо. Ингээд л энэн сургуульд Baddass couple айлчлан ирсэн юмдаа.
Арайхийн сүүлийн цаг орох боллоо. Энэ хүртэл Ви Мариа хоёрын хачин авиртай аймаар болохыг сургууль даяаараа ярин ирсэн өдрөөсөө эхлээд л од болцгоосон. Мариаг зөрөхдөө ширтээгүй хөвгүүний нүд байхгүй, Вигын царайлгыг яриагүй охин гэж байхгүй.
"Ахлах сургууль үнэхээр л өөрчлөгддөггүй юм байна. Ийм ядаргаатай байдаг гэдгийг нь мартаж" Мариа уцаарлангүй хэлээд урдаа байсан сандлыг самбарын хана хүртэл өшиглөн бараг л эвдэлчих шахлаа. "Тайван Мариа, ирсэн өдрөөсөө эхлээд хүн айлгаад байж болохгүй шүү, тэд бидний найрсагаар угтаж байхад Тийм биздээ" гэж сүүлийн үгээ ангид хандан чангахан хэллээ.Ви тэднийг яриаг ангийн хүүхдүүд бүгд чагнаж байгааг гэдгийг мэдэж байсан болохоор хашхиралгүй хэлэв. Ангийн хүүхдүүд нь шуудхан л дэрс хийтэл өөр зүйл хийцгээн дор дороо бөндөгнөн.
"Алив сүүлчийн цаг" гэж Ви Мариад хэлээд хацар дээр нь үнсэнэ. Мариа гүнзгий амьсгаа аваад суудалдаа суув. Төд удалгүй 30аад насны өндөр эрэгтэй багш орж ирлээ. Хүүхдүүд түүнд нэлээн сайн ханддаг болтой нэг нэгээрээ дараалан баяртай нь аргагүй мэндлэв.
Багш ангийг гүйлгэн харж байгаад зүс хараагүй 2 хүүхдийг харав. "Шинээр хүүхдүүд ирсэн гэсэн надад өөрсдийгаа танилцуулаач" гэв. Ви дуртай дургүй суудал дээрээрээ эгцхэн суугаад босохыг ч урьтал болгохгүйгээр хэлэв. "Нэр Ким Тэхён" гээд л чимээгүй болчихлоо. Багш гайхсандаа мөн бантсандаа "Дуу цөөтэй хүүхэд байхнээ" гэж хэлэн охин руу нь анхаарлаа хандууллаа.
Мариа харин өөдөөс нь үнэхээр л үхлийн харцаар ширтээд сууж байсанд багш жоохон цочис хийгээд энэ царайг хаана харснаа бодоод олсонгүй. "Мариа Де Лусиано" гээд бас чимээгүй болчихлоо. Багш ч гадарласан бололтой энэн шинээр ирсэн хүүхдүүд түүнийг уурыг барж дуусах байх гэдгийг. Гэхдээ уурыг нь барж дуусгах болов уу? амийг нь барж дуусгах болов уу?
YOU ARE READING
<5> Энигма II
FanfictionӨшөө авалтын дүрэм №1 Тэдэнд хамгийн их айдаг зүйлийг нь өг №2 Хамгийн үнэ цэнэтэй зүйлийг нь булаан ав Цуст өшөөн авалт тэдний цангааг тайлах болов уу?