Зохиолч талаас
"Төлөвлөгөөнд өөрчлөлт гарсан гэдэг нь юу гэсэн үг үү?" Хусог дэлгэцний цаанаас асуулаа. "Одоогоор бидний мэдэж байгаачилан сургуулийн багш гээд байгаа хүн Хар могой бүлгэмийн хүн гэдгийг тогтоосон. Түүнийг маргааш орой зохицуулах талаар ЖКтэй ярьж байгаа" Мариа хариулана.
"Гэхдээ ямар шалтгаанаар төлөвлөгөө хойшлохоор болов" РМ одоо болтол толгой нь эргэсэн бололтой хөмсгөө зангидан асуухад Мариа дэлгэц дээр хэдэн зураг гаргаж харуулав. "Аан, хурдан олдохоор л харагдаж байна даа. Магадгүй багш нь алга болчихвол сэжиглээд эхлэх байхдаа. Эсвэл нэг сумаар 2 туулай буудаж бас болох л юм. Хэрэв тэвчээртэй байвал" Юнги санаагаа хэлнэ.
"Тиймээс л Ви бид хоёр дахиад 3 хоног хүлээж хардаг юм билүү гэж бодож байна, азтай бол Маргаашдаа дуусчих байх" Мариа нэмлээ.
Өглөө эхэлдэгээрээ эхлэн сурагчид ангидаа цуглалаа. Мариа Ви хоёроос айх айдас улам ихсэсэн нь илт. Багш нар хүртэл тэдний өөдөөс удаан эхцлэн харж чадахгүй харц бууруулна. Эхний гурван цагт дуртай дургүй суучихаад Мариа Ви хоёр доошоо 2дохь давхарт буун цонхны хажууд чимээгүйхэн зогсоно. Доод давхарт нь 11 болон 10 ангийн хүүхдүүдийн анги байдаг юм.
"Энэ анги гэдэгт итгэлтэй байна уу?" Ви асуулаа. Мариа толгой дохиод "Түүний өмссөн дүрэмт хувцас нь ногоон өнгийн эмжээртэй байсан. энэ анги биш юмаа гэхэд нэг хүүхдээс нь асуучихад л болно." гээд урдуу нь өнгөрч байсан нэг хүүг шууд л дүрэмт хувцасаар нь татаж аваад утсан дээрх зургаа үзүүллээ.
"Энийг таних уу" гэж Мариа асуухад банди илт чичрэн арайхийн толгой дохиод гараараа ангийг нь залаа. Мариа анги руу нь хараад хүүг газар шууд л хячихав. Хүү газар унсан чигээрээ сууж байхад нь Ви дээгүүр нь давж гараад найз охиноо хөтлөөд хүүгийн заасан ангируу явцгаалаа. Яг завсарлагаанд таарчихсан болохоор сурагчид их байсан ч Ви Мариа хоёр шууд л зам тавьж өгөн хоёр тийш болцгооно.
Ви ангийн хаалгын алгуурхан онгойлгоход Мариа орж ирлээ. Тэр ангид сууж байсан бүх хүүхдүүд тэд нарлуу харан чимээгүй болчихлоо, Мариа ангид орж ирээд сурагч бүрийг нэгт нэгэнгүй чимээгүйхэн харна. "Тэнд байх чинь" Ви харсан бололтой анги дундуур яван нэлээн хойно сууж байсан хүүгийн дэргэд ирлээ.
Дүрэмт хувцасных нь нэрийг харан "Хэнри юм биздээ" гээд гараа халаасандаа хийх түүнийг дээрээ доош нь гүйлгэн харлаа. Энэ үед Мариа хаалганы дэргэд чимээгүй л зогсож байсан юм. Яагаад юм бол?
أنت تقرأ
<5> Энигма II
أدب الهواةӨшөө авалтын дүрэм №1 Тэдэнд хамгийн их айдаг зүйлийг нь өг №2 Хамгийн үнэ цэнэтэй зүйлийг нь булаан ав Цуст өшөөн авалт тэдний цангааг тайлах болов уу?