Жимин: Захирал байхгүй нэг 7 хоног менежерт ямар байв даа?
" Хэцүү бол байгаагүй ээ~ "
Жимин: Чи тэгэхээр намайг санаагүй гэсэн үг юм уу?
" Захиралыгаа санасан гэх нь ч хаашаа юм. Гэхдээ таньтай хамт ажиллахад их гоё түшигтэй байдаг байсан болохоор явчихаар нь жоохон хоосон оргисон. Та ингэхэд америк явсан ажлаа бүтээсэн үү?"
Жимин: Бүтээлгүй яахав. Би чинь хэн билээ дээ.
" Тэгвэл болж дээ захиралаа."
Жимин: Захирал гэж хүндэтгэж ярих хэрэггүй дээ. Бид чинь найзууд биз дээ?
" Тийм л дээ. Гэхдээ бид одоо ажил дээрээ байна шүү дээ. Таныг нэрээр чинь дуудаад байхаар чинь хүмүүс--- "
Жимин: Хүмүүсийн юу гэж ярих нь бидэнд хамаагүй ээ~ гээд нуруунаас минь түшсээр цахилгаан шатнаас буулаа.
Жимин: Сайн ажиллаарай~
" Заа~" гээд өөрийнхөө өрөөг зүглэлээ.
============================
Жимин: Цаг хэд болж байгааг мэдэж байна уу?
" Оройн 20 цаг болж байна."
Жимин: Ажлын цаг чинь дуусчихсан байна шүү дээ. Харихгүй юм уу?
" Одоо харьлаа. Чи яагаад яваагүй байгаа юм? "
Жимин: Ажилтай байлаа. Найз нь чамайг хүргээд өгье.
" Эхнэр хүүхэд дээрээ хурдан очоо~ "
Жимин: Чи чинь намайг ганц бие гэдэгийг мартаа юу? Ийм царайлаг, гоё биетэй, тачаангүй залуугаар гэртээ хүргүүлэхгүй юм уу?
" Хаха. Өөрийгөө арай л их магтаад байгаа юм биш үү? Зааза намайг гэрт хүргээд өгөөч царайлаг, гоё биетэй, тачаангүй залуу минь."
Жимин: Нээрээ Ёнсү. Манай найз маргааш үдэшлэг хийхээр болсон. Тэгээд намайг урьсан юм....Заавал хостой очих хэрэгтэй гээд байна. Чи надтай хамт явахгүй биз?
" Танд өөр хамт явах хүн байхгүй юм уу? Тэглээч би найз залуутай шүү дээ."
Жимин: Би ямар чамайг хамт буудал оръё энэ тэр гэсэн биш дээ. Зүгээр л үдэшлэгт явна шүү дээ. Хамт уугаад, бүжиглээд хөгжилдөнө. Найз залуу чинь иймхэн зүйл дээр хардаж уурладаг хүн юм уу?
" Ер нь их хартай хүн л дээ. Уурлахаараа бүр хэн ч түүнийг хорьж дийлэхгүй араатан болчихдог юм."
YOU ARE READING
𝗠𝗮𝗳𝗶𝗮 𝗕𝗼𝘀𝘀'𝘀 𝗕𝗮𝗯𝘆𝗴𝗶𝗿𝗹
Romance❕Season 2❕ Эхлээд 🔴My psycho boyfriend🔴-ыг уншаарай. Энэ өгүүллэг маань " My Psycho Boyfriend " ийн 2-р бүлэг байгаа шүү. Та нар эхлээд 1-р бүлэг болох "My Psycho Boyfriend" ийг уншвал илүү ойлгомжтой байна байх гэж бодож байна. Started: 2021.09.0...