Жонгүг: Аав ээж хоёрыг мафийн толгойлогчид гэдгийг би анх 6 жилийн өмнө мэдэж байсан. Тэгээд тэр үед дөнгөж 15 настай жоохон хүүхэд байсан болохоор энэ зүйлд оролцоход их эрт байсан учир 2 жилийн дараа буюу 17 настай байхдаа хамгийн анх ээж аавын мафд элсэж орсон. Багаасаа л таны хичээллэдэг спортоор хичээллэдэг байсан болохоор жаахан бэлтгэл хийгээд л шууд янз бүрийн ажилд нь оролцож эхэлсэн.
" Я-Яагаад надад ээж аав хоёрын ийм муухай зүйл хийдэг байсанг хэлээгүй юм бэ?!"
Жонгүг: Би ч бас тэр үедээ энэ тухай ойлгохгүй, тэр хоёрыг маш их үзэн яддаг байсан. Гэвч энэ бүгд тийм ч муухай зүйл биш гэдгийг мэдэрч ойлгосон болохоор тэдэнтэй нэгдсэн юм. Тэр үед Жимин, Тэхён ах хоёртой танилцаж байсан.
" Юу нь муухай биш байна гэж?!! Чи дөнгөж сая хэдэн хүний амь насыг хохироосноо мэдэж байна уу?!!! Би гэхэд л .....араваад хүн....Харамсаж байна..... "
гээд ахиад л уйллаа. Тэхён, Жонгүг хоёр хоёулаа намайг тайтгаруулахыг хичээж байв.
Жонгүг: Манай маф ямар ч гэмгүй хүмүүсийг алж, хар тамхи оруулж ирж зарж мөнгө авдаг төрлийн маф биш. Бид сайн үйлсийн төлөө, шаардлагатай үед л ийм зүйл хийчихдэг юм....Жимин таныг болон биднийг алах гэж байсан шүү дээ. Тэгээд л ийм их хүнийг.....Аав ээж хоёр өөрсдөө иймэрхүү зүйлдээ оролцохоо больсон. Хүнээр хийлгүүлдэг болсон. Тэгэхээр санаа зовох хэрэггүй.
" Ха! Гийгүүлждээ! "
Жонгүг: Та Согжин ахад баярлалаа гэж хэлэх ёстой шүү. Тэдний бүлгэмийн хүмүүс байхгүй байсан бол бид ингээд амьд сууж байх маань хүртэл эргэлзээтэй болох байсан.
" ....Баярлалаа Согжинаа..."
Согжин: Зүгээр дээ~
Тэхён: За бүгдээрээ гэр гэртээ харьцгаая. Согжинаа...Б-Баярлалаа. гэж дуртай дургүй Согжинд хэллээ.
Жонгүг Тэхён бид гурав Тэхёны гэр лүү явж байхад би Жонгүгт хандан: Маргааш гэхэд ээж аав хоёрыг солонгост авчирсан байна шүү! хэмээн уурлав.
Жонгүг: Ойлголоо.
Гэртээ орж ирээд шууд л усанд орлоо. Тэр олон хүмүүсийг алж байгаа минь бодлоос огт салахгүй байна...
Усанд орчихоод шууд унтахаар ор луугаа зүглэлээ. Тэхён хэсэг хугацааны дараа усанд орчихоод, хажуугаар минь орж хэвтээд, намайг энгэртээ наав.
" ААААА!!!! У-Уучлаарай!! Уучлаарай!!!"
Шөнө дунд хар дарж зүүдлээд орилж сэрсэн минь энэ байлаа.
YOU ARE READING
𝗠𝗮𝗳𝗶𝗮 𝗕𝗼𝘀𝘀'𝘀 𝗕𝗮𝗯𝘆𝗴𝗶𝗿𝗹
Romance❕Season 2❕ Эхлээд 🔴My psycho boyfriend🔴-ыг уншаарай. Энэ өгүүллэг маань " My Psycho Boyfriend " ийн 2-р бүлэг байгаа шүү. Та нар эхлээд 1-р бүлэг болох "My Psycho Boyfriend" ийг уншвал илүү ойлгомжтой байна байх гэж бодож байна. Started: 2021.09.0...