Тэхён ууж байсан жүүсэндээ хахаж цацав.
Тэхён: Хайраа нээрээ юу?
" Тиймээ. Ааваа ээжээ та хоёр өвөө эмээ болно. Харин Жонгүгаа чи нагац ах болно."
ингэж хэлэхэд тэд бүгд баярын нулимс унагаалаа. Би ч ялгаагүй. Тавуулаа тэврэлдэж уйлалдацгаасны эцэст арай тайвширлаа.
Тэхён: Энэ сайхан мэдээг хэзээ мэдсэн юм?
" Чамайг орж ирэхийн яг өмнө мэдсэн. Эмийн сан ороод тест авчираад үзсэн юм."
гээд 2 улаан зураастай жирэмсний тест гаргаж ирэн ширээн дээр тавьлаа.
Аав: Одоо миний охин чинь жирэмсэн болсон юм чинь мафд элсэх талаар бодоод ч хэрэггүй шүү!
" Юу вээ??? "
Ээж: Аавын чинь хэлдэг үнэн шүү.
Тэхён: Хайраа хуримаа хэзээ хийх үү?
" Юун хурим бэ?? "
Тэхён: Юуны чинь юун хурим бэ гэж. Надтай гэрлэнэ биз дээ?
Ээж: Сайхан шулуухан хүүхэд шүү. гээд хөхөрлөө.
" Чи надад гэрлэх санал тавьчихаад сүйн бөгжөө ч зүүж өгөөгүй биз дээ? "
Тэхён: Би чамд аль хэдийн өөрийнхөө зүрх сэтгэлийг өгчихсөн шүү дээ.
" Чиний зүрх сэтгэл чинь зөвхөн намайг гэж л байвал хайр нь өөр илүү юу ч хүсэхгүй ээ~" гээд Тэхёныг үнслээ.
Жонгүг: Ичих ч үгүй ээж аав хоёрын хажууд нялуураад.
Аав: Тэр яахав. Тэхёнаа бид танай ээж аавтай чинь хэзээ танилцах уу?
Тэхён: Аав ээж маань хөдөө тосгонд байдаг. Тийм болохоор яг сайн цаг заваа төлөвлөж байж очвол зүгээр байх... Маргааш байвал яаж байна?
" Маргааш уу? "
Аав: Надад лав болохгүй гэх зүйл алга. Угаасаа солонгост хийх зүйл байхгүй болохоор. Ханиа, миний хүү. Та хоёрт яаж байна?
Ээж: Болохгүй зүйл алга. Тиймээ миний хүү?
Жонгүг: Тиймээ.
Тэхён: Тэгвэл маргааш өглөө 9 цагт сөүлээс хөдөлцгөөе.
Аав: Тэгье.
Тэхён: Хайраа хоёулаа харих уу? Эртхэн очиж маргаашын юмаа бэлдье.
" Тэгье. Бид явлаа шүү баяртай~" гэсээр гэрээс гарлаа.
" Хайраа хоёулаа ажлын цаг дуусахаас өмнө эмнэлэг орж хүүхдийнхээ анхны үзлэгт оръё. Тэгэх үү?"
Тэхён: Тэгье л даа~ гээд дуртай нь аргагүй эмнэлэг рүү явлаа.
Эмч: Заа хүүхэд нь 6 долоон хоногтой юм байна. Өсөлт хөгжилт хэвийн явагдаж байна. Зааза хүүхэд ер нь л эрүүл бүрэлдэж байна. Ээж аав болсонд нь баяр хүргье. Тэгээд гамаа сайн барьдаг юм шүү дээ. Архи тамхи хэрэглэхгүй гээд наад захын зүйлийг мэднэ биз дээ?
" Эмчээ...жирэмсэн гэдгээ өнөөдөр л мэдсэн юм. Тэгээд өчигдөр нилээн их уусан... гайгүй байгаа? "
Эмч: Ер нь бол их эрсдэлтэй. Гэхдээ одоо бол хүүхэд зүгээр байна. Цаашдаа анхаараарай.
" Заа эмчээ."
Тэхён: Хүүхэд маань эрэгтэй байна уу? Эмэгтэй байна уу?
Эмч: Тэрийг мэдэхэд арай эрт байна. Хэдэн сарын дараагаас мэдэх боломжтой болно. Сард 2 удаа тогтмол эмчийн үзлэгт хамрагдана шүү. гээд олон юм захиж, хэлж өглөө.
" Одоо ингээд хоёулаа зорилготой амьдрах нь байна шүү дээ. Сайхан санагдаж байна."
Тэхён: Харин тиймээ...Үнэхээр жаргалтай байна.
" Өчигдөр хийсэн алдааг маргааш давтахгүйн тулд өнөөдөр хамтдаа хичээцгээе "
Тэхён: Тэгье. Хамтдаа хичээе.
-Vote
ESTÁS LEYENDO
𝗠𝗮𝗳𝗶𝗮 𝗕𝗼𝘀𝘀'𝘀 𝗕𝗮𝗯𝘆𝗴𝗶𝗿𝗹
Romance❕Season 2❕ Эхлээд 🔴My psycho boyfriend🔴-ыг уншаарай. Энэ өгүүллэг маань " My Psycho Boyfriend " ийн 2-р бүлэг байгаа шүү. Та нар эхлээд 1-р бүлэг болох "My Psycho Boyfriend" ийг уншвал илүү ойлгомжтой байна байх гэж бодож байна. Started: 2021.09.0...