🌹B🌹

1.5K 92 2
                                    

Тэхён: Хайраа...

" Чи намайг энд байгааг яаж мэдсэн юм?"

Тэхён: Согжиноос асуугаад өг гэж гуйсан юмаа.

" ...Яах гэсэн юм? "

Тэхён: Хайраа битгий уурлаад бай л даа, гуйж байна. Чамайг уурлаад бүр гэрээсээ яваад аав ээж дээрээ ирчихээр чинь надад хэцүү байна шүү дээ. Худлаа хэлж байсанд уучлаарай. Хэдий би тэр үед чамд худлаа хэлж Согжин та хоёрыг салгасан ч гэлээ одоо чи надтай хамт байна шүү дээ. Өнгөрсөнд чи түүнийг хайрлаж байсан ч одоо чи намайг хайрлаж байгаа. Нэгэнт болоод өнгөрчихсөн түүхэнд цэг тавиад, дахиад шинэ түүх эхэлсэн байхад өнгөрсөнг бодож уурлах жоохон тиймхэн гэж бодохгүй байна уу? Дахиж би чамд хэзээ ч худлаа ярихгүй ээ амлаж байна. Надтай эвлэрээч? Ингэж байгаад бид салчихвал яах бол гэхээс маш их айж байна.... Хайраа гуйж байна. Хамтдаа гэртээ харья.

" ......Тэгээд ээж аав дээр ирчихээд шууд явах гэж байгаа юм уу? Бүр мэнд ч асуухгүй юу? "     гэхэд Тэхён хөөрхөн гэгч нь инээгээд намайг тэвэрлээ.

Тэхён: Юу гэж дээ~ гээд дотогш орлоо.

Аав: Өө Тэхён миний хүү ирээ юу?

Жонгүг: Миний хүү ч гэх шиг. Би таны хүү!

" Тэр хараад байгаарай. Ийм том болчихоод ээж аавыгаа харамлаад байх юм."

Ээж: За наашаа сууцгаа.

" Бид саяхан муудалцаад эвлэрсэн. Тэгээд эвлэрсэн дээрээ, бас гэр бүлээрээ бүгд цугласан байгаа дээр хэлэх зүйл байна."

Жонгүг: Аан! Та нөгөөдхөө Тэхён ахад хэлэх гэж байгаа юм уу?

Тэхён: Юуг?

Жонгүг: Эгч манай мафд нэгдэнэ гэсэн.

" Үгүй ээ наадах чинь биш. Хайраа...чи аав болно..."




Vote

𝗠𝗮𝗳𝗶𝗮 𝗕𝗼𝘀𝘀'𝘀 𝗕𝗮𝗯𝘆𝗴𝗶𝗿𝗹 Où les histoires vivent. Découvrez maintenant