🌹F🌹

1.9K 186 4
                                    

" Хайраа тайвширч үз. Энэ миний төрсөн дүү. "

Тэхён: ....Тийм байсан юм уу?....

Жонгүг саяханыг хүртэл унтаж байсан ч сэрээд Тэхёныг хараад их гайхлаа. Тэхён ч бас Жонгүгийг тогтож хараад цочив.

Жонгүг: Ким Тэх----

" Та хоёр нэгнийгээ таньдаг юм уу? "

Тэхён: Ү-Үгүй ээ.....Намайг Ким Тэхён гэдэг. Ёнсүгийн найз залуу. Уучлаарай. Жаахан эвгүй байдалтай танилцлаа.

Жонгүг: А-Аан....З-Зүгээр дээ.

" За би та хоёрт өглөөний цай бэлдээд өгье."

Намайг өглөөний цай бэлдэж байх хооронд Жонгүг, Тэхён хоёр ам уралдан ярьж байлаа. Яг л эмэгтэйчүүд хов базаж байгаа юм шиг. Би тэдний яриаг сонсонгоо өргөст хэмх, улаан лооль хэрчээд зогсож байхад тэдний ярьсан зүйл уурыг минь ихэд хүргэв.

Жонгүг: Ишш таныг өрөвдчихлөө. Эгч их хэцүү хүн байгаа биз дээ? Ааштай, ууртай.

Тэхён: Тэр тал дээр гайгүй байдаг юмаа. Гэхдээ эрчүүдтэй үнэхээр ойрхон, дотно байдаг. Надад хайртай ч юм уу дөө. Мэдэхгүй л байна.

" Хөөе! Ким Тэхён! " гээд нэг улаан лооль авч шидээд яг Тэхёны духыг онолоо.

" Би энд байгаад л байгаа шүү! Ярихыг нь сонсоод байсан чинь юу гэнэ вэ харин. Чи ер нь надад итгэдэг юм уу, үгүй юм уу?"

Тэхён: За хайраа тоглосон юмаа~ Чамайг бидний ярихыг сонсож байгааг мэдэж байсан болохоор албаар тоглосон юм.

Жонгүг: Та ер нь эгчээс болгоомжилж байх хэрэгтэй шүү. Эгч бага байхаасаа л байт харваа, холын зайн буудлага, тэквондо, боксоор хичээллэж байсан. Сая хүртэл тэр холоос таныг энэ улаан лоолиор онож байгаа биз дээ?

Тэхён: Ёнсүг ийм олон зүйлээр хичээллэж байсанг мэдээгүй юм байна... Надаас нуудаг байсан юм уу?

" ....За өглөөний цайгаа ууцгаая."


Өглөөний цай ч гэж дээ өдрийн цай л болсон л доо. Хөнгөн хоол идчихээд хамтдаа хэсэг ярьж сууж байснаа кино үзлээ. Жонгүг миний гуяыг дэрлэж хэвтсэн чинь Тэхён бид хоёрлуу муухай хараад л... Ямар хөөрхөн, бас инээдтэй байсан гэж санана. Бүр илүү янзыг нь үзмээр санагдаад Жонгүгийн хацар дээр нь үнсээд, цамцан дотуур нь гараа оруулж гэдсийг нь иллээ.

" Хөөх миний дүүгийн гэдэс чинь тэр чигтээ булчин болчихсон байна шүү дээ. Хөөрхөн булцгар гэдэс нь байхгүй болчихсон байна."

𝗠𝗮𝗳𝗶𝗮 𝗕𝗼𝘀𝘀'𝘀 𝗕𝗮𝗯𝘆𝗴𝗶𝗿𝗹 Where stories live. Discover now