Тэхён: Яагаад уурлаад байгаа юм бэ?
" Эми хамаг уур хүргэчихлээ байна... Бүр гарах сонирхолгүй болчихлоо."
Тэхён: Тэгвэл өнөөдөр гэртээ хоёулахнаа хамтдаа уухуу?
" ......Тэгэх үү? "
Тэхён: Тэгье. Хайр нь дэлгүүрээс ууж болох бүх хатуухан зүйлийг аваад ирье.
" Би тэгвэл хоол, зууш бэлдээд байж байя."
**************************************
Эхэндээ бол ч яахав вино уугаад зөөлхөн эхэлсэн юм.....Гэхдээ сүүлрүүгээ бид виски, сөжү, шар айраг гуравыг хольж уусаар байгаад үнэхээр их согтоцгоосон байлаа. Гэхдээ би Тэхёны дэргэд өөрийн гэсэн ухаантай байв. Тэхён бүр согтоод бодол болоод суучихсан.
" Чамтай ингээд чин сэтгэлээсээ ярьсан чинь. Их гоё байнаа. Ихихих. Өмнө нь ингэж сэтгэлээ уудлаж, бүх юмаа чамд хэлж байгаагүй юм байна. " гэж халамцуу би Тэхёнд хэллээ.
Тэхёнд: Гэхдээ чи л надад бүх зүйлээ ярьлаа. Би ч бас ярих ёстой юм шиг санагдлаа. Тиймээ?
" Тийш дээ! Хүн чамд бүх юмаа хэлж байхад чи ч бас өөрийнхөө тухай зүйлийг нуугаад байж болохгүй."
Тэхён: ...Уучлаарай.....уучлаарай.
" Юунд вэ? "
Тэхён: ....Хэлэхээс ч ичмээр юм.
" Заа маяглаад байлгүй зүгээр хэл л дээ"
Тэхён: Би Согжины тухай чамд худлаа хэлсэн.....Түүний биен дээрх шивээс нь хүн алсантай ямар ч холбоогүй. Би чамайг түүнээс салгахын тулд л тэгсэн. Чамд ухаангүй хайртай болчихсон байсан болохоор....Бас тэр найз охин болгоноо алдаггүй, шивээс нь ч тийм утгатай биш, би зүгээр л түүнийг муу хүн болгож харагдуулах гээд тэгээд хэлчихсэн юм... Хаха...Нөгөө....чи бид хоёрын анхны шөнө байна шүү дээ? Тэр үед ч бас би Эмигийн өгсөн виаграг уугаагүй байсан юмаа. Эми надад виагра өгөөгүй. Тэр үед албаар бичлэг хийгээд Согжинд үзүүлж та хоёрыг салгасан юм----
Би түүнийг алгадаж орхив. Нулимс минь ч урсах аж.
Тэхён: Хайраа~ Яаж байгаа юм бэ?
" Харин чи яаж байгаа юм!! Намайг албаар Согжиноос салгасан байх нь ээ?!! Энэ бүх хугацаанд тэр бүгдийг тохиолдол байсан л гэж бодож ирсэн!! Урам минь хугарлаа Тэхёнаа! "
Тэхён: Би---
" Зүгээр өрөөндөө орж унт! Би ганцаараа баймаар байна."
Тэхён: На--
" Цаашаа яв гээд байна!!!! " гэж орилвол Тэхён дайвалзсаар өрөө рүүгээ явж хаалгаа хаалаа.
Эмигийн хэлсэн үнэн байх нь ээ? Тэхёнаа яагаад?? Яагаад аз жаргалтай байсан Согжин бид хоёрыг салгасан юм бэ?! Яагаад!!!!
Урам хугарлын нулимс зогсоо зайгүй урсах мөчид гутлаа өмсөн гэрээсээ гарлаа. Өөрийн ухаан мэдрэлгүй, уйлчихсан, согтуу хүүхэн шөнийн хотоор бороонд норон алхсаар нэгэн хаалганы өмнө ирэв. Тогшвол удалгүй хаалга ч онгойх аж.
: Хүүе яагаад ингэж их нороод, уйлчихсан юм? Мм?
" Согжинаа~"
-Vote
-
YOU ARE READING
𝗠𝗮𝗳𝗶𝗮 𝗕𝗼𝘀𝘀'𝘀 𝗕𝗮𝗯𝘆𝗴𝗶𝗿𝗹
Romance❕Season 2❕ Эхлээд 🔴My psycho boyfriend🔴-ыг уншаарай. Энэ өгүүллэг маань " My Psycho Boyfriend " ийн 2-р бүлэг байгаа шүү. Та нар эхлээд 1-р бүлэг болох "My Psycho Boyfriend" ийг уншвал илүү ойлгомжтой байна байх гэж бодож байна. Started: 2021.09.0...