🌹S🌹

1.5K 99 4
                                        


Түүнд тэврүүлээд цурхиртал уйллаа.

Согжин: Ёнсү юу болсон бэ?

" У-Уучлаарай Согжинаа."

Согжин: Юу яриад байгааг чинь ойлгохгүй байгаа ч эхлээд дотогш орцгооё.

Би Согжиноос зүүгдэж гэрт нь ороод буйдан дээр нь суулаа.

Согжин: Яагаад ингэж их уусан юм? Ганцаараа уусан юм уу?

" Үгүй ээ...Тэхёнтай хамт уусан."

Согжин: Тэгээд яагаад энд байж байгаа юм?

" Чамаас уучлалт--- "    дээшээ өндийж хараад их гайхав.

" Чи шивээсээ яачихсан юм бэ? Өглөөхөн байсан биз дээ? "

Согжин: Танай гэрээс гараад л шууд арилгуулчихсан. Чи шивээсэнд маань дургүй байдаг байсан шүү дээ

" .....Согжинаа намайг үнэхээр уучлаарай. Өнгөрсөн 1 жил гараны хугацаанд чамайг бүх зүйлд буруугаар бодож байж. Бүх үнэнг Эми надад хэлсэн.... чамайг тийм зүйлийг санаатай хийгээгүйг мэдсэн болохоор.... Чамд уурлаж, чамайг үзэн ядаж байсан өөртөө дургүй хүрч байна. Уучлаарай Согжинаа.... "        гээд ахиад л уйллаа.

" Тэр үед чамайг алгадахад өвдсөн үү? Уучлаарай~ " гээд хацарыг нь иллээ.

Согжин: Я-Яалаа гэж дээ...Тэр үед би чамайг эхэлж алгадсан шүү дээ.

" Уучлаарай Согжинаа....Тэр бүх новшын зүйл бидэнд тохиолдоогүй байсан бол бид одоо хамтдаа аз жаргалтай байх байсан байх даа? "

Харахад Согжин ч бас уйлж байлаа. Ямар ч буруугүй түүнийг л энэ бүх хугацаанд үзэн ядаж, буруугаар бодож байж. Гэвч хэргийн гол эзэн нь Эми, Тэхён хоёр байсанг хэтэрхий хожим мэдлээ.

" Намайг уучлаарай Согжинаа~"     гэж орилж уйлвал Согжин намайг тэвэрлээ. Тэгээд унтлагын өрөө рүү ороод, орон дээр намайг хэвтүүлэв...


-Vote

𝗠𝗮𝗳𝗶𝗮 𝗕𝗼𝘀𝘀'𝘀 𝗕𝗮𝗯𝘆𝗴𝗶𝗿𝗹 Where stories live. Discover now