11 | Цорын ганц

237 67 63
                                    


"Хюнинг Кайгийн сүнс замхрах болно."

"Би гарлаа."

"Нэгэнт оройтсон. Чи тоглоомыг эхлүүлчхээд зүгээр л дураараа гарч чадахгүй."

"Хюнингийг оролцуулж  байгаа чинь шударга бус байна."

"Энэ бол миний хаант улс. Зөвхөн миний дүрмээр л тоглоно. Хэрвээ би л хэлсэн бол ямар ч шударга бус гэх зүйл үгүй."

"Чуи Ёнжүн, би чамд гараа сунгасан. Би чамайг хамгаалахыг хүссэн. Гэтэл чи яагаад надад ингэж хандаад байгаа юм?"

Ёнжүн баруун гараа жаахан өргөөд чимээгүй болов. Хэдэн минутын турш гар луугаа ширтэж зогссоныхоо дараа над руу хараад жуумалзлаа.

"Учир нь... магадгүй надад сэтгэл гэж байдаггүй болохоор юм болов уу?"

"Юу?"

Тэр чанга чанга хөхрөөд, "Би хүн биш. Хүн байж үзсэн удаагүй. Тийм байхад надад сэтгэл байна гэж үү? Чи үнэхээр гэнэн юм, хонгор минь."

Хэнд  ч итгэж болохгүй гэх Хюнингий үгийг үл тоосон өөртөө гомдох сэтгэл төрж байна. Саяхан шахуу тэгтэл сул дорой харагдаж, сэтгэлийг минь өвтгөж байсан хөвгүүн яг одоо над руу басамжилсан харцаар хараад зогсож байх гэж... 

"Асуултаа асуу."

Кай чичирхийлсэн хоолойгоор "Минсо?" хэмээхэд би түүний өөдөөс харан зөөлөн инээмсэглэлээ.

"Би тэр шагналыг заавал авмаар байна."

"Хэрвээ би байхгүй бол чи ч гэсэн гэртээ харьж чадахгүй."

"Тийм зүйл болгохгүй."

Ёнжүн буйдан дээр суугаад хөлөө ачин, "Нэг л асуулт, нэг л хариулт. Цорын ганц боломж."

"Тохирлоо."

"Чамд нэг л сонголт байгаа гэж үзэцгээе. Хюнинг Кай, Жан Энжү хоёрыг би алах гэж байгаа, харин чи аль нэгийг нь аварч чадахаар байгаа гэвэл хэнийг нь аврах вэ? Яагаад?"

"Чуи Ёнжүн-"

"Үнэхээр амархан бас энгийн асуулт биш гэж үү? Хоёр амьдралыг чинь дамнан чамайг хайрласан нэгэн, эсвэл чамайг алах гэж хоёр ч удаа оролдсон нэгэн. Хариулт нь ойлгомжтой гэж бодож байна."

Гэсэн ч Жан Энжү бол миний эгч. Надад үлдсэн цор ганц гэр бүл шүү дээ? Тэр хүссэндээ тийм болоогүй, ердөө л хэн нэгнийг хайрласан.

Кай руу харвал тэр хуруугаа оролдсон чигээр зогсох аж. Сандарчихаж. 

Намайг уучлаарай, Хюнинг. Чиний хувь тавилангаар тоглож байгаад...

Gone with the Wave || MglWhere stories live. Discover now