12 | Хясаа

246 62 53
                                    

"Болохгүй ээ!" 

Хормын дотор нүдний минь өмнө гайхамшиг тохиосон юм. Сахиусан тэнгэр болсон хайртын минь төрх энэ хэрэг үү?

Түүний минь далавч эргэн ирлээ.

Хюнингий дал хэсэгт томоос том цагаан өнгийн үзэсгэлэн төгс далавч урган, түүнийг бүрэн далдлахад Ёнжүн намайг заамдан авлаа.

"Юу хийснээ мэдэж байна уу? Галзуураа юу?"

"Галзуурч байгаа нь чи л байх. Одоо би чамаас дахиж айхгүй."

"Ямар уршигтайг нь ч мэдэхгүй байж яаж байгаа чинь энэ вэ?!"

"Кай одоо эрх чөлөөтэй!"

"Би чамайг ална даа! Муу өчүүхэн хүн!!!"

Ёнжүний хүүхэн хараа өөрчлөгдөж, араатан амьтан шиг болж байв. Өнөө үнэгний чих нь гарч ирэн намайг хазах гэхэд би нүдээ аньсан юм. Яагаад ч юм тэр намайг хазаагүй, өөр ямар нэг зүйл болоогүй тул хэдэн хормын дараа нүдээ нээтэл Кай намайг тэвэрчихсэн сууж байх нь тэр. Үзэсгэлэнтэй далавч нь дэвсэн чигээр...

"Хюнинг Кай?"

"Зүгээр дээ."

"Ёнжүн?"

"Тэр явчихсан."

"Хаашаа?"

"Би ч мэдэхгүй ээ."

Гэнэт л хоолой зангирч, хяналтгүйгээр нулимс урсаад ирсэнд би Хюнингий бэлхүүсээр чангаас чанга тэврээд цурхиран уйлж эхлэв.

"Уучлаарай. Намайг үнэхээр уучлаарай! Тэнэг үйлдэл хийсэнд минь, чамайг дэнчин тавьсанд минь... Хийсэн бүхнийг минь уучлаарай."

Тэр юу ч хэлсэнгүй. Зүгээр л нурууг минь зөөлнөөр товшсоор байв. Нэлээд хэдэн минут тийм байдалтай суусны дараа Кай надаас холдоод ямар ч сэтгэл хөдлөлгүй харцаар ширтэх аж.

Кай яагаа вэ?

"Явцгаая."

"Хаашаа?"

"Усны савдгаас адис авах хэрэгтэй."

Кай ахин ам нээлгүй босоод явчхав. Би жаахан гайхширсаар түүнийг дагалаа.

-

Өмнө нь явсан замаараа усны савдгийн гэр лүү алхсаар ирэв. Энэ удаад ойн савдагтай уулзахаар явсан адил, ямар ч дуу хоолой намайг зовоосонгүй. Замын туршид Хюнинг Кай нэг ч авиа гаргаагүйгээс гадна төв царайлсаар алхаж байсан ч хөтөлсөн гараа огтхон ч салгаагүй нь намайг жаахан ч болов тайвшруулна.

Gone with the Wave || MglWhere stories live. Discover now