15 | Хуучны Зураг

350 73 36
                                    

"Бэлэн үү?"

Сүбинийг ийн асуухад толгой дохиод аягатай усыг уувал ахлах сургуулийн дүрэмт минь анх энд ирэхдээ өмсөж байсан хувцсаар солигдож, нүүр, биен дээрх шарх сорвинууд маань дахин тодров.

Одоо би гэртээ харих ёстой.

Хюнинг ирээгүй хэвээр. Би шөнө унтаж чадаагүйг хэлэх үү түүнээс хол байсан хэдэн цаг амьдралын минь хамгийн урт бас тарчлаантай хугацаа байлаа.

"Сар байрлалдаа орох дөхөж байна. Хоёулаа явахдаа бэлдэх хэрэгтэй."

Үргэлж инээмсэглэж явдаг, дулаахан төрхтэй туулай өнөөдөр сайнгүй байлаа. Түүний царай өдөржин барайж, хоолой нь хүртэл цахиртанхан сонстоно.

"Гарцгаая. Бид замдаа гарах хэрэгтэй."

Сүбин над руу гараа сунгахад би түүний гар луу харсан чигтээ, "Кай ирэх болоогүй юм уу?" хэмээн асуувал тэр зүгээр л толгой сэгсрэв.

Бид үнэхээр дахин уулзахгүй хэрэг үү?

Итгэлгүйхэн шиг Сүбиний гараас атган босвол тэр намайг дагуулан өөрийн оромжноос гарсан юм. Эрэг дээр гарсан хойноо би нүдэндээ ч итгэсэнгүй. Усны өнгө цав цагаан болж, цэнхэр өвснүүд гандсан харагдана. Тэнгэр тас харанхуй өнгөтэй болсон төдийгүй далайд тусах сарны тусгал час улаанаараа эргэлдэн байх нь туйлын жихүүцэм. Үсрэлдэн наадаж байдаг загаснуудаас ганц ч харагдаагүй гэдгийг дурдах нь зүйтэй биз.

"Юу тохиолдоо вэ?"

"Тэргэл сар гарах бүрт гайхамшгийн арал дээрх амьдрал зогсдог. Бүх амьд биеийн эсийн бүтэц эвдэрч, гайхамшгийн арал үхнэ. Харин маргааш  болоход бүх амьдрал ахин шинээр эхэлдэг юм. Чи, би, үнэг мэтийн амьд бус оршихуйнууд л үүнийг харж чадна."

"Энэ үйл явцтай холбоотойгоор чөтгөрийн үнэг ирдэг хэрэг үү?"

"Үгүй ээ. Чөтгөрийн үнэг ирдэг болохоор л ийм зүйл болж байгаа юм."

Сүбин тэнгэр лүү нэг хялам хийгээд, "Түргэлэхгүй бол болохгүй нь. Цаг нь ирж байна. Юу ч болж байсан миний гараас тавьж болохгүй шүү. Ямар нэг зүйл болоод ганцаараа явах шаардлага тулгарвал оддын дууг зогсолтгүй дуулж, эргэж харалгүй гүйх хэрэгтэй. Бас ямар ч амлалт өгч болохгүй. Эс тэгвээс Хоркас чиний андгайг сонсон гайхамшгийн аралд ахин авчрах болно."

"Ойлголоо."

Тэр гарыг минь улам чангалан атгаад өмнө нь хэзээ ч явж байгаагүй арлын зах хязгаар луу алхаж эхэллээ. Бид алхаад л, алхаад л байсан. Хэсэг хугацаа өнгөрсний дараа ард минь ямар нэг хачин чимээ гарсанд Сүбин байрандаа гацаж орхих нь тэр.

Gone with the Wave || MglWhere stories live. Discover now