04 | Усны савдаг

272 71 104
                                    

Гайхамшгийн арал дээрх бүх зүйл хачин жигтэй. Амьтад нь эвгүй төрхтэй, тэнгэр газар, нар сар гээд бүгд л өөр өнгөтэйгөөс гадна хаашаа л харна төгсгөл нь үл харагдам цэнхэр өвснүүд байдаг.

"Явцгаая."

Хюнинг Кай өчигдөр явсны эсрэг зүг рүү намайг дагуулан явлаа. Тэр намайг Ёнжүнтай ярилцаж болохгүй гэсэн. Аз болоход яагаад ч юм Ёнжүн өнгөрсөн шөнө байшинд ирээгүй.

Далайг даган явсаар ямар нэг хачин амьтад үзэгдэхээ байхад Хюнинг байрандаа зогсон, намайг ард нь орохыг дохив. Давалгаа гэнэт ширүүсэн, ус ямар нэг хэлбэрт орох аж.

"Харж болохгүй шүү!"

Усны чимээг давахын тулд Кай орилсоор ийн хэлэхэд би нүдээ анилаа. Хэдэн минутын дараа сониуч зандаа хөтлөгдөөд тэр үү нүдээ жаахан нээгээд харвал урд минь аав зогсож байх нь тэр.

"Аав? Та мөн үү?"

"Гэртээ харьцгаая."

Түүний хувцас, үс гээд бүгд... тэр өдрийнх шиг харагдаж байна.

"Ааваа? Та зүгээр байна."

"Далай явцгаая. Өнөөдөр Энжүгийн төрсөн өдөр шүү дээ? Хоёулаа гэртээ хариад ээж, эгч хоёрыг нь аваад буцаад ирье."

"Ааваа..."

Аав надад хүрэх гэхэд яагаад ч юм "Гайхамшгийн арал дээр байгаа цагт юунд ч бүү хүр, юуг ч бүү хар, юуг ч бүү сонс, юунд ч бүү итгэ." гэх Хюнингий хоолой сонсогдон түүнээс холдлоо.

"Энсо?"

"Та биш. Бид далай яваагүй. Тэр өдөр..."

"Энжү та хоёр далай явахыг хүсэж байна гэсэн. Бүгдээрээ хамтдаа явцгаая."

"Та үхсэн. Ээж ч гэсэн."

"Чи чинь юу яриад-"

"Яв. Та миний аав биш. Надаас холд!"

Хойш нэг алхан бүдэрч унахад би гайхамшгийн аралд буцаж ирэх шиг болов. Далайн давалгаа хэдийнэ намжиж Кай урд минь зогссон хэвээр байлаа.

Энэ газар яагаад надад ингэж хандаад байгааг мэдэх юм алга. Хайртай хүмүүсийг минь, мартахыг хүсдэг дурсамжийг минь надад үзүүлээд байна. Тэр үнэг гэгч нь хэн ч байсан, надаар даажигнаад байгаа бололтой.

"Кай."

"Битгий хар гэж хэлсэн биз дээ? Үнэхээр үхэхийг хүсээд байгаа юм уу?"

"Уучлаарай."

"Ирчихлээ."

Кай над руу эргэж харан уруул дээрээ долоовор хуруугаа тавих нь чимээгүй байхыг сануулж байгаа хэрэг. Удалгүй далайн ус хоёр хуваагдан, голоос нь цасан цагаан туулай эрэг рүү үсрэх шиг болов.

Gone with the Wave || MglWhere stories live. Discover now