Сая нэг бодит байдалд эргэж ирэн эргэн тойрноо харвал Ёнжүн өөдөөс минь ихэд ууртай ширтэж, харин шалан дээр Кай ямар ч хөдөлгөөнгүй хэвтэх аж. Ёнжүн бугуйнаас хэтэрхий чанга атгасанд баруун гарын минь бугалга аль хэдийнээ хөхөрсөн байлаа.
"Галзуураа юу? Тэврэх нь байтугай шүргэх төдийд чи замхарч, Хюнинг тийрэн болно гэдгийг мартаа юу?"
Хюнингийг тэврэхээр зэхэн урагшлахад аз таарч Ёнжүн намайг барьж авчээ.
"Би зүгээр л..."
"Надад чиний амьдрах, үхэх хамаагүй. Учир нь чи бол ердөө л нэг өчүүхэн хүний сүнс. Харин Хюнинг надад хамаатай. Хэрвээ чи түүнд аюул учруулвал дараачийн удаад би өөрийн гараар амийг чинь тасална шүү!"
Ёнжүн гарыг минь савахтай зэрэгцэн Хюнинг Кай Ёнжүнийг шал руу түлхэж орхив.
"Минсод ойртох хэрэггүй."
"Кай чи чинь яагаад байгаа юм бэ? Ёнжүн чиний төлөө-"
"Чи надад итгэдэг үү, түүнд итгэдэг үү?"
"Хюнингаа..."
Газар мушилзан суух Ёнжүн рүү Хюнинг ойртоод, "Дахиж түүнд ойртох гээд үзээрэй. Чиний хэн байх надад хамаагүй. Анхнаасаа мөнхийн амьдралыг сонгосон шалтгаан минь энэ бүсгүй болохоор... Хуурамч үгээрээ түүний толгойг эргүүлэх гэж оролдох хэрэггүй шүү."
"Харж л байя. Гэхдээ Хюнингаа? Би чамд ганц л зүйлийг хэлье..."
Ёнжүн жаахан хөхрөсхийн, "Тэр Жан Энсо болохоос Ким Минсо биш шүү."
-
"Кай?"
"Мин-, биш ээ Энсо?"
Ёнжүн биднийг орхин байшингаас гарсны дараа дотор чимээ аниргүй хэдэн цаг өнгөрсөн юм. Бодлоо цэгцэлж дуусаад түүнтэй ярилцахаар зэхсэн ч Кай над руу эгцэлж ч харахгүй байлаа.
"Намайг уучлаарай."
"Юунд уучлалт гуйгаад байгаа юм?"
"Чи надаас болж насан туршдаа зовсон. Гэтэл үхэл чинь хүртэл надаас болсон төдийгүй түүний дараа ч надаас болж тарчилсан хэвээр байж..."
"Тийм зүйл ярих хэрэггүй. Бүгд миний өөрийн сонголт байсан. Чиний буруу байхгүй."
"Хамгийн их буруутай хүн нь би. Чи ч гэсэн мэдэж байгаа."
"Мин- Биш ээ, Энсо. Чи бол Жан Энсо. Ким Минсогийн хийсэн үйлдэл бүр чамтай жаахан ч болов холбоогүй."
YOU ARE READING
Gone with the Wave || Mgl
FantasiaОддын дууг дагаад явбал чи түүнийг олно. Гайхамшгийн арал. /Completed/ *Энэхүү бичвэрт гарч буй үйл явдал, дүрүүд зэрэг нь зохиомол болохыг санана уу.