03 | Ойн савдаг

314 70 104
                                    

"Өглөөний мэнд."

"Хурдан цайгаа уу. Хюнинг чамайг ойн савдагтай уулзуулна гэсэн."

"Ойн ямар юм аа?"

"Савдаг."

"Домог яриа биш байсан юм уу?"

"Танай тэр залхуу хүмүүс л тэгж боддог. Дэлхий дээр мод, ургамал ургаж байгаа нь ойн савдгийн, ус байснаар амьдрал оршин тогтнож байгаа нь усны савдгийн ач гавьяа юм шүү."

"Тэгвэл чи?"

Ёнжүн урд минь байх аяганд цай аягалаад "Би бол зүгээр л нэг хоол хийх дуртай үнэг."

"Хюнинг Кай?"

"Тэр чамд өөрөө хэлэх байх."

Үнэг гэнэ ээ? Би өнгөрсөн шөнө үнэг зүүдэлсэн юм сан. Арай тэр миний зүүдэнд орж ирээд хавийн зүүдийг минь самарчихсан юм биш биз дээ? Тэгвэл Чуи Ёнжүн зүүд манагч юм болов уу? Бүгд л ямар нэг зүйлийн савдаг маягийн зүйл бол Хюнинг магадгүй... шүдний дагина?

"Хэтэрхий доромжлоод байгаа юм биш үү?"

"Юу?"

"Хачин зүйл бодоод байвал би сонсоогүй юм шиг өнгөрч үнэхээр чадахгүй нь. Намайг ч гэсэн яаж байгаа юм? Зүүд манагч гэнэ шүү. Би тэр далай дотор байгаа гурван сэрвээтэй хачин амьтад шиг харагдаад байна уу?"

"Тэд зүүд манагч юм уу?"

"Тийм ээ! Үнэгийг загастай зүйрлэж л байдаг. Ёстой нэг!"

"Гэхдээ... чи миний бодлыг уншаад байгаа хэрэг үү?"

"Өөрөө жаахан зөөлөн бодооч! Бүр чихэн дээр хашхираад байсан байж. Би өнгөрсөн шөнө чамаас болж унтаж ч чадалгүй байсаар нойр хулжчихсан."

Бодлыг минь уншаад байсан хэрэг үү? Одооноос юм бодохоо болих хэрэгтэй бололтой.

🌟

Хюнинг Кай намайг дагуулсаар далайгаас эсрэг зүг алхална. Явах тусам цэнхэр өвсний өндөр нэмэгдэж, ямар нэгэн далдын дуу хоолой чихэнд минь юм шивэгнэх шиг болов.

"Сонсож болохгүй шүү."

"Яагаад?"

"Чамайг эзэмдэх болно."

"Хэрвээ эзэмдүүлвэл?"

"Энэ өвснүүдийн нэг болно."

Тэгэхээр энэ өвснүүд өмнө нь над шиг хүн байсан хэрэг үү? Ингэж бодох төдийд бие зарсхийн Хюнингий цүнхнээс зуурчихав.

Gone with the Wave || MglWhere stories live. Discover now