"Гүйгээрэй, Энсо!"
"Туулай? Чи яагаад хөдлөхөө байчхав аа? Туулай... Сэр л дээ. Чи байхгүй бол би явж чадахгүй."
"Гарц нээгдчихлээ. Харин би үүнээс цааш явж чадахгүй."
"Яагаад? Хюнинг хэлэхдээ туулай намайг гэрт минь хүрэхэд тусална гэсэн. Чи байхгүй бол би яаж явах юм бэ?"
Туулай урд минь өвдөглөн суугаад, "Цэвэр ариун сүнс минь, амгалан тайван аз жаргалтай амьдраарай." хэмээн инээмсэглэсээр духан дээр минь үнсэхэд ухаан балартан бүх зүйл харанхуйлсан юм.
-
Ёнжүний цэв хүйтэн гарнаас атгасан чигээр ойгоос гарахад Хюнинг өвсөн дээр суучихсан газар ямар нэг юм сараачиж байв.
"Хюнинг?"
"Чи ч гайхшруулж ханахгүй юм аа."
"Юу?"
Тэр хурдхан босон өмдөө гөвөөд, "Ёнжүнаа?"
Кай сая Ёнжүнийг хүндэтгэлгүй дуудсан тийм үү?
"Ёнжүнийг зэмлэх хэрэггүй."
Тэр Ёнжүний зүг их л ширүүн дуугаар, "Жүжиглэлт чинь үнэхээр сайжирсан бололтой."
Гараасаа хөтлөлцсөн бидэн рүү Хюнинг нэг л хачин харчихаад түрүүлээд байшин руу зүглэсэн юм. Саяхан уйлсан Ёнжүний хацар жаахан халтардсан байх бөгөөд биднээс холдон одох Хюнингийг харахдаа түүний нүдэнд дахин нулимс цийлэгнэж байлаа.
"Ёнжүнаа?"
"Кай намайг үзэн яддаг."
"Яагаад?"
"Учир нь би түүнийг санамсаргүй энэ арал дээр түгжчихсэн. Бас хайрладаг эмэгтэйг нь нөгөө ертөнц рүү явуулахаар завдаж байгаа."
"Чи түүнийг энд түгжсэн гэнэ ээ?"
"Энсо, Хюнинг Кай бол сахиусан тэнгэр."
"Юу? Тэр хэлэхдээ чиний туслах гэсэн."
"Тийм ээ, миний туслах. Тийм болохоор л сахиусан тэнгэр."
"Сахиусан тэнгэр..."
Гэхдээ яагаад? Үнэг намайг хөнөөхийг хүсч байгаа. Харин сахиусан тэнгэр сайхан сэтгэлтэй гэгддэг биз дээ? Яагаад чөтгөрийн үнэгт тусална гэж?
"Хүмүүс л сахиусан тэнгэрийг сайн зүйл гэж боддог хэрэг."
Бодлыг минь уншиж чадахыг нь мартаж орхиж.
"Тэгвэл сахиусан тэнгэр гэж юу юм?"
"Сайн ч биш муу ч биш сүнслэг оршихуй. Тэд ердөө үхэгсдийн сүнсийг төөрүүлэлгүй надад авчрах л үүрэгтэй. Сахиусан тэнгэр хүнд сайн эсвэл муу зүйл хийж өгч чадахгүй. Энгийн л нэг дундыг баримтлагч."
YOU ARE READING
Gone with the Wave || Mgl
FantasiОддын дууг дагаад явбал чи түүнийг олно. Гайхамшгийн арал. /Completed/ *Энэхүү бичвэрт гарч буй үйл явдал, дүрүүд зэрэг нь зохиомол болохыг санана уу.