"Дууны чинь үг таалагддаг болохоор сонсоод үзсэн юм. Гэхдээ сүүлд харахад устгачихсан байсан, хайран юм."
"Би одоо хүртэл тэр дуугаа устгасандаа харамсдаггүй юм, хөндлөнгийн хүн оролдоод хэрэггүй биз."
Уртаас урт санаа алдсаар би түүний асуултанд хариулан зогсоно, тэр бодож байснаас минь дээр юм.
"Танайх хаана юм?"
"Жалганд" би ингэж хэлээд өөрийн байшингийн зүг заахад тэр
"Тэгвэл манайх хажуугийн жалга нь юм байна. Дуугаа ахиж бичнэ гэдэгт чинь горьдлого тавьж байна. Баяртай"
Тэр миний урд айлын хөрш гэдгийг мэдэж авав, дууг минь таалсан анхны хүн боллоо, би хоёр жилийн өмнө анхны дуугаа цацсан юм, бараг таван сар гаруй хугацааны дараа би дуугаа устгасан, учир нь надад хүсэл байгаагүй, одоо хүртэл надаа дуу хийх хүсэл алга.
Гэртээ ороход ээж хоол хийж тавьсан байх ба харин өөрөө байсангүй. Би ядарсан болохоороо ч тэр үү хоолыг идэх сонирхол төрсөнгүй, намайг өрөөндөө орон утсаа ухан хэвтэх үед тэнгэрт асар хүчтэй цахилгаан цахилан, бороо улам хүчтэй орж эхлэв. Өрөө минь хүйт оргин өөрийгөө хөнжлөөр хучин борооны шиврээг сонсон тархинд минь улам л их бодол агуулагдана.
Би хэзээ хүн шиг инээж баясаж амьдрах юм бол оо? Миний амьдрах хүсэл хаашаа алга болчхов?
Нэгэн цагт би хэн бүгдийн хайрыг татсан энхрий охин байсан бол томрох тусам өөр өөрийгөө үзэн ядан амьдралын утга учрыг хайж, хаяа өөрийгөө үхээд өгөөсэй гэж бодох болж.
Хараал идсэн амьдрал минь°.
Мэдэхгүй нь эхэллээ буруу тавьсан бололтой.
Short story болгохыг хүсэхгүй байгаа ч...
YOU ARE READING
𝐀 𝐖𝐨𝐫𝐥𝐝 𝐖𝐢𝐭𝐡𝐨𝐮𝐭 𝐲𝐨𝐮.||✓
RomanceЧи байхгүй энэ хорвоо төгсөлтгүй үргэлжлэх там аятай. Манан татсан саруул шөнийн гүн анир мэт чиний нүд. Чи байхгүй чамгүй ертөнц. 2021он 9 сарын 17 2021он 11 сарын 9